М.Энхболд: УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг ирэх долоо хоногийн мягмар гаригт хэлэлцэнэ

Т.Хулан / Улстөр
  • 2019-01-25 16:12:03
  • 2019-01-25 16:12:03

    М.Энхболд: УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг ирэх долоо хоногийн мягмар гаригт хэлэлцэнэ

    photo

    Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өнөөдөр өргөн барилаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд мэдээлэл хийлээ.

    Тэрбээр “УИХ-ын даргыг чөлөөлөхтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль УИХ-аар шийдэгдэж өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. 20 минутын өмнө УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын гишүүдийн гарын үсэгтэй УИХ-ын даргыг ажлаас нь чөлөөлөх хүсэлт тавьсан тогтоолын төслийг надад өргөн барилаа. Энэ асуудлыг яаралтай горимоор хэлэлцэх хуулийн дэгтэй. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж байж яаралтай горимоор хэлэлцэх эсэхээр журамд өөрчлөт оруулах захирамж гаргадаг. Өнөөдөр 13.00 цагт УИХ-ын даргын зөвлөл хуралдаж уг хуулийн төслийг хэрхэн хэлэлцэх асуудлаар эцсийн шийдвэрийг гаргана. Энэ асуудлыг өргөн барихтай холбогдуулж би Төрийн байгуулалтын байнгын хорооны даргатай санал солилцсон. Өнөөдрөөс хойш хамгийн ойр чуулган хийх боломжтой өдөр нь ирэх долоо хоногийн мягмар гариг юм байна. Энэ өдөр 09.00 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо, 10.00 цагт УИХ-ын чуулганыг хуралдуулж УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх саналтай байгаа талаар бид ярилцсан.

    Уг асуудлыг энэ сарын 29-нд хэлэлцэхээр болсон нь учиртай. Хэдийгээр хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй ч Дэгийн тухай хуульд заасны дагуу Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнийн дараагаас хуулийг хэрэглэнэ гэсэн заалттай. Тиймээс УИХ-аас гарсан шийдвэрүүдийг уг сэтгүүлд хэвлэдэг. Төрийн мэдээлэл сэтгүүлийн эхийг дөрөв дэхь өдөр хэвлэлд шилжүүлсэн. Даваа гаригт хэвлэгдэн гарна. Тиймээс УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийг хэрэглэх хугацаа 28-ны өдрөөс эхэлж байна. Уг асуудал энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй, дөнгөж сая өргөн барьсан. Энэ долоо хоногт шууд хэлэлцвэл Дэгийн хууль зөрчинө. Тиймээс хуулийн дагуу уг асуудлыг энэ сарын 29-ны өдөр хэлэлцэх саналтай байна. Би ажил, албан тушаалтай зууралдаагүй. Гагцхүү хуулийн дагуу хуульд заасан үндэслэлээр албан тушаалаа хүлээлгэн өгөх саналтай байсан. Тиймээс уг асуудлыг хуулийн дагуу хэлэлцэн шийдвэрлэж Цагаан сарын өмнө шинэ УИХ-ын дарга томилогдож төрийн гурван өндөрлөг олон түмэнтэйгээ золгож мэндээ мэдэлцэх нь зөв байх. Тиймээс ирэх долоо хоногийн пүрэв гаригийн хуралдааныг хоёр хоногоор наашуулж мягмар гаригт хуралдуулах захирамж гаргана гэж бодож байна” гэлээ.

    Шуурхай: УИХ-ын дарга М.Энхболд 2019.01.29-нд ажлаа өгнө. Цагаан сарын өмнө шинэ УИХ-ын дарга тодроод явах бололцоог бүрдүүлж байна. УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу л асуудлаа шийдэх нь зүйтэй талаар мэдээлэл хийлээ.

    — enkhbold.m Office (@enkhboldm_mn) January 25, 2019

    image

    image

  • 2019-01-25 15:15:01
  • 2019-01-25 15:15:01

    УИХ-ын дарга М.Энхболдыг ЧӨЛӨӨЛӨХ  тогтоолын төслийг өргөн барилаа

    photo

    УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нарын гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүллээ. Тогтоолын төслийг өргөн мэдүүлснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

    Мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын нэр бүхий 39 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барилаа. Хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр баталсан. Тиймээс бид өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга М.Энхболд ирэх долоо хоногийн мягмар гаригт байнгын хороогор хэлэлцэнэ гэж хэллээ.

    Нийгмийн шаардлага байгаа учраас бид одоо чуулганы хуралдаан руу орж, яаралтайгаар өнөөдөр хэлэлцэх,УИХ-ын даргын зөвлөл хуралдах горимын саналыг гаргасан. Хуулийн төслийг хэлэлцэх хугацааг хойшлуулах үйлдэл хийвэл дахин бойкот зарлахаас өөр аргагүй байдал үүснэ” гэсэн юм.

