Энэ 7 хоногт Монгол Улсад

Aдмин / Орон нутаг

2026 оны нэгдүгээр сарын 12-ноос 18-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

Улаанбаатарт:

1 дүгээр сарын 12-нд: Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооноос шинжлэх ухааны салбарт баримталж буй бодлого, чиглэлийн хэрэгжилтийн явц, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, бодлогын дэмжлэгийн талаар шинжлэх ухааны салбарын төлөөллийн мэдээлэл сонсох, санал солилцох уулзалт Төрийн ордны “Их засаг” танхимд болно.

1 дүгээр сарын 12-нд: МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2025-2026 оны Эмэгтэй улирлын шилдгүүдэд шагнал гардуулах ёслол М Банк арена "Ball room"-д болно.

1 дүгээр сарын 12-18-нд: МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдаанд шалгарсан шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд гарна.

1 дүгээр сарын 13-нд: Үндсэн хуулийн өдөр тохионо.

1 дүгээр сарын 13-нд: Шинэ үндсэн хууль батлагдсаны 34 жилийн ойд зориулсан чансаа өндөр 128 бөхийн уламжлалт барилдаан болно.

1 дүгээр сарын 15-нд: МОНЦАМЭ агентлагийн "Хүмүүн бичиг" сониноос зохион байгуулдаг "Монголын сайхан бичигтэн-2025" олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болно.

1 дүгээр сарын 15-нд: МУСГЗ, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Л.Нямаагийн “Бүтээлийн чуулган-I, II” ботийн нээлтийн ёслол болно.

1 дүгээр сарын 16-18-нд: 11 дэх удаагийн “Сэлэнгэ лиг-2026” спортын наадам сагсан бөмбөг, волейбол, шагайн харваа, шатар, ширээний теннис гэсэн 5 төрлөөр Буянт-Ухаа спорт цогцолборт болно.

1 дүгээр сарын 17-нд: Монголын Үндэсний Бөхийн Холбооны Алтан цомын барилдаан болно.

1 дүгээр сарын 18-нд: Монголын спортын корпорацаас зохион байгуулдаг Монголын спортын наадам эхэлнэ.

-2026 оны цэргийн бүртгэл Е-mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

-“Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн Монголын үндэсний музейд 2026 оны 2 дугаар сарын 2-ныг хүртэл гарна.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны 3 дугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Орон нутагт:

-Завхан аймгийн 24 суманд соёлын өвийг таниулах аян 2дугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

Хилийн чанадад:

-БНСУ-ын Гванжу хотын "Eunam Museum of Art" галерейд Монгол, Солонгос орны уран бүтээлчдийн "Horse of Fire, Horse of Start" үзэсгэлэн нэгдүгээр сарын 22-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.