"Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т. Хаш‑Эрдэнийг томиллоо

Aдмин / Эдийн засаг

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 52 дугаар тогтоолын дагуу гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Т. Хаш‑Эрдэнийг томилжээ.

Тус биржийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б. Дөлгөөн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна.

Т. Хаш‑Эрдэнэ өмнө нь У. Хүрэлсүхийн Засгийн газрын үед зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд Эдийн засгийн бодлогын зөвлөлийн ажлын албыг удирдаж байв.

Энэхүү томилгоо нь биржийн удирдлага төдийгүй санхүүгийн зах зээл дэх итгэлцэлд эерэг нөлөө үзүүлнэ гэж холбогдох албаныхан үзэж буй талаар эх сурвалжууд мэдээллээ.

Б.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.