Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 12.9 хувиар нэмэгджээ
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны 9 дүгээр сард өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.9, өмнөх сарынхаас 0.6 хувиар нэмэгджээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны 9 дүгээр сард бараа, үйлчилгээний үнийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад барааны бүлгийнх 13.5, үйлчилгээний бүлгийнх 11.2, хүнсний бүлгийнх 20.8, хүнсний бус бүлгийн үнэ 10 хувиар нэмэгдсэн байна.
Инфляцын түвшин 2025 оны 9 дүгээр сард 9 хувь байсан бол энэ оны 9 дүгээр сард 12.9 хувь болсон. Үүнд бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2 нэгж, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар өссөн нь нөлөөлжээ. Инфляцын түвшин ийнхүү 12.9 хувь гарсны 5.6 нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 2.2 нэгж хувь нь тээврийн бүлэг, 1.2 нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлэг, 0.9 нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс шалтгаалсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ есдүгээр сард өмнөх сарынхаас 0.6 хувиар нэмэгдэхэд тээврийн бүлгийн үнэ 3.2 хувиар өссөн нь голлон нөлөөллөө. Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд Улаанбаатар хотод 418 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 430 нэр төрлийн бараа, үйлчилгээний 238 нь импортынх байгаа нь нийт сагсны 55.3 хувийг эзэлж байв. Энэ оны есдүгээр сард мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өнгөрсөн оны мөн үеийнхээс 46.9 хувиар нэмэгдэхэд үхрийн махны үнэ 48.4, хонь, ямааных 58.5 хувиар өссөн нь нөлөөлжээ.

.jpg)






































































Сэтгэгдэл