    ТОГТООЛЫН ТӨСӨЛД “Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлж байна” гэж дурджээ.

    Г.ИТГЭЛ

  • 2019-01-25 13:40:09
  • 2019-01-25 13:40:09

    УИХ-ын дарга М.Энхболдыг чөлөөлөх тогтоолын төслийг ӨНӨӨДӨР өргөн барина

    photo

    Парламент дахь гишүүдийн дийлэнх олонхын саналаар УИХ-ын даргыг чөлөөлдөг болох хууль эрхзүйн орчин өнөөдрөөс бүрдэж буй. Уг хуулийн өөрчлөлт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан, өнөөдөр 09:00 цагаас УИХ-ын дарга М.Энхболдыг албан үүргээс нь чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барина гэдгээ Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдэгдсэн.

    ТОГТООЛЫН ТӨСӨЛД “Монгол Улсын Үндсэн хуулийн хорин зургадугаар зүйлийн нэг дэх хэсэг, Монгол Улсын Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 10 дугаар зүйлийн 10.2.6-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлж байна” гэж дурджээ.

    Тогтоолын төсөлд гарын үсэг зурсан гишүүдийн нэрийг танилцуулж байна.

    1. Л.Оюун-Эрдэнэ
    2. Т.Аюурсайхан
    3. Г.Занданшатар
    4. Н.Энхболд
    5. Ц.Нямдорж
    6. Н.Цэрэнбат
    7. Г.Цогтбаатар
    8. С.Чинзориг
    9. Ч.Хүрэлбаатар
    10. Х.Баделхан
    11. Ч.Улаан
    12. Я.Содбаатар
    13. Ц.Даваасүрэн
    14. Б.Сарангэрэл
    15. Ө.Энхтүвшин
    16. Д.Сумъяабазар
    17. Х.Нямбаатар
    18. М.Оюунчимэг
    19. Г.Солтан
    20. А.Сүхбат
    21. Д.Тогтохсүрэн
    22. Ж.Энхбаяр
    23. Ц.Гарамжав
    24. Б.Энх-Амгалан
    25. Д.Дамба-Очир
    26. Л.Элдэв-Очир
    27. Б.Бат-Эрдэнэ
    28. Б.Жавхлан
    29. Б.Батзориг
    30. Н.Учрал
    31. Ж.Ганбаатар
    32. С.Батболд
    33. Л.Энхболд
    34. Х.Болорчулуун
    35. С.Жавхлан
    36. Ж.Батзандан
    37. Л.Болд
    38. Я.Санжмятав
    39. Д.Мурат

    Ж.МЯДАГБАДАМ

Сэтгэгдэл

Луухаан [66.181.179.123] 2019-01-26 05:49:43

Хай Монголчуудаа томоотой хунийг битгийлдээ

Зочин [202.9.45.208] 2019-01-25 21:19:44

Энэ мэр нээрэн яасан сонирхолтой хүн бэ??? АН-ын үлдсэн гишүүд яасан ичдэггүй новшнууд бэ??? Тэд ард түмнээс нүүрээ буруулсан б.на. Залуу улс төрчдөө амжилт хүсэхийн ялдамд дараагийн даргад та нарын нэг нь болж амжилтаа ахиулж ажлаа эрчимжүүлэх хэрэгтэй б.на. Энэ бол ард олны хүсэл болох байх шүү.

зочин [202.9.42.143] 2019-01-25 19:31:57

Тэртэй тэргүй огцрох нь тодорхой байхад ПОПРОГЧИД болиоч ээ!!!!!Өөрсдөө хуульгүй юм хийдэг гэдгээ улам баталгаажуулаад байх юмТа нарын хажууд. М.Энхболд үнэхээр хууль баримталдаг хүн байжээ.Одоо энэ ПОПУУД өөрсдөө албыг нь авах гэж дээлээ уралцана даа.

Зочин [117.161.66.14] 2019-01-26 13:30:53

huja

Зочин [202.9.42.114] 2019-01-25 19:26:27

Энэ хүнийг түлхэн унагаж гүтгэж харлуулснаар монгол хөгжлиын замдаа орох гээд байгаамуу, нөгөө хураана барина гсн орд газруудаа ухна жанхуугийн фракц өөр гадныханд зарах гээд аль хэдийн тохироогоо хийцэн бн. Ард түмэн минь ийм явуургүй жүжигт битгий итгэж бай өөрөө өөрсдөдөө л итгэж амьдар бүгд худал шоу

Зочин [117.161.66.14] 2019-01-26 13:31:58

zail

Зочин [202.9.42.114] 2019-01-25 19:23:59

Ghkkgcxf

Зочин [202.9.42.250] 2019-01-25 18:45:23

Ардын намын ажил үйлс нь явахгүй нь тодорхой Дээд шүүхэд татан буулгахаар гаргасан өргөдллийн хариу юу болов оо . Бас авилгал аваад таг болв уу. Одоо Энхболдоо зайлуулж байгаад ЖИДҮ гээ шударгаар бөөндөөрэй дээ.

Зочин [119.40.99.30] 2019-01-25 17:49:56

Санаа гэж чинжүү , ухаан гэж далай юм аа

Зочин [103.111.68.3] 2019-01-25 17:45:27

МИЙЁО ОВОГТ ЭНЭ 3 ХОНОГТ АТГ- ЭНХЖАРГАЛААРАА БАС НЭГ ЭХ ҮҮСВЭР ГАРГААД УТАС ЭЭРЭХЭЭР ШИЙДЭЖ ДЭЭ ЭНЭ НООВШ, ЭРТ ОРОЙ НЭГ ӨДӨР ҮНЭНД ГҮЙЦЭГДЭНДЭЭ ӨӨР ХААЧИХАВ,,

Далд ор [1.25.90.122] 2019-01-25 17:43:44

Хурдхан зайлж далд орооч. Хамаг хийсэн муу муухай бүхнээ нууж далдлах гэж хугацаа хожиж байгаан, муу хүний адаг

Төрд монголд хууль байхгүй бүү худлаа хуц [122.201.24.112] 2019-01-25 17:31:08

Зайл

Зочин [66.181.161.35] 2019-01-25 17:29:28

Хуулийн дагуу ажлаа өгөх нь зөв. 4 хоног хүлээе

ХУРДАН ЗАЙЛ ЭНХБОЛД ЧИ ! [122.201.24.112] 2019-01-25 17:28:48

ЭНХБОЛД АРД ТҮМЭНД САЛААВЧ ӨГЧ БНА ТИЙМ Л ШУДАРГА ЗАЙЛАХ ЮМ БОЛ ХУРДАН ОДОО ЗАЙЛААЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУЦАХ ЮМ АРД ТҮМЭН ЧАМАЙГ ХАРААЖ АЛНАА !ГЭР БҮЛДЭЭ ХАЙРТАЙ ЮМ БОЛ ӨНӨӨДӨР ЗАЙЛААРАЙ ТЭХГҮЙ БОЛ ХОХИН ШҮҮ!

ХУРДАН ЗАЙЛ ЭНХБОЛД ЧИ ! [122.201.24.112] 2019-01-25 17:28:47

ХУРДАН ЗАЙЛ ЭНХБОЛД ЧИ ! [122.201.24.112] 2019-01-25 17:28:46

ЭНХБОЛД АРД ТҮМЭНД САЛААВЧ ӨГЧ БНА ТИЙМ Л ШУДАРГА ЗАЙЛАХ ЮМ БОЛ ХУРДАН ОДОО ЗАЙЛААЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХУЦАХ ЮМ АРД ТҮМЭН ЧАМАЙГ ХАРААЖ АЛНАА !ГЭР БҮЛДЭЭ ХАЙРТАЙ ЮМ БОЛ ӨНӨӨДӨР ЗАЙЛААРАЙ ТЭХГҮЙ БОЛ ХОХИН ШҮҮ!

Зочин [73.92.12.67] 2019-01-25 17:26:04

Мягмарт замдаа гарах нь дээ

Zochin [43.243.161.23] 2019-01-25 16:46:18

Одоо болно доо энэ худлаа тоглоомоо. Энэ гарын үсэг зурж байгаа тэмцэж байгаа хүмүүс Энхболдоосоо л дор нөхдүүд байна ш дээ харваа. Идэж уудаг, урваж шарвадаг, бүгд ЖДҮ-ээс хулгай хийцэн, одоо эд нарыг чинь бүгдийг нь түдгэлзүүлэх гээд бичиг ирж байгааг мэдчихээд л бөөндөө нийлж нэг нэгнийгээ хамгаалж байгаа ийм л дүр зураг харагдаж байна ш дээ. Өчнөөн шийдэх шаардлагатай тулгамдсан асуудал байхад ганц хүнийг огцруулах гэж 3 сар боллоо ш дээ ажлаа ч хийхгүй. Улс орны бүх шатанд ажил хийж байгаа хүн алга. Дээрээ суудалаа олохгүй бол дороо гүйдэлээ олохгүй гэж. Одоо ард түмэндээ хэлэх ганц л зүйл байна. МАН гэдэг энэ намаас хэн ч нэр дэвшсэн гаргаж болохгүй. Бусад намаас л гараг. Бусад намын нөхдүүд эд нарыг хараад эрх биш нэг ухаарах биз. Хамаагүй идэж ууж албан тушаалын төлөө алалцвал ийм л зүйл болдог юм байна гэдгийг ухаараад арай өөр байна байх гэж найдаж байна. Өөр итгэл найдвар алга. МАН-аас нэг ч гишүүн сонгож болохгүй. Үүнийг л ухаарах хэрэгтэй. Энхболд Хүрэлсүх яг адилхан !!!!!

22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.