“Мазаалай баавгай хамгаалах үндэсний хөтөлбөр”-өөр суурилуулсан камераар 13 алманцгийг бүртгэжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Мазаалай баавгай хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийг 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд төрөөс өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд мазаалай хамгааллын олон ажил хийж гүйцэтгэснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул онцоллоо.
Бид “Мазаалай баавгай хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд хийсэн онцлох ажлуудыг цувралаар хүргэж байна.
Уг хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлуудын нэг нь автомат камер суурилуулж дата боловсруулалт юм. Ингэснээр мазаалай баавгайн зураг, бичлэгийг нэгтгэн экологийн нөхцлийг үнэлж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг боловсруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд мониторинг, судалгаа хийх нийт 20 автомат камерыг суурилуулжээ. Улмаар 2022 оноос хойш автомат камерын тусламжтай 13 алманцаг бүртгэсэн байна.
Түүнчлэн камерын мэдээллээр мазаалайн зан төрх, тархцын судалгааг хийх ажил үргэлжилж байгаа юм.































































Сэтгэгдэл