Кёкүшюзан Д.Батбаярыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Т.Баясгаланг гурав дахь удаагаа цагаатгалаа

Д.Батбаяр, Т.Баясгалан нар Эрүүгийн хуулийн мөнгө угаах, залилах гэмт хэрэгт холбогдон зургаан сараас найман жилийн хорих ялаар шүүгдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тэднийг хоёр удаа цагаатгаж шийдвэрлэсэн.
Улмаар Нийслэлийн Прокурорын газрын прокурор О.Нандинцэцэг эсэргүүцэл бичсэнээр өнгөрсөн тавдугаар сард /2025-05-27/-нд Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр хэлэлцэхээр болсон.
Ингээд хэрэг анхан шатны шүүр рүү буцаж, өнгөрсөн долдугаар сард Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцэхээс татгалзсан. Ингэж явсаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Ингэхдээ Т.Баясгалан, Кёкүшюзан Д.Батбаяр нарын Богдхан уулын дархан цаазат газарт зургаан аж ахуйн нэгжийн нэрээр газар эзэмших эрх авахдаа тухайн үеийн БОНХЯ, харьяалах хамгаалалтын захиргааны албан тушаалтнуудыг залилан мэхэлсэн нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдоогүй, газраа зориулалтын бусаар ашигласан үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгожээ. Мөн Н.Болормаатай хамтран бусдыг залилсан үйлдэлд оролцоогүй гэж дүгнэн Т.Баясгалан, Д.Батбаяр нарт яллах дүгнэлт үйлдсэн залилсан, мөнгө угаасан гэх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгажээ. Харин Н.Болормааг 2009-2010 оны хооронд бусдыг хуурч, их хэмжээний хохирол учруулан залилсан, Д.Батбаяр, Б.Цэрэндорж нар бүлэглэн 2011 оны таваас долоодугаар сарын хооронд бусдыг мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан нь нотлогдсон гэж дүгнэжээ. Улмаар Д.Батбаярт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон бол шүүгдэгч Н.Болормаад 10, Б.Цэрэндоржийг 40 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна. Шүүгдэгч Н.Болормаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд гэм буруутай нь нотлогдсон гэж дүгнэсэн Д.Батбаяр, Б.Цэрэндорж нараас нийт 12.9 тэрбум төгрөг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн аж.
Сэтгэгдэл
Mgl [213.142.97.20] 2025-10-02 14:05:55
Uuuu iim uchirtai baisan yumuu! Tegeed Jawhlan agaa n elegendee tewreed awsiin bnsdee!!! Hahahaha
Зочин [202.179.26.8] 2025-10-02 13:30:42
ЗАЛИНЫ ХӨРӨНГҮҮД