ОХУ-ын иргэн В.С. Лобановыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон Монгол Улсын газрын тосны салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж, ОХУ-ын иргэн Виктор Санжиевич Лобановыг Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагналаа.
Зарлигийг өнөөдөр уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Алтан гадас одонг нь зүүж өгөв.
Виктор Санжиевич Лобанов нь газрын тосны салбарт 37 жил үр бүтээлтэй ажиллаж, залуу хойч үеэ сурган хүмүүжүүлсэн ажлын арван туршлагатай бөгөөд 1997 онд “Аэрофлот”-ын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж эхэлснээсээ хойш Монгол Улсад ажиллаж, амьдарч байна.
-В.С.ЛОБАНОВ: ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ БАЙНА-
В.С.Лобанов “Би Монгол Улсад 1997 онд ирсэн. Ирснээсээ хойш зургаан жил гаруй хугацаанд Аэрофлотын төлөөлөгчөөр ажилласан. 2009 оноос хойш одоог хүртэл Монгол, Оросын хамтарсан "Мэргэван" компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын удирдлагууд миний хийсэн бүтээснийг өндрөөр үнэлсэнд гүн сэтгэлээсээ талархал илэрхийлж байна” гэлээ.
Түүний удирддаг “Мэргэван” ХХК нь ОХУ болон Монгол улсын хамтарсан компани бөгөөд Монