Т.Даваадалайгийн эхнэр Б.Анхтуяа БНХАУ руу зугтжээ

Aдмин / Хууль

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Т.Даваадалайг АТГ-аас шалгаж буй. Түүнийг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан “хахууль авах”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах” зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа аж. Уг хэрэгт холбогдоод буй Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяа нь 2026 оны 3 сарын 26-ны өдөр хилээр гарч явсан байна.

Өөрөөр хэлбэл, АТГ-т хэрэг үүсэхээс сарын өмнө хилээр гарсан аж. Т.Даваадалайгийн үйлдэлд 2026 оны 4 сарын 30-ны өдөр хэрэг нээжээ. Гэхдээ Б.Анхтуяаг БНХАУ-д байгааг АТГ-аас олж тогтоон, 2 удаа дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч Б.Анхтуяа нь Монгол Улсын хилээр орж ирээгүй байгаа аж. Эхнэр нь дээрх тендерт шалгарсан компанитай нэгдмэл ашиг сонирхолтой нөхцөл байдал тогтоогдож байгаа тул зайлшгүй шалгах шаардлагатай үүсээд байгаа юм байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.