Ч.Сайханбилэг: Ирэх оны төсөв хөрсөн дээрээ буусан төсөв болсон

Д.Тулга / Улстөр

saihanbileg

УИХ-ын үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлаад байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд танилцуулгадаа, “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалан энэ оны эхний найман сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 3 их наяд 576,8 тэрбум төгрөгт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 221,2 тэрбум төгрөгөөр, төлөвлөсөн хэмжээнээс 660, 7 тэрбум төгрөгөөр тус тус буусан үзүүлэлттэй гарлаа. Төсвийн орлого ийнхүү буурхад нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн албан татвар, өмч хувьчлал, газрын тос, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын бууралт гол нөлөө үзүүлсэн. Төсвийн орлогын энэ оны эхний сарын гүйцэтгэлд үндэслэн Монгол Улсын 2015 оны хүлээгдэж буй гүйцэтгэлийг тооцоход нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 900 гаруй тэрбум төгрөгөөр буурахаар байна. Иймд 2015 оны төсвийн орлогын байдалтай уялдуулан төсвийн урсгал болон хөрөнгийн зардлыг бууруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар боломжит бүхий л арга хэмжээг авах зайлшгүй шаардлага бий болоод байна. Төсвийн тухай хуулийн 6.2-ийн 3-т урьдчилан тооцоолох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, эсвэл зарлага нэмэгдсэнээр төсвийн алдагдал нэмэгдэхээр бол төсвийн зарлагыг бууруулах эсвэл орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тухайн жилийн төсөвт тодотгол хийж төсвийг тэнцвэржүүлнэ гэж заасныг үндэслэн Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Хөрсөн дээр буусан алдагдалгүй төсөв батлах хэрэгтэйг гишүүдийн зүгээс хэлж байсан юм. Төсвийг алдагдалгүй болгох нь Төсвийн тодотгол болоод ирэх оны төсвийн зорилго гэдийг Улсын Их Хурлын дарга хэлээд, хамгийн амархан зам нь Засгийн газар мөнгө авахаа болиод хувийн хэвшилдээ зайгаа тавьж өгөх гэдгийг онцолсон юм. Мөн Сангийн сайд Б.Болор төсөвөө эрүүлжүүлье гэж байгаа. Улсын Их Хурлын даргын хэлсэнчлэн хувийн хэвшлээ дэмжих, мөнгөний бодлогоо зөөллөх бодлогууд гарч ирнэ. Хөрөнгө оруулалтуудын хувьд сүүлийн гурван жилд 50 орчим цэцэрлэг, 70-аад сургууль ашиглалтад орсон гэлээ.Чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын нэг дэх хэлэлцүүлгийг хийж хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Т.БАТСҮРЭН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000