Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томиллоо

Aдмин / Нүүр

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ. Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. Улмаар Ардчилсан намын бүлгийн завсарлага өнөөдөр дуусаж, дахин сунгах хүсэлт гаргасан боловч УИХ-ын дарга татгалзав. Үргэлжлүүлэн М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилох нууц санал хураалт явуулахад 91 гишүүн оролцсоноос 77 нь дэмжсэнээр УИХ-ын тогтоолыг баталлаа. Түүний хувьд Монголбанкинд тасралтгүй 16 жил ажиллажээ.


Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Анар нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

  • 1992-2001 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль,
  • 2001-2004 онд Япон улсын Хакүо ахлах сургууль,
  • 2004-2008 онд Япон улсын Хакүо их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.
  • 2007-2008 онд АНУ-ын Индианагийн их сургууль,
  • 2014-2015 онд АНУ-ын Колумбын их сургуульд суралцаж, эдийн засгийн бодлогын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

  • 2011-2013 онд Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтсийн нөөцийн мэргэжилтэн,
  • 2013-2016 онд Монголбанкны Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч,
  • 2016-2017 онд Монголбанкны Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал,
  • 2017-2026 онд Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирлаар,
  • 2026 оноос Монголбанкны Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар ажилласан.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.