Хөвсгөл далайн эрэгт 11 улстөрч дуудагдаж Долоо дахь ерөнхийлөгчийг ярилцжээ...
Тамхины цэгийн товч мэдээнүүд:
Гайхаад байсан юм, 27 оны Ерөнхийлөгчийн сонгууль яагаад яригдахгүй байна вэ гээд. Гэсэн нь: Саяны наадмаар МАН-ын Г.Занданшатар Ерөнхийлөгчийг дагаж давхиад, АН-ын Л.Гантөмөр илэрхий Төрийн тэргүүний буурь зассан байдлаар сошиалд гарч ирсэн. Парламентад суудалтай бусад гурван нам хэнийгээ гаргаж өрсөлдүүлэх нь мэдэгдсэнгүй.
Тэгсэн нь: Өмнөх долоо хоногийн хагас бүтэн сайнаар Хөвсгөлд нэг том уулзалт болж. Хөвсгөлд эхлээд Төрийн тэргүүн очсон байж. Басхүү “Эм Си Эс”-ийн Ж.Оджаргал Хөвсгөлийг зорьж. Тэр хоёр дээр Сангийн сайд байсан, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Эрчим хүчний сайд байсан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн,УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн,Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, УИХ-ын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан, Эрүүл мэндийн сайд байсан, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Шадар сайд байсан, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, ХЗДХ-ийн сайд байсан, УИХ-ын гишүүн О.Алтангэрэл, Сангийн сайд байсан, МАН-ын даргын ахлах зөвлөх Ч.Хүрэлбаатар гэсэн 11 улстөрч дуудагдан очиж. Тэрхүү уулзалтын сэдэв нь 27 онд ялах долоо дахь Ерөнхийлөгч байж.Энэ бол 27 оны сонгуулиар гарч ирэх Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгч хэн байх вэ гэдэг Хөвсгөл далайн эрэгт яригдлаа гэх утга улс төрийн тамхины цэгээр сонсогдлоо. Гэлээ гэхдээ: Лав л 25 оноос хойших бүх судалгаагаар АН-ын Н.Алтанхуягийн дээр гарах нь байтугай ойртож хавирах рейтингтэй улстөрч гарахгүй л байгаа билээ...
ЭХ СУРВАЛЖ: ӨДРИЙН СОНИН
Б.БАТБИЛЭГ



































.jpg)






























Сэтгэгдэл