Австрали тивийг дугуйгаар хөндлөн туулж буй монгол дугуйчин Д.Очирваань өнөөдөр барианд орно

Aдмин / Нүүр

Монголын дугуйтай аялагч, Wazza хочоороо танигдсан Б.Очирваань Австрали тивийг дугуйгаар туулах 4000 км-ийн аяллаа өнөөдөр өндөрлүүлэх гэж байна.

Тэрбээр өөрийн цахим хуудастаа "Маргааш буюу 5 дахь өдөр Австралийн цагаар орой 6-7 цагийн үед Opera House дээр 4000км сорилт маань дуусна. Өнөөдөр 156км яваад бараг л Сидней хотын хаяанд ирээд хонож байна. Одоо ердөө 90км үлдсэн" хэмээн бичжээ.

Австралийн баруун хэсгээс эхлэн тивийг хөндлөн туулж, хэд хэдэн хот суурин болон алслагдсан бүс нутгаар дамжин урт замыг дугуйгаар туулсан юм. Энэхүү аялал өнөөдөр Австралийн цагаар 18:00–19:00 цагийн орчимд Сидней хотын бэлгэ тэмдэг болсон Сиднейн дуурийн театрын өмнө өндөрлөх аж.

Д.Очирваань өмнө нь Улаанбаатар хотоос Английн Манчестер хот хүртэл 14 мянган км замыг унадаг дугуйгаар туулж, мөрөөдлийнхөө цэнгэлдэх хүрээлэн болох Олд Трафорд хүрч байсан билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.