Ногоон автобусны хэргээр А.Ганхуягт 40 сая төгрөгөөр торгох ял, БНСУ-ын хоёр иргэнд нийт 65 сая төгрөгийн торгох ял оноолоо
Ногоон автобусны гэх тодотголтой хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо. Шүүгдэгч А.Ганхуяг, Ч.Мөнхбаяр, Ким Кэа Баум, Ли Жон Соб, Ж.Эрдэнэбат нарт холбогдох "Залилах гэмт хэрэг"-тэй холбоотой асуудлыг шүүхээс хянан хэлэлцэж, шийдвэрээ танилцуулав.
Шүүгч "Ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, хохирлыг нөхөн төлсөн эсэх, хувийн байдал зэргийг харгалзаж үзсэн.
Уг хэргийн хувьд таван багц үйлдэлтэйгээр яллах дүгнэлт үйлдэгдэж ирсэн. Үүний дөрвөн багц үйлдлийг гурван шатны шүүхээр хянаад хүчин төгөлдөр болсон байдаг.
Өнөөдөр нэг багц үйлдэл буюу залилах гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шүүхээс хянан хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа.
"Залилах гэмт хэрэг үйлдсэн байна" гэж гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Уг гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг" гэв.
Шүүхээс торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзжээ
Торгуулийн хэмжээ:
- А.Ганхуяг 40 сая төгрөгөөр
- Ким Кэа Баум 35 сая төгрөгөөр
- Ли Жон Соб 30 сая төгрөгөөр
- Ж.Эрдэнэбат 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Цагдан хоригдсон хоногуудыг хасаж тооцвол:
- Ли Жон Соб 29 сая 805 мянга
- Ким Кэа Баум 34 сая 790 мянга
- Ганхуяг 39 сая 985 мянган төгрөгөөр торгуулийн хэмжээ тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийг Ким Кэа Баум, Ли Жон Соб нар 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэй байна.







.jpg)










.jpeg)



























































Сэтгэгдэл