БГД-ийн 212 өрхийн гэр, 81 айлын байшинг дулаалаад байна

Aдмин / Нүүр

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор энэ онд нийслэлийн Чингэлтэй, Баянгол дүүргийн таван хорооны 5000 өрхийг дулаалж, хийн халаагуурт шилжүүлнэ. Тухайлбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд 287 байшин, 187 гэр дулаалахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар гэр дулаалга 60 хувь, байшин дулаалга 20 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин БГД-ийн 11 дүгээр хороонд ажиллалаа.

БГД-ийн менежер Ж.Баатар “БГД-ийн 11 дүгээр хорооны байшин, гэр дулаалгын эрчимтэй үргэлжилж байгаа. Дүүргийн хэмжээд байшин, гэр дулаалгын ажлыг 12 ААН гүйцэтгэж байна. Монгол болон Хятад улсад үйлдвэрлэсэн дулаалгын хөөсийг ашиглаж байгаа. Хөөсний зузаан 10 см. Хана дулаалгын араас дээврээ дулаална. 10х8 харьцаатай байшинг хагас өдөрт дулаалж байна” гэлээ.

НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Баянгол, Чингэлтэй дүүргийн таван хороонд 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлнэ. 10 дугаар сарын сүүл гэхэд дулаалга дуусаж, 11 дүгээр сарын эхээр хийн холболтуудаа хийнэ. 10х8 харьцаатай байшинг 5-6 минутад халаах бол Монгол гэрийг 3 минутад халаана. Хий түгээх 22 цэг ажиллана. Цэнэглэхэд иргэд 2-3 минут л зарцуулна. Иргэд гар утсаараа хянаад явах боломжтой есдүгээр сарын 15-ны өдрөөс тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал хийн халаагуур хэрэглэсэн бол нийт 900 мянган төгрөгийн урамшуулал олгоно” гэдгийг онцолж байв. БГД-ийн хэмжээнд нийт 360 айлын гэр, 512 айлын байшинг дулаална. Өнөөдрийн байдлаар 212 айлын гэр, 81 байшинг дулаалаад байна.


Сэтгэгдэл

Зочин [64.119.30.224] 2025-09-28 19:37:51

Durak ymaa svvldee ajil hiij datbar tolhoos durgvi hvreh ymaa geree dulaalaj chadahgvi archaagvi hvmvvsiin omnoos tor datbar tologchiin mongoor dulaalaj ogood baihdaa yah be dee yag uur hvrej vhehnee bid datbar toloh hereg bainuu


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.