Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийн уулзалт болно
2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.
09:00 цагт: Хятадын хөрөнгө оруулагчид танилцуулга хийж, төрийн байгууллагуудтай дугуй ширээний ярилцлага МҮХАҮТ-ын хурлын танхимд болно.
10:00 цагт: Төсвийн байнгын хороо 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулах хэвлэлийн хурал “Үндсэн хууль” танхимд болно.
11:00 цагт: Монгол, Хятад хоёр улсын бизнес эрхлэгчдийн В2В уулзалт МҮХАҮТ-ын Их танхимд болно.
16:00 цагт: АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан туслах Майкл Жорж ДеСомбрегийн цахим хэвлэлийн хурал болно.
-Сонгомол болон чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Спортын төв ордонд болно.
-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” төв Цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.
Үзэсгэлэн:
-Дүрслэх урлагийн салбарын уран бүтээлчдийн хамтарсан “UNITY” үзэсгэлэн HUE Art Gallery-д нэгдүгээр сарын 15-ныг хүртэл гарна.
-“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн нэгдүгээр сарын 18-ныг хүртэл "Чингис хаан" үндэсний музейд гарна.
-“2026 өвлийн үзэсгэлэн” нэгдүгээр сарын 23-ныг хүртэл Монголын театрын музейд гарна.
-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Солонгос Улсын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд Монгол, Солонгос орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.



































































Сэтгэгдэл