Венесуэлд долоо хоногийн гашуудал зарлажээ

Aдмин / Гадаад мэдээ

Венесуэлд өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргийн орой дараалан хоёр удаа хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний тоо 2295-д хүрсэн тухай тус улсын эрх баригчид мэдээлжээ. Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Хорхе Родригесийн мэдэгдсэнээр, газар хөдлөлтийн улмаас 11 267 хүн бэртэж гэмтэж, 13 мянга орчим хүн орон гэргүй болсон байна. НҮБ-ын тооцоолсноор 50 мянга орчим хүн сураггүй болсонд тооцогдож байна. Родригесийн хэлснээр, тэдний 30 мянга орчим нь хамгийн их хохирол амссан Ла-Гуайра боомт хотын бүсэд байсан бөгөөд аврагчид 6500 орчим хүнийг нурангин дороос гаргасан хэдийч олон хүн өөрсдөө эсвэл төрөл төрөгсдийнхөө тусламжтайгаар гарч чадсан тул амьд үлдсэн хүний тоо 20 мянгад хүрч магадгүй байна.

Венесуэлийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Делси Родригес газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн орон нутгийн цагаар долоодугаар сарын 1-ний 18:00 цагаас эхлэн долоо хоногийн үндэсний гашуудал зарлажээ. "Венесуэлийн ард түмний зүрх сэтгэл айшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн төлөө эмгэнэн гашуудаж байна.

Өнөөдөр бид хайртай дотны хүмүүсээ алдсан гэр бүлүүдийн уй гашууг хуваалцаж, бэртэж гэмтсэн, сураггүй алга болсон хүмүүс болон гамшигт нэрвэгдсэн нутгийн оршин суугчдын төлөө залбирч байна" гэж Родригес X нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

Зургаадугаар сарын 24-нд Венесуэлийн хойд нутагт, нийслэл Каракас хотоос баруун зүгт 39 секундийн зайтай 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй хоёр удаа газар хөдөлжээ. Сүүлийн чичирхийлэл 125 жилийн хамгийн хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн улмаас олон байшин барилга нурсан байна. Ялангуяа олон улсын нисэх онгоцны буудал болон тус улсын хамгийн том далайн боомт оршдог Ла-Гуайра муж хамгийн ихээр өртсөн байна. Үүнтэй холбоотойгоор тус улсад онцшой байдал зарлажээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.