Brent газрын тосны үнэ 95.42 долларт хүрчээ

Aдмин / Эдийн засаг

Пүрэв гаргийн арилжаагаар огцом буураад байсан түүхий газрын тосны үнэ баасан гаргийн өглөө бага зэрэг өслөө. Лондоны "ICE Futures" бирж дээр "Brent" маркийн газрын тосны наймдугаар сарын фьючерс хэлцлийн үнэ баррель нь 95.42 ам.долларт хүрч, 0.39 ам.доллароор буюу 0.41 хувиар өссөн байна.

"Brent" маркийн газрын тос пүрэв гарагт 2.78 ам.доллароор (2.84 хувь) хямдарч, баррель нь 95.03 ам.долларт хүрсэн байна. Үүний зэрэгцээ, Нью-Йоркийн NYMEX биржийн цахим арилжаагаар "WTI" маркийн газрын тосны долоодугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 0.06 ам.доллароор (0.06 хувь) өсөж, баррель нь 93.1 ам.долларт хүрсэн байна. Өмнөх арилжаагаар уг гэрээний үнэ 2.98 ам.доллароор (3.1 хувь) буурч, 93.04 ам.долларын түвшинд хаагджээ.

Вашингтонд болсон хэлэлцээний дүнд Израил, Ливан улсууд гал зогсоох дэглэмийг мөрдөхөөр тохиролцсон тухай АНУ-ын Төрийн департаментаас мэдэгдсэний дараа газрын тосны үнэ унажээ. Үүнтэй зэрэгцэн Ираны тал Израилын цэргүүд Ливаны нутагт цохилт өгсний дараа АНУ-тай харилцаа холбоогоо түр зогсоосон нь зах зээлийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлсэн байна.

Дээрх мэдэгдлийн дараа Ливаны "Хезболла" бүлэглэл гал зогсоох нөхцөлийг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгджээ. "Эзлэн түрэмгийлэл үргэлжилж байгаа цагт бид эсэргүүцлээ зогсоох ямар нэгэн үүрэг амлалт авахгүй" гэж "Хезболла"-гийн удирдагч Наим Касем пүрэв гарагт мэдэгдээд, Израилын цэргүүдийг Ливаны нутаг дэвсгэрээс гаргахыг шаардсан байна.

Мөн "Reuters" агентлаг эх сурвалжуудыг эш татан мэдээлснээр, Оманы экспортын гол терминал болох "Мина аль-Фахал" дээр дроны халдлагын улмаас гарсан байж болзошгүй дэлбэрэлтийн улмаас хөлөг онгоцуудад газрын тос ачих ажиллагааг түр зогсоожээ.


Сэтгэгдэл

Зочин [103.212.119.77] 2026-06-06 22:10:46

Компютерийэ програм шиг юмаар монгол хүмүүсийн секс хийж байгааг өөрт нь мэдэгдэлгүй хадгалж аваад гадаадийн гаж донтой баячуудад зарж


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.