Улсын арслан Б.Орхонбаяр БНСУ-ын "Physical: Asia" реалити шоунд оролцоно

Стрийминг үйлчилгээний аварга Netflix удахгүй цацагдах Өмнөд Солонгосын "Physical: Asia" нэртэй реалити шоуны оролцох найман орны нэрийг зарлажээ.
Тус шоуны нээлтийг 2025 оны аравдугаар сард хийхээр төлөвлөсөн бөгөөд Netflix энэ талаарх мэдээллийг есдүгээр сарын 2-нд YouTube дээр нийтэлсэн видео трейлерээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байна.
Улмаар уг трейлерээр оролцогч орнуудын далбааг харуулжээ. Үүнд:
- Австрали
- Филиппин
- Тайланд
- Өмнөд Солонгос
- Монгол
- Япон
- Индонез
- Турк багтжээ.
Улсын арслан Б.Орхонбаяр спортын төрөл болон биеийн хүч, тэсвэр тэвчээрээ сорьж, өрсөлддөг энэхүү тэмцээнд оролцох юм байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.178] 2025-09-04 16:14:22
КҮЭЭЭ тэгээд орцоно л биздээ ямар ч доль ЮМБЭ дээ нэг бөх л оролцоо биз яасан ч худлаа хөөргөх дуртай юм нөгөө бөх нь ч дуртай гэж жигтэй.....