Монголчууд Оюутолгойгоо авах боломжтой юу? Боломжтой!
Монголчууд Оюутолгой хэмээх дэлхийд эхний 5-д орох аварга том зэсийн ордоо Рио Тинто гэх дэлхийн акулкомпанитай хамтран эзэмших гэрээ байгуулснаас хойш 20 шахам жил болж байгаа ч, монголын ард түмний санаанд хүрсэн гэрээ болж чадалгүй, мөнхийн маргаан дагуулсан хэвээр байна.
Ялангуяа сүүлийн 10 орчим жилийн турш Монголын эрх баригчид, ард түмний төлөөлөл уг төслийн шударга бус гэрээг засварлахыг оролдсоор ирсэн ч амжилт олсонгүй.
Өнгөрсөн оны сүүлээр УИХ-д Оюутолгой төслийн талаар нээлттэй сонсгол явуулсан нь уг төслийн бузар булхайг ард түмний өмнө ил болгон дэлгэж чадав. Монголын ард түмэн энэхүү сонсголоор гадаадын хөрөнгө оруулагчдын луйвар булхайн талаар анх удаагаа дэлгэрэнгүй мэдээлэл авч чадсан гэж бодно.
Энэхүү нийтлэлээр мөнөөхөн луйврын гэрээг монголчууд бид цаашдаа хэрхэн шийдэж болох талаар хувийн санал бодлоо илэрхийлэхийг зорилоо.
Аварга том мангастай тэмцэх арга зам бий юу?
Рио Тинто гэх энэ аварга мангас ганц Монголд ч биш, дэлхий даяар хаа явсан газраа тэр мэтээр балаг тарьж явсан арвин түүхтэй. Тэгвэл Монгол Улс дангаараа энэ аварга луйварчны өөдөөс сарвайгаад яавч хүч хүрэхгүй гэдэг нь илэрхий.
Харин тэдэнд луйвардуулсан улсуудтай хүчээ нийлүүлж хавсаадаж тэмцвэл олон улсын шүүхэд дуу хоолойгоо хүргэж, ялах магадлал нэмэгдэж болно. Өөр нэг зам гэвэл, аль нэг их гүрнээс тусламж гуйж, хүч хавсарчтэмцвэл амжилтад хүрч магадгүй.
Төсөөлөөд бодоход, дараах маягийн хувилбарууд байж болох юм. Аливаад наймаалцах дуртай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад түүний хүсэж буй нэг зүйлийг өгч чадлаа гэж бодоход, хариуд нь түүнээс дэлхийн аварга мангас Рио Тинтогийн эсрэг сөрөх тусламж гуйж болох биз. Гэвч холын Америкт амин чухал хэрэгтэй зүйл манай улсад ховорхон л доо.
Харин дэлхийн жанжлагч гүрэн Америктай ач тач үзэлцэж буй хоёр их гүрэнтэй айлсдагийнхаа хувьд тэднийхээ ая данг харж байгаад тусламж гуйх арга замыг эрэлхийлэх нь илүү биелэх боломжтой байх болов уу.
Эхлээд дэлхийн эдийн засагт үндсэндээ хамгийн том тоглогч болчихоод буй өмнөд хөрштэй хамтрах хувилбарыг авч үзье. Шулуухан хэлэхэд ийм хувилбар байх боломжгүй. Учир нь Хятад улс далд замаар Оюутолгой төслийн нэг хамтрагч тал болчихсон гэдгийг бид сайн мэдэхгүй л өдий хүрч ирлээ.
2018 оны байдлаар Рио Тинто компанийн 19%-ийг Хятадын нэгэн том компани эзэмшиж байв. Энэ бол маш том хэмжээний хувьцаа. Магадгүй Хятадын тал Оюутолгой төсөлд өөрийн ашиг сонирхлыг оруулахын тулд тийнхүү Рио Тинтогийн хувьцааг худалдаж авч, далд хөрөнгө оруулагч болжээ гэж хардах бүрэн үндэслэлтэй.
