Хүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна

Aдмин / Технологи

Наран дээр хамгийн дээд "Х1.1" ангилалд хамаарах хүчтэй дэлбэрэлтээс үүссэн плазмын урсгал Дэлхий рүү ойртон ирж байгаа бөгөөд долоодугаар сарын 2-ны орой соронзон шуурга дэгдэх магадлалтай байна. Уг соронзон шуурга нь G3 түвшинд хүрч болзошгүйг Оросын ШУА-ийн Сансрын судалгааны хүрээлэнгийн нарны одон орон судлалын лаборатори мэдээлжээ. Зургаадугаар сарын эхнээс хойш Наран дээр Х1.1 баллаар хэмжигдэх хамгийн хүчтэй дэлбэрэлт бүртгэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн байна.

"Хэдийгээр Наран дээрх дэлбэрэлт нь дундаж хүчтэй байсан хэдий ч идэвхжилтэй хэсгүүд нь яг одоо Нар-Дэлхийн шулуун шугам дээр байрлаж байгаа тул Дэлхий рүү чиглэх шуурга нэлээд мэдрэгдэхүйц байх болно. Энэ удаад хамгийн дээд түвшний соронзон шуурга болон цацрагийн шуурга болох төлөвгүй байгаа бөгөөд, мөн дээд түвшний өмнөх шаталбар болох G4 түвшинд хүрэх магадлал бага байна.

Гэсэн хэдий ч G3 (хүчтэй) ангиллын үзэгдэл болох магадлал өндөр байна. Түүнчлэн энэхүү шуурга нь энэ оны гуравдугаар сараас хойших хамгийн хүчтэй соронзон шуурга болох төлөвтэй байна" гэж уг мэдээлэлд дурджээ. Нарны дэлбэрэлтээс үүссэн плазмын үүл маргааш буюу долоодугаар сарын 2-ны өдөр Дэлхийн агаар мандалд хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: "Монцамэ агентлаг"


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.