УИХ-ын байнгын хороодын даргаар Б.Жавхлан, П.Ганзориг нарыг сонголоо

Aдмин / Улстөр

УИХ-ын чуулганы энэ сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар зарим байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн П.Наранбаяр нар тус тус танилцуулав.

Байнгын хорооны санал дүгнэлтэд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар П.Ганзоригийг тус тус сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг дурдсан байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Иймд Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхланг сонгох эсэх санал хураалтыг явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 61.7 хувь, Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн П.Ганзоригийг сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 64.9 хувь нь тус тус дэмжлээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.