Арилжааны банкуудын шударга бус шийдвэрийн эсрэг ахмадууд байр сууриа илэрхийлнэ
2026 оны нэгдүгээр сарын 7-ны өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
08:00 цагт: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.
10:00 цагт: Монгол, солонгос залуусын хамтарсан "Awezome" сэтгүүлийн танилцуулга уулзалт “News cafe”-д болно.
10:30 цагт: “Jonon winter family park” Буянт Ухаа спортын ордонд болно.
11:30 цагт: Арилжааны банкуудын шударга бус шийдвэрийн эсрэг ахмадууд байр сууриа илэрхийлж Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: Монголын сэтгүүл зүйн салбарын нэрт төлөөлөгч, сэтгүүлч Б.Монхоо, Д.Баасанжаргал нарын бүтээлүүд багтсан Монголын шилдэг нийтлэл цувралын 44 дэх ботийг уншигчдад танилцуулах хэвлэлийн хурал “Монгол ньюс” мэдээллийн төвд болно.
14:00 цагт: Д.Алтангэрэл "Чингис хааны эш хөрөг-Он жилүүдийн эрэл, судалгаа, дүгнэлт", Дорнын нэрт яруу найрагч Ши.Мөрөнгийн шилдэг шүлэг нийтлэлийн түүвэр "Үзэгдэл" номын нээлт “Чингис хаан” үндэсний музейд болно.
15:40 цагт: МСБХ-ны “Үндэсний Дээд лиг”-ийн тоглолт M Bank Arena ордонд эхэлнэ.
17:00 цагт: "Nomadic legend" ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулгын "Ган зам" паласт болно.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төв Цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
Үзэсгэлэн:
-“Богдын нандин” үзэсгэлэн МУҮНС-ийн төв байрны Үнэт ховор номын музейд нэгдүгээр сарын 9-нийг хүртэл гарна.
-Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн HUE Art Gallery-д нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
-“2026 өвлийн үзэсгэлэн” нэгдүгээр сарын 23-ныг хүртэл Монголын театрын музейд гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.
Хилийн чанадад:
-Солонгос Улсын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд Монгол, Солонгос орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.


































































Сэтгэгдэл