ФОТО: “FASHION BOX” бүх бараандаа 5-50 хувийн хямдрал зарлалаа

Д.Тулга / Энтертайнмент

“Мода Монголоор дуусдаг” гэдэг үг хэдийнээ ард хоцорчээ. Дэлхий даяарчлагдаж буй энэ цаг үед хэн бүхэн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах боломжтой болсон. Тиймээс ирж буй зуны улиралд шүүгээгээ ямар хувцсаар дүүргэх тухайгаа бодон суугаа хэн бүхэнд нэгэн сайхан мэдээллийг хүргэе. Та дэгжин, гоёмсог, биед эвтэйхэн хувцас хайж байна уу, зун амралтаараа аялалд явахаар төлөвлөсөн бол "UB Mart" худалдааны төвийн гурван давхарт байрлах “Fashion box” дэлгүүрийг зориорой. Энд таны хайсан бүх бараа бий. Ялангуяа цайвар, тод өнгийг илүү онцолж өмсдөг бүсгүйчүүд өдөр тутамдаа өмсч болохоор цамц, футболка, өмд гээд энгийн мөртлөө чамин хувцаснууд 20-38 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байна. Өөрийнхөө бие, царайнд тохируулан өмссөн загварууд хэнийг ч өөлөх юмгүй сайхан харагдуулж чаддаг билээ.

image

Гуталны хувьд 2000 оны дунд үед байсан гуталнууд 2019 онд эргэн ирж байгаа. Харахад нүсэр мэт харагдах пүүз болон шөвгөр хоншоор бүхий хэт өндөр биш өндөр өсгийтүүд загварын салбарт ноёлох юм. Ийм л загварын гутал, пүүз “Fashion box” дэлгүүрт бий. Үнийн хувьд 60-250 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Тус дэлгүүр өвөл, хавар, намрын гутландаа 50 хувийн хямдрал зарласныг дуулгахад таатай байна. Урт түрийтэй арьсан гуталнууд бүгд туркийнх. Хямдрал зарласан үед нь нэг гутал авчихсан байхад хэдэн жилдээ дахин худалдан авалтгүй хийхгүй. Жишээлбэл, эрэгтэй хагас түрийтэй гутал 350 мянгаас 50 хувь хямдраад 175 мянга, дөрвөн өнгөний сонголттой охидын цасны гутал 250 мянгаас 50 хувь хямдраад 125 мянга болон хямдарчээ.

image

Сүүлийн жилүүдэд монголчууд зуны амралтаараа их аялалд явдаг болсон. Аялалын туршид хамгийн их хэрэг болдог зүйл бол яах аргагүй үүргэвч эсвэл чемодан. Аялалын туршид таныг тав тухтай байлгах эд юмс бүгд багтдаг байхаас гадна чанартай байх ёстой. “Fashion box” дэлгүүрийн аялалын цүнхнүүд зах зээлийн ханшнаас хямдхан, өргөн сонголттой. Тухайлбал, үүргэвч 30-45 мянга, чемодан 80 мянга, гурван хос чемодан нь 399 мянга, хоёр хос нь 290 мянган төгрөгийн ханштай.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.БАЗЗАРРАГЧАА

image

image

image

image

imageimage

image