Шатахууны 30 хоногийн нөөцтэй байна

Aдмин / Эдийн засаг

Монгол Улс өнөөдрийн байдлаар шатахууны 30 хоногийн нөөцтэй байна. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Шатахууны нийлүүлэлт хэвийн явж байна. Суманд гурван шатахуун станц байлаа гэхэд түгээлтийн асуудал бий.

Баруун аймгуудад Евро 5 стандартын шатахуун нийлүүлэгддэг. Энэ нийлүүлэлт нь хязгаарлалтад орсон учир бага зэргийн тасалдал үүсэж байгаа. Гэхдээ нийлүүлэлт нь хэвийн явна.

Бүх чадлаараа ажиллаж байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол Улс савны нөөцөө нэмэгдүүлэх бодлого явуулж, бодитой хөрөнгө оруулалт нэг ч удаа гаргаж байгаагүй юм билээ.

Бид ирэх оны улсын төсөв, болон төсөл хөтөлбөрүүдээр 50 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг гаргаж, улсынхаа нэг сарын ч болтугай шатахууны нөөцийг хадгалдаг сав барих боломжийг аж ахуйн нэгжүүддээ өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.

Мөн Дорноговь аймгийн Алтанширээт суманд барьж буй нефтийн үйлдвэрийн ажил маш эрчимтэй явагдаж байгаа. 2027 оны төгсгөл гэхэд бүрэн ашиглалтад орно. Түүний боловсруулах нөөцтэй холбоотой дотоодын хайгуул, гадаадын импортыг ч ярьж, бүх хувилбараар бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Иймд иргэдийг тайван байгаарай, нийлүүлэлт хэвийн байгаа гэдгийг хэлье" гэв.


Сэтгэгдэл

2ихэр [103.57.92.128] 2025-10-07 08:21:31

Хүрэлсүхийн үлгэрт итгэж чулуу хөөх гэж, энэ хүүкийн сүнс шатахууны савгүй миний буруу биш гэж чаажийн


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.