МАН-ын удирдах зөвлөл 14:30 цагт хуралдана

Т.Хулан / Улстөр
  • 2019-01-31 08:25:19
  • 2019-01-31 08:25:19

    МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжлээ

    photo

    МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн саналаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг дэмжсэн байна.

    Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “ УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага. Ард түмний хүсэмжлэл, нийгмийн шаардлага бол төрийн эрх барих байгууллагын хариуцлагыг нэмэгдүүлж эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох байгаа. Тиймээс би үүнийг хамгийн чухал ажил гэж би ойлгож байна. Ингэж байж УИХ-ын гишүүдээс эхлээд төрийн бүхий л шатанд сахилга, хариуцлагыг бэхжүүлнэ. Энэ бол УИХ-д хамгийн их тулгамдсан асуудал. Төрд итгэх ард иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх л хамгийн чухал” юм.

    УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “ Намын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд УИХ-ын даргад ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн. Удирдах зөвлөл асуулт асууж, нөхцөл байдлыг тойрч нэлээн ярилцсаны эцэст Г.Занданшатарыг дэмжиж бүлгийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо” гэлээ.

    МАН-ын бүлэг 18.00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.

  • 2019-01-31 07:23:07
  • 2019-01-31 07:23:07

    МАН-ын Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ

    photo

    МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 14:30 цагт хуралдаж байна. Хуралдаанаар УИХ-ын даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нар өөрийн нэрийг дэвшүүлсэн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлсэн байна.

    Г.Занданшатарыг УИХ-ын даргад дэмжих эсэхийг Удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар шийдэх юм. Энэ дагуу Удирдах зөвлөлийн гишүүдийн саналыг хураах аж.

  • 2019-01-31 06:15:58
  • 2019-01-31 06:15:58

    МАН-ын удирдах зөвлөл 14:30 цагт хуралдана

    photo

    МАН-ын удирдах зөвлөлийн хурал 14:30 цагт Ерөнхий сайдын өрөөнд зарлагдлаа. Уг хуралдаанаар УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулах юм. Удирдах зөвлөл нь нийт 29 гишүүнтэй билээ. Энэ талаар эргэн дэлгэрэнгүй мэдээлнэ.

  • 2019-01-31 04:01:11
  • 2019-01-31 04:01:11

    Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад нэр дэвших хүсэлтэйгээ илэрхийлжээ

    photo

    МАН-ын Удирдах зөвлөл өнөө, маргаашгүй хуралдаж УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна. Одоогоор Удирдах зөвлөлийн хуралдааны цаг зарлагдаагүй байгаа ч маргаашнаас хэтрэхгүй хуралдана.

    МАН УИХ-ын даргыг Сар шинийн баяраас өмнө томилох төлөвлөгөөтэй байгаа ч Удирдах зөвлөл хуралдаж чадахгүй удаж буй нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад хэнийг дэмжихээ тодорхой болгоогүйтэй холбоотой.

    Өнөөдөр өглөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын даргад горилогчидтой уулзсан гэх мэдээлэл гарчээ. Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүд оролцсон аж. Эдгээр гишүүдтэй өрсөлдөж буй нэг хүн нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар хэдий ч тэрбээр уг уулзалтад оролцоогүй байна.

    УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболдын хувьд УИХ-ын даргад горилогчоос нэрээ татаж буйгаа мэдэгдсэн бол Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Т.Аюурсайхан, Ж.Энхбаяр нар УИХ-ын даргад нэр дэвших хүсэлтэйгээ албан ёсоор илэрхийлжээ.

    Ц.Нямдорж, Т.Аюурсайхан нарын хувьд УИХ-ын дарга болохын тулд гишүүдтэй уулзалт хийж нэлээн идэвхтэй “гүйж” байгаа гэх мэдээлэл бий. Харин М.Энхболдын талаас УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэвшүүлэх хүсэлтэй байна. С.Бямбацогтын хувьд хэд, хэдэн чухал хуулийг батлуулсан, бүлгийн даргаа хийсэн шиг хийсэн мөн элдэв хэрэгт нэр холбогдоогүй учраас нэрийг нь дэвшүүлэх аж.

    Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх хүмүүсээс Хууль зүйн сайд Ц.Нямдорж, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарыг сонгох магадлал хамгийн өндөр байгаа гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд яригдаж байна. Өнөөдөр өглөөний уулзалтаас ямар нэгэн үр дүн гараагүй бөгөөд Удирдах зөвлөлийн хурлаар бүх зүйл тодорхой болох юм.

    Ямартай ч УИХ-ын шинэ даргыг Сар шинийн баяраас өмнө томилохоор ажиллаж буй бөгөөд энэ бямба гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа юм.

    Бямба гаригийг ажлын өдөр болгосон нь ч үүнтэй холбоотой. М.Энхболд өөрийн цахим хуудсаар “Цагаан сараас өмнө УИХ шинэ даргатай болно” гэж мэдэгдсэн нь зүгээр нэг хэлсэн үг биш юм.

    2019.01.29-нд гишүүдээс өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцээд сар шинийн өмнө шинэ УИХ-ын дарга томилогдоод явах бололцоог бүрдүүлнэ. pic.twitter.com/0kabXtxbdd

    — enkhbold.m Office (@enkhboldm_mn) January 25, 2019

Сэтгэгдэл

Ажилчин [103.229.122.197] 2019-01-31 06:41:06

Савсалзуур агсамнах дөвчигнөх өвчин туссан гишүүнийг өвчинийг нь оношлоод суллаж явуулахын оронд өхөөрдөөд гар хөлийнхөө үзүүрт ашиглаад байх юмаа. Явж явж бүр дордох байх даа

123 [202.5.206.149] 2019-01-31 06:32:44

Ж.Энхбаярыг л болгож болохгүй шүү хүмүүсээ ЖДҮ чин шүү дээ

МИЕЭ ЭНХБОЛДЫН [202.9.43.1] 2019-01-31 06:25:50

С.БЯМБАЦОГТ Ж.МӨНХБАТ Н.НОМТОЙБАЯР НАРЫГ НАМААС ХӨӨЖ ХАРИУЦЛАГА ТООЦ


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.