Ус тогтдог 16 байршлын борооны ус зайлуулах шугамын угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна

Aдмин / Нүүр

Нийслэлд дулаан хангамжийн чиглэлээр 17 байршилд 18.7 км дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн ажил 62.5 хувь, цахилгаан хангамжийн чиглэлээр 30.9 км цахилгаан шугамын шинэчлэл 52 хувь, урсгал засвар 97.1 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Орон сууцны хорооллын ашиглалтын хугацаа дууссан шугам сүлжээг шинэчлэх ажлын хүрээнд 19 байршилд 15 км шугам сольж байна. Ус хангамж, ариутгах татуургын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад орж, зүгшрүүлэлт болон цэвэр, бохир усны шугамын шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Үерийн хамгаалалтын далан, суваг, ус зайлуулах байгууламжийн засвар, цэвэрлэгээ 55 хувь, ус тогтдог 16 байршлын борооны ус зайлуулах шугамын угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва холбогдох албаныханд дараах үүрэг чиглэлийг өглөө.

  1. “Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т нэмэлт өөрчлөлт оруулах, Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-ний төслийг боловсруулах ажлуудыг онцгой анхаарч, НИТХ-аар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах,
  2. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар Бага хурал зохион байгуулах ажлын хүрээнд зочид төлөөлөгчдийн аюулгүй байдал, шаардлагатай үед эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, автомашин, нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтыг сайтар хийх, орчны цэвэрлэгээ, тохижилт, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг зохион байгуулах,
  3. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангаж, сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, засвар шинэчлэлийн ажлуудыг 08 дугаар сарын 15-ны өдрийн дотор бүрэн дуусгах,
  4. Орчны эрсдэлтэй холбоотой E-Mongolia болон Засгийн газрын 11-11 төвд ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэж, давтан гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах,
  5. Сайжруулсан шахмал түлш болон хагас коксон түлшээр тасралтгүй хангах бэлтгэл ажлыг бүрэн хангаж, түлш борлуулах цэгүүдийг байгуулах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.