“Асахияма” дэвжээнд дадлага хийсэн А.Сүхбат шинэ бөхийн шалгалтад тэнцжээ

Aдмин / Спорт

Японы мэргэжлийн сүмо бөхийн шинэ бөхийн шалгалт өчигдөр/2025.01.05/ болжээ. Уг шалгалтаар өнгөрсөн жилийн Бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд шилдэг 16-д багтсан А.Сүхбат тэнцжээ. Тэрээр “Асахияма” дэвжээнд элсжээ.

Хаврын тэмцээнээс эхлэн барилдах А.Сүхбат 176 см өндөр, 130 кг жинтэй. Энэ жил 24 настай тэрээр гавьяат тамирчин Б.Ариун-Эрдэнийн хүү юм.

А.Сүхбат анх 17 настайдаа Япон улсад ахлах сургуульд суралцахаар очжээ. Тэрээр өнгөрсөн жил Бүх Японы аварга шалгаруулах тэмцээн амжилттай барилдаж, олны анхааралд өртсөн байна.

А.Сүхбат “Асахияма” дэвжээнд дадлага хийж байгаад өчигдөр болсон шинэ бөхийн шалгалтад тэнцжээ. Японд Тотори ахлах сургууль, Токиёо Сэншү Их сургуулийн Бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж төгсөөд Мэргэжлийн сумод барилдахаар болж буй нь энэ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.