Хуурамч 100 ам.доллар илэрчээ
Сүүлийн үед мөнгөн тэмдэгт болон ам.долларыг хуурамчаар хийж, гүйлгээнд нэвтрүүлэх тохиолдол мэр сэр гараад байна. Цагаан сарын өмнө хуурамч 20 мянгатын дэвсгэртийг илрүүлсэн бол өчигдөр хуурамч ам.доллар илрүүлжээ.
Тодруулбал, өчигдөр 16:30 цагийн орчим 19 настай эрэгтэй Ю-гийн орлогын гүйлгээнээс /JE0616.....A/ серийн дугаартай хуурамч 100 ам.доллар нэг ширхэг илэрснийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Тиймээс иргэдийг гүйлгээ хийхдээ, банкнаас мөнгө авахдаа хуурамч мөнгө эсэхийг сайтар нягталж шалгаж авахыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл
Шүрээ [66.181.184.91] 2019-02-23 06:26:46
Bank huuramch mongo ogood baival yaj Bankind itgeh bolj baina?
Зочин [203.91.115.39] 2019-02-22 09:35:47
Tsagdaa nar sonin sonin seremjluuleg geed ym helhiin huuramch ym hulgain ym hulgaich gedgiig yaaj hen medhiin er ni
Зочин [182.160.38.220] 2019-02-22 05:34:25
ОДОО БҮР БАНК НЬ ХУУРАМЧ МӨНГӨ ТАРРААДАГ БОЛЖ
Jean [202.9.42.153] 2019-02-22 04:13:14
Банкнаас авахдаа яаж мэдэж шалгах юм балайраад байгаарай. Банк чинь шалгадаг машин бас өөр янз бүрийн л нууцыг мэдэж байгаа. Гэтэл бид яаж мэдэх юм банк хуурамч $ гаргаж байгааг. Бага тэнэгтээрээ сэтгүүлчээ
Зочин [122.201.23.158] 2019-02-22 04:17:29
гоё хэлсэн. ийм л хүмүүс сэтгүүлж гээд явж байна ккк
Зочин [202.9.45.113] 2019-02-22 03:48:36
Банк жинхэнэ,хуурамч ялгахгуй байхад мань ялгана гэж юу яриад бна !!!!!??? Хамгийн найдвартай нь банк биш юм уу???
ё [66.181.189.23] 2019-02-22 03:20:39
БАНК НЬ БАС ХУУРАМЧ МӨНГӨ ТАРААГААД БАЙГАА ЮМ УУ?