Бизнесээ өсгөх хамтын талбар - Khan Business аппликэйшн

ХААН Банк бизнес эрхлэгчдэд зөвхөн санхүүгийн үйлчилгээ үзүүлэхээс гадна бизнесийн ур ухаанд сургаж, чадавхжуулах бизнесээ өргөжүүлэхэд нь ихээхэн анхаарч, тусалж дэмжсээр ирсэн бөгөөд энэ хүрээнд “Khan Business” аппликэйшнийг харилцагчдадаа санал болгож байна.
Бизнес эрхлэгчдэд зориулсан тус платформ нь бизнесийн өдөр тутмын үйл ажиллагааг цахим орчинд хялбаршуулах, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн олон боломжийг нэг дор багтааснаараа давуу талтай.
“Khan Business” аппликэйшнд нэгдсэнээр,
- Бизнесийн урт хугацааны найдвартай түншүүдээ олох: Зөвхөн ХААН Банкны харилцагчид хоорондын бизнесийн сүлжээ, бизнес түншийн мэдээллийн санд нэвтрэх, холбогдох боломж.
- Сургалт, зөвлөгөө авах: Хөдөө аж ахуйн кластерийн хүрээнд мэргэжлийн эрдэмтэн, судлаачид, зөвлөхүүд, багш нарын сургалт, зөвлөгөөг цахимаар авах.
- Кластерт нэгдэх: Та аль салбарт бизнес эрхэлж буйгаас үл хамааран кластерийн гишүүн болж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, дундын зардлаа бууруулах, мэдээллийн солилцоонд элсэж, өрсөлдөх чадвараа сайжруулах.
- Факторингийн үйлчилгээг ашиглах: Таны богино хугацааны авлагыг санхүүжүүлж, эргэлтийн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэхэд туслах ХААН Банкны Факторингийн үйлчилгээг авах боломжтой.
Үүний үр дүнд та бизнесийнхээ санхүүгийн урсгал, төлбөр төлөлт, бүтээгдэхүүн борлуулалтын мэдээллийг нэг байршилд хянаж, бизнесийн түншүүдтэй холбогдоход цаг хугацаа, зардлаа хэмнэнэ.
Мөн бизнесийн орчин, салбарын чиг хандлагын талаар цаг алдалгүй мэдээлэл авч, зах зээлд бүтээгдэхүүнээ илүү өргөн хүрээнд сурталчлах, танилцуулах боломж нэмэгдэх юм. Технологийн хөгжлийг дагаад бүх зүйл цахимжиж буй энэ цаг үетэй хөл нийлүүлж, бизнесээ өсгөх үнэт боломжийг ийнхүү ХААН Банк танд олгож байна.
Хамтдаа бизнесээ өсөлтөд хөтөлж, санхүүгээ ухаалгаар удирдаж, үйл ажиллагааны процесийг хялбаршуулахыг хүсэж буй бизнес эрхлэгч та Khan Business аппликэйшнийг яг одоо татан авч, нэгдээрэй.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Сэтгэгдэл