Нийт нутгийн 78 хувь цастай байна

Aдмин / Орон нутаг

Хээрийн цасны хэмжилтийн 11 дүгээр сарын 20-ны мэдээгээр өмнөх арав хоногтой харьцуулахад цасан бүрхүүлтэй нутгийн хэмжээ 60 хувиар нэмэгдсэн байна.Цасны зузаан Увс (Бөхмөрөн, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Ховд, Хяргас, Цагаанхайрхан), Завхан (Баянтэс, Тэлмэн, Тэс, Цэцэн-Уул) сумдад 30 см-ээс их буюу нийт нутгийн 1 хувь, Увс (Зүүнхангай, Малчин), Завхан (Баянхайрхан, Идэр, Их-Уул, Нөмрөг, Сонгино, Түдэвтэй), Хөвсгөл (Цагаан-Уул) сумдад 21–30 см буюу нийт нутгийн 4 хувь, Баян-Өлгий (Сагсай, Цэнгэл), Увс (Баруунтуруун, Түргэн), Ховд (Дарви), Завхан (Алдархаан, Отгон, Тосонцэнгэл, Цагаанчулуут, Улиастай), Говь-Алтай (Халиун), Баянхонгор (Гурванбулаг), Хөвсгөл (Жаргалант, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган), Булган (Бугат, Могод), Сэлэнгэ (Ерөө, Мандал, Орхон, Орхонтуул, Хүдэр), Дархан-Уул (Дархан, Хонгор, Шарын гол), Төв (Батсүмбэр, Баянчандмань, Борнуур, Жаргалант, Заамар, Цээл, Угтаалцайдам) сумдад 11–20 см буюу нийт нутгийн 10 хувь, бусад нутгаар 10 см-ээс бага цастай буюу нийт нутгийн 63 хувийг тус тус эзэлж байна


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.