Олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Aдмин / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар Европын сэргээн босголт хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Жахан Шатсиевтэй уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төсөл болон Улсын гуравдугаар төв эмнэлгийн дэргэд байгуулах Үндэсний зүрх, судасны төвийн төсөл нь бүсийн болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг бэхжүүлэх стратегийн ач холбогдолтой хөрөнгө оруулалт гэдгийн онцлон талархал илэрхийлсэн байна.

Мөн талууд олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий эрүүл мэндийн дэд бүтцийг хөгжүүлж, иргэн төвтэй, чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээг улс орон даяар тэгш хүргэх зорилтын төлөө хамтран ажиллаж байгаа юм. Цаашид төслүүдийн тогтвортой хэрэгжилт, хүний нөөцийн чадавх, эмнэлгийн удирдлагын шинэчлэлийг бэхжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээ уулзалтын үеэр илэрхийлсэн талаар ЭМЯ-наас мэдээлэв.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.