Оюутолгой төсөл Хятадаас цахилгаан эрчим хүчний хангалтаа авдаг, ямар ч тохиолдолд Оюутолгойгоос гарч буй хүдрийн тээвэрлэлт Хятадын хилээр ямар ч саадгүй урсан гарсаар ирлээ. Ковидын үеийн хатуу хөл хориотой үед ч, Оюутолгойн хүдрийн экспорт ганц өдөр ч саатаагүй. Хятадын хувьд Оюутолгой төсөл маш онцгой байр суурьтай төсөл юм байна гэдгийг эдгээр жишээнээс төвөггүй ойлгож болно.
Тэгвэл нөгөө хөрш Оросын тухайд авч үзье.
Оросын РУСАЛ компанитай хамтран тэмцэх боломж
Өнгөрөгч оны 12 дугаар сарын сүүлээр ОХУ-ын Калинград мужийн Арбитрын шүүх Оросын РУСАЛ компанийн нэхэмжлэлээр Рио Тинто компанитай үүсгэсэн маргааныг авч хэлэлцжээ. Шүүхийн энэ маргаанд Рио Тинто компани Оросын РУСАЛ компанид ялагдсан байна! Энэ маргаан юун тухай байв?
Маргааны шалтгаан нь Австралийн Квинслэнд мужийн Гладстоун дахь Queensland Alumina Limited (QAL) глиноземын үйлдвэрт РУСАЛ-ын оруулсан 20%-ийн хөрөнгийг Рио Тинто компани Орост тавьсан эдийн засгийн хоригоор далимдуулан дур мэдэн хүчингүй болгосонтой холбоотой ажээ. Тэрхүү хамтарсан компанид 2022 оны 4 дүгээр сарыг хүртэл РУСАЛ 20%, Рио Тинто 80%-ийг эзэмшиж байв.
Рио Тинто компанийн зүгээс дангаараа РУСАЛ-ын хувь эзэмшлийг таслан зогсоосныг эсэргүүцэж, РУСАЛ компанийн тал өөрийн хөрөнгийг эзэмших хууль ёсны эрхээ сэргээхийг шаарджээ. Шүүхийн эцсийн шийдвэрээр Рио Тинто группийн дангаар дур мэдэн гаргасан шийдвэрүүд нь Оросын компанийн өмчийн эрхийг бүдүүлгээр зөрчиж, эдийн засгийн шууд хохирол учруулсан болохыг хөдөлбөргүй тогтоожээ. Шүүх Рио Тинто-оос РУСАЛ-ын талдойролцоогоор 1.3 тэрбум ам.долларын төлбөр төлөхийг үүрэг болгож шийдвэрлэжээ.
Энэхүү шүүхийн шийдвэр гарсаны дараа Монголын хэвлэлүүдэд ч Рио Тинтогийн эзэмшиж буй Оюутолгойн 66%-ийн хувьцааг РУСАЛ-д учруулсан хохиролын нөхөн төлбөрт мөргүүлэн тооцож, эзэмшлийг шилжүүлэх боломжтой гэх утгатай мэдээлэл цацагдаж эхэлснийг бид мэднэ. Зарим олон улсын шинжээчид ч ийм хувилбарыг Монголд хамгийн ашигтай хувилбарын нэг байж болно гэж үзэж байна.
Монголын тал РУСАЛ-тай хамтрах тухай хамгийнтүрүүнд бодож үзэх нь нэн чухал гэдгийг миний бие санал болгож байна. Бид дангаараа тэмцээд Рио Тинто хэмээх мангасыг хэзээ ч дийлэхгүй гэдэг нь хэнд ч илэрхий үнэн. Өнгөрсөн жил болсон УИХ-ын сонсголын үеэр ч тэр үнэнийг бид бултаараа ойлгож ухаарсан гэж найдаж байна.
Монголын засгийн газар нэн яаралтай горимоор РУСАЛ компани, улмаар ОХУ-ын засгийн газартай Оюутолгой төслийн талаар асуудлыг тавьж харилцан судлах ажлыг яаралтай эхлүүштэй.
Миний бодоход, РУСАЛ компанийг буюу ОХУ-ын талыг Оюутолгой төсөлд нэмж оруулан, 3 талт гэрээ болгож өөрчлөх боломжийг эхний ээлжинд судалж үзвэл зохилтой. Хэрвээ тийм төрлийн тохиролцоонд хүрч чадвал Рио Тинто ба түүний цаана буй Хятадын талууд үгсэн хуйвалдах замаар төслийг манай талд ашиггүй болгох үйлдлийг дур зоргоороо хийж чадахгүйд хүрнэ. Бид юун түрүүн ийм хувилбарыг судалж үзэх нь зүйтэй.
Нөгөө нэг хувилбар гэвэл, РУСАЛ компани дангаараа Рио Тинто-гийн Оюутолгойд эзэмшиж буй 66%-ийг худалдан авч болох юм. Энэ тохиолдолд бид Оросуудтай хэл амаа ололцож ирсэн эртний уламжлалаа сэргээж, хаа хаанаа ашигтай гэрээ байгуулж, Оюутолгой төслийг урт хугацаанд төлөвлөөд ашиглаад явах боломжтой болно.
РУСАЛ ба Рио Тинто-гийн хооронд үүссэн шүүхийн маргаан, тэрхүү шүүхийн шийдвэр Монгол талд маш ашигтай тусна. Бид энэ алтан боломжийг шүүрч авах нь ухаалаг сонголт болно.
Оростой хамтарч нэг тал болоод Рио Тинто-той тулбал өнөөг хүртэл бидэнд гаргаж ирсэн тэдний хэт хамраа сөхсөн дээрэнгүй зан шалчийтлаа доошоо унаж, эрүүл ухаанаар ярилцаж ойлголцох боломж нээгдэнэ гэж найдаж байна.
Хамгийн боломжит хувилбар гэвэл, Монгол-Орос-Рио Тинто+Хятад, эсвэл Монгол-Орос-Хятад гэх маягийн гурвалсан хувилбар байх нь хаа хаанаа ашигтай байх болов уу.
Ер нь Монгол шиг буурай хөгжилтэй, хүний нөөцгүй улсад дэлхийн мангасууд орж ирж хөрөнгө оруулалт хийхдээ аль болох хуурч мэхэлж байгаад, баялгийг нь ховх сороод, улсад нь юу ч өгөлгүй, хоосон нүх үлдээгээд гарахыг эрмэлзсээр ирсэн түүхтэй. Монголчууд бид ч тэрхүү хатуу харгис үнэнийг духаараа цус гартал мөргөж байж сая мэдэж аваад байна. Одоо цаашид ухаалаг шийдвэр гаргах хэрэгтэй. Бид дангаараа мангастай дайтаад хэзээ ч ялахгүй.
Мөнх Тэнгэрийн авралаар бидэнд алтан боломж гарч ирж байна бус уу? Мунхаг би вээр тэгж бодном.
Оросын компани өнөөдөр Рио Тинтод алдсан хөрөнгөө олж авахыг нэн түрүүнд зорьж буй нь ойлгомжтой. Тэднийхтэй хүчээ нийлүүлж, стратеги тактикаа хамтарч боловсруулбал дайсны талын чих зөөлрөх нь ойлгомжтой. Энэ бол стратегийн онолын хамгийн энгийн логик.
Бидний өвөг дээдэс стратегич сэтгэлгээгээрээ дэлхийд гайхуулж, дэлхийн түүхэнд урьд хожид давтагдаагүй агуу их ялалтыг байгуулж байсан түүх бий. Бид Рио Тинто мангаст мадлуулж, дэлхийн шившиг болох эрхгүй. Толгойгоо шавхаж, уран нүүдэл хийж чадвал тэднийг ялж дийлэх боломж бүрэн бий.
Манайхтай адил хөгжиж буй орнуудаас Оюутолгойтой төстэй асуудалд орсон төслөө амжилттай шийдэж чадсан жишээ цөөнгүй байна. Киргизстан улс гэхэд 2022 онд Кумторын ордоо Австралийн Centerra Gold компаниас нийгэмчлэн авснаар урьд нь огт ашиггүй шахам ажиллаж байсан уурхайгаас ердөө 3 жилийн дотор 2 тэрбум гаруй ам.долларын ашиг хүртсэн байна. Урьд нь Кумторын ордын 33%-ийг Киргизстан, Канадын тал 67%-ийг эзэмшиж байжээ.
Оюутолгойн төсөл дээр ОХУ-ын талтай хамтран ажиллах алтан боломж бодитоор гарч иржээ гэдгийг эрхэм монголчууддаа хариуцлагатайгаар мэдэгдэн мэдээлэхийг хүслээ. Болгоон соёрхоно уу!
Ц.БУЯНЦОГТОО































































Сэтгэгдэл
Зочин [122.201.31.234] 2026-01-30 14:22:49
Ilii balai yum yriad yvaad bga bayrtsigtiig shalgah horiochee Ard tumniig hohiroochood.
Доржгуай [66.181.179.115] 2026-01-30 12:51:41
Заа манай гияа нар яаж бна чээс алдаал ороод иржиинүү аай кк
Зочин [103.212.119.91] 2026-01-30 12:38:31
Монголчууд гэчихжээ хар фяздуу чинь, оросууд гээд шулуухан хэлээч
Зочин [103.212.119.91] 2026-01-30 12:29:29
иди нахуй сука ёбаная, манкурт вонючий Хуянцогтоо
Зочин [66.181.182.250] 2026-01-30 11:58:23
Хятад орос хоёр л авна даа тэгвэл засаг босоо хэвтүүлтэйгээ нийлээд барах уу . Гөлөг царайлха нь ойлгомжтой. Тиймээс гэрээгээ л сайжруул оркоо
Зочин [103.212.119.91] 2026-01-30 12:27:03
yes
Зочин [103.168.34.44] 2026-01-30 10:29:17
Энэмуу оросын агент буянцогтоо гэж галзуу гичий бvтэхгvй шvv. Энэмуу лалар монгол улсыг оросын харьяанд оруулах гэж з vтгэдэг нохой шvv
Авчихаж болно, дараагийн хөрөнгө оруулалтыг хэн хийх үү? [202.126.88.81] 2026-01-30 10:00:07
Дэлхий даяаар Монгол Улс шившигт унах вийдээ. Монголчууд гэхлээр л дэлхийн биржүүд нүүрээ буруулаад, инээж хөхрөөд байх вий. Тэгээд АНУ, Канад, Австрали чинь бодлогоо чангалаад тэнд байгаа монголчуудыг хяхаад нутагруу нь "тэр Монголынхоо Оюу толгойд очиж ажил" гээд шахан гаргах вий. Тэрнээс биш Оюутолгойг ч буцаагаад авчихаж болноо болно, яг социалист хувьсгал шиг, эсхүл капиталист дээрмийн аргаар булаагаад л авчихна.
Зочин [188.162.254.35] 2026-01-30 09:59:14
олон хувьсах аргаар бодоод байгуулсан Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох вэ ???? Оюутолгойн тосол ашиггуй бол толгойгоо тасдаж хаяна гэсэн баяр, хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж мартсан эх ороноосоо урвагч нарт хэзээ хариуцлага хулээлгэх вэ ?С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ??? яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ????
Зочин [66.181.168.82] 2026-01-30 09:44:23
Оюутолгойгоо аваад, арбитрын шүүхийг давж гараад , хөрөнгө оруулалт хийгээд үр ашгийг нь хүртэх боломж, чадал бий юу гэдгээ тооцсон уу,Буянцогтоо гуай. ярвигтай шүү дээ. хийрхэхээ боль. дараагийн Венесуэл болж хятадуудыг орж ирэхийг хүлээх гэж байна уу? дараагийн хөрөнгө оруулагч бол барууныхан биш зөвхөн Хятад л олдоно шүү дээ, дараа нь хөрөнгө оруулалтаа хамгаална гэнэ тэд, төсөөлшгүй
Зочин [188.162.254.35] 2026-01-30 10:02:24
20 мянган хувьсах аргаар бодоод ашиггуй юм бол заавал ухах хэрэгтэй юм уу ?