Элсэгчгүй буюу 2 жилээс дээш хугацаагаар сургалт явуулаагүй хөтөлбөрийн зөвшөөрлийг түдгэлзүүлнэ

Aдмин / Боловсрол

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирлуудтай уулзаж эрх зүйн шинэчлэл, цаашид анхаарах асуудал, төсөв санхүүжилт, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар сонсож, ярилцав.

Их өгөгдөлд суурилсан мэргэжлийн болон техникийн боловсролын цахим системийн хөгжүүлэлтийг сайжруулах, суралцагчдын өдөр тутмын ирц бүртгэлийг хөтөлж, хянах механизмыг системийн хөгжүүлэлтээр шийдэх.

Төрийн өмчийн мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежийн дотуур байрын барилга байгууламжийн асуудлыг төрөөс дэмжлэг үзүүлж, сайжруулах тал дээр анхаарах.

Төрийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагуудад хэрэгжүүлэхгүй байгаа хөтөлбөрийн тоног төхөөрөмжийг тухайн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа хэрэгцээ шаардлагатай байгууллагад шилжүүлэх боломжтой эсэхийг судалж, шийдвэрлэх.

Төрийн өмчийн сургалтын байгууллагад үндсэн мэргэжлийн багшаас гадна захиргаа, удирдлагын орон тоо илүү байгаа асуудлыг судалж, жишиг нормативыг батлах.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, бүсчилсэн хөгжлийн бодлогод нийцүүлэн хөтөлбөрийн зөвшөөрлийг олгох

Элсэгчгүй буюу 2 жилээс дээш хугацаагаар сургалт явуулаагүй хөтөлбөрийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэнэ.


Сэтгэгдэл

Түрүүнд халснаа хаашаа хийхээ мэдэхгүй байхад чинь. [202.126.90.138] 2026-04-24 11:15:34

Саяхан энэ Засгийн газар байгуулагдмагц "яам газруудад хэдэн мянган хүн ажиллуулах орон тоонд хүн авч ажиллуулаагүй явж ирж. Өнөөгийн эдийн засгийн байдлыг харгалзан эдгээр орон тоонд хүн авч ажиллуулахгүй эдгээр орон тоог цомхотголоо" гээд шийдсэн. Тэгэхлээр Засгийн газар энэ олон хүнийг яах юмб? Иймээс ЮҮН техникум ТМС-ээр шинэ мэргэжилтэн бэлтгэх? Өмнөхөө яах аа Засаг мэдэхээ больчихоод байхад.

Ирээдүйтэй ажлын салбар манайд байна уу? [202.126.90.138] 2026-04-24 11:07:42

Улс нь юү үйлдвэрлэх ёстойгоо тогтоож чаддаггүй, ийм учраас ямар мэргэжлийн боловсон хүчин хэрэгтэйг мэддэггүй, ийм учраас ямар багш, ТМС, техникум, сургалтын программ хэрэгтэйг ойлгодоггүй, ийм учраас сайд сургуулиудыг одоо тарааж нааш цааш болгож байх шив дээ. Туулын хурдны зам будаа - замын ажилчин бэлтгэх хэрэгтэй юу? 5-р цахилгаан станц барих нь ойлгомжгүй - барилгачин, цахилгаанчин бэлтгэх хэрэгтэй юу? Банкууд АI технолгид шилжээд өчнөөн ажилтнаа халж байна - санхүүч, нябо бэлтгэж яаадаг юмб? Монголд баттай ирээдүйтэй эдийн засгийн салбар цөөрөөд байгаа юм биш үү.


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.