Мотоциклийн “А” ангиллын үнэмлэхийг гардуулан өгөв
Онцгой байдлын байгууллагын 2026 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, алба хаагчдыг мэргэшүүлэх, дадлагажуулах, албаны үүрэг гүйцэтгэлт, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор "Русо" жолооны сургалтын төвтэй хамтран мотоциклийн "А" ангиллын үнэмлэх олгох 45 хоногийн сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан 55 алба хаагчдад өнөөдөр үнэмлэхийг гардуулан өгч амжилт хүслээ.
Сургалтын хүрээнд алба хаагчид мотоциклийн техникийн үзлэг, аюулгүй байдал, техникийн онол, аюулгүй жолоодлого, мотоцикл жолоодоход анхаарах тусгай дүрмүүдийн хүрээнд мэдлэг ойлголтоо дээшлүүлсэн юм.


































































Сэтгэгдэл