Г.Ган-Орхон хэйболын Ази тивийн аварга боллоо

Йордан улсын Амман хотод хэйболын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ангилалд Г.Ган-Орхон алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлэв
Г.Ган-Орхон нь хэйболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин болж байна. Эмэгтэйчүүдийн ангилалд есөн орны 29 шилдэг тамирчин өрсөлдсөн бөгөөд тэрбээр шигшээд дэлхийд данстай, Тайландын домогт тамирчин Вараттан Сукриттанесийг хожсон нь энэ тэмцээний гол дуулиан. Монголоос хэйболын Азийн АШТ-ээс өмнө нь эрэгтэйчүүдийн ангилалд Э.Тэмүүжин алтан медаль хүртэж байжээ.
Сэтгэгдэл
Зочин [202.126.88.116] 2025-10-08 10:57:09
амжилт. Ямар төрлийн тэмцээн юм бол...