2021 онд хүний амь хөнөөсөн этгээдийг илрүүлж, хэргийг прокурорт шилжүүлжээ
Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 10 сарын байдлаар 99,430 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Өнгөрсөн долоо хоногт 616 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Тухайлбал, 2021 онд БГД-ийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн траншейнаас хэн болох нь танигдахгүй байдалтай болж шатсан эмэгтэй хүний цогцос олджээ. Цагдаагийн байгууллагаас эзэн холбогдогчийг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжлах, мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулснаар энэ оны наймдугаар сард гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг илрүүлсэн байна.
Хүний амь насыг онц, харгис хэрцгийгээр хохироож гэмт үйлдлээ нуун дарагдуулсан Б-г Эрүүгийн хуулийн 10.1.2-т зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.
Эх сурвалж: ЦЕГ































































Сэтгэгдэл
Зочин [202.9.41.126] 2025-11-10 20:31:48
Эрүүл шигээ улсын мөнгийг хусаад тэрбумтан болж байгаа толгой хулгайчийг жаахан олмоорсон ардыг л .... Олоод байдаг Олдсон баяцуул сураг үгүй Тэвчээрт хязгаар бий !!!