Хориглосон бүсээс 1160 адуу, 33 үхэр илрүүлж, 748 адууг хашаалан, 28 иргэнд Зөрчлийн арга хэмжээ авчээ

Aдмин / Хууль

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, мал амьтны гаралтай гоц халдварт өвчин тархах, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийсэн ногоон байгууламж, тохижилт бүтээн байгуулалтын ажил, нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлж, авто замын осол аваар гарах зэрэг нөхцөлийг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн Засаг даргын 01/6957 дугаар албан бичиг, хотын Ерөнхий менежерийн аравдугаар сарын 29-ний А/161 дүгээр удирдамжийн дагуу нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Нэгдсэн арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1024 дүгээр захирамжаар байгуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгууллагуудын төлөөлөл, дүүргүүдийн дэд ажлын хэсэг болон хороодын давхардсан тоогоор 767 албан хаагч, 173 машин техниктэй ажилласан. Ингээд төвийн зургаан дүүргийн бүс нутагт самналт хийж хориглосон бүсээс 1160 адуу, 33 үхэр илрүүлж, 748 адууг хашаалан, 28 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 6.30.3 дахь заалтыг үндэслэн арга хэмжээ авчээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.