ЦАГ АГААР: Говийн бүс нутгаар цас орно
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Нэгдүгээр сарын 30-нд говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар цас орно.
2026 оны нэгдүгээр сарын 30-ны 08.00-20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар, өдөртөө Дарьгангын тал нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -16…-21 градус.
Говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0…-5 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр -6…-11 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30…-32 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -13…-15 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -17…-19 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. Шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР































































Сэтгэгдэл