Трамп: ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгахад бэлэн

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп есдүгээр сарын 7-нд сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Оросын эсрэг хориг арга хэмжээг "хоёр дахь шат" руу шилжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ нь ОХУ Украины эсрэг дронуудын хамгийн том дайралт хийсэнтэй холбоотой аж..
Тэрбээр Вашингтонд хэвлэлийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр "Тийм ээ, би бэлэн байна" гэж хэлжээ. Трамп хоригийнхоо талаар дэлгэрэнгүй төлөвлөгөөг ил болгоогүй бөгөөд сэтгүүлчид ч нарийн асууж лавлаагүй байна.
АНУ: Эдийн засгийн дарамтыг нэмэгдүүлж, Путиныг яриа хэлэлцээний ширээнд суулгах зорилготой
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент NBC News сувагт өгсөн ярилцлагадаа "АНУ болон Европын холбоо нийлж, Оросын нефтийг худалдаж авч буй улс орнуудад хориг тавивал Оросын эдийн засаг бүрэн уналтад орж, Путин яриа хэлэлцээнд орохоос өөр аргагүйд хүрнэ" гэж мэдэгджээ.
Тэрбээр мөн:"Трампын засаг захиргаа Оросын эсрэг шахалтыг нэмэгдүүлэхэд бэлэн байгаа бөгөөд үүнд Европын түншүүд ч идэвхтэй оролцох ёстой" хэмээн онцолсон байна.
Шинэ хориг арга хэмжээ албан ёсоор хэрэгжиж эхлээгүй байна
Трамп өмнө нь хэд хэдэн удаа хэрэв Орос энхийн яриа хэлэлцээнд оролцохоос татгалзвал ОХУ болон түүний худалдааны түншүүдийн эсрэг шинэ хориг тавьж болзошгүйгээ илэрхийлж байв. Тэрбээр наймдугаар сарын 15-нд Аляскт Владимир Путинтэй уулзсаны дараа ойрын хоёр долоо хоногт энэ талаар шийдвэр гаргана гэж мэдэгдсэн.
Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл ОХУ-ын эсрэг шинэ хориг арга хэмжээ хэрэгжээгүй байгаа бөгөөд Трамп Оросын нефтийг худалдан авч буй Энэтхэгийн зарим бүтээгдэхүүнд шинэ татвар ногдуулах шийдвэр гаргаад байгаа юм.
Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [202.72.243.182] 2025-09-08 16:55:54
зөнөсөн гар юу ярьж байгаагаа ч ойлгохгүй
жагаа [202.126.89.136] 2025-09-08 13:47:37
Нэмэргүй дээ
Иргэн. [66.181.177.208] 2025-09-08 10:41:19
Байдeнтайгаа адилхан болж дэ.....хөөрхий..Оросыг хэзээч унагаж чадахгүй....
Зочин [188.162.254.46] 2025-09-08 09:00:51
наймаачин тагнуулчинд булдэгжуулчихсэн.