Холимог тулааны Дэлхийн аваргад монголын дөрвөн тамирчин оролцож байна

Aдмин / Нүүр

Гүржийн Нийслэл Тбилиси Хотод Үргэлжилж Буй Холимог Тулааны 2025 Оны Залуучууд, Насанд Хүрэгчдийн ДАШТ-Ий Салхийг Хагалж Монгол Улсын Тамирчин Отгонбаярын Дашням (-56.7 Кг) АНУ-Ын Тамирчин Нодирбек Турсуновыг Ялж Шөвгийн 16-Д Шалгарлаа.

Өнөөдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр манай тамирчин Украины Максим Мицькотой тулалдах болно.

Мөн насанд хүрэгчдийн -52.2 кг-ийн жинд оролцож буй Батсүхийн Даваажав Энэтхэгийн тамирчин Шивраж Патильтай, Хатантөмөрийн Пүрэвтөмөр Францын Жеан Камиль Пьетритэй тус тус шөвгийн 16-гийн тулаануудаа хийх болно.

Дэлхийн 80 гаруй орны шилдэг холимог тулаанчид хуран чуулах энэ жилийн дэлхийн аварга Гүрж улсын нийслэл Тбилиси хотод 09-р сарын 26-наас 10-р сарын 02-ны өдрүүдэд зохион байгуулагдах юм.

Монгол Улсаас тэмцээний Залуучуудын ангиллын эмэгтэйчүүдийн -65.8 кг-ийн жинд ОУХМ Б.Алтанчимэг өрсөлдөх бол насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн -52.2 кг-д Б.Даваажав, Х.Пүрэвтөмөр, -56.7 кг-д О.Дашням нар эх орноо төлөөлөн октагонд гарах болно. Баг тамирчдыг ахлан “Ширэн бээлий” бокс, кикбокс, ММА клубийн дасгалжуулагч Г.Чулуунхуяг ажиллаж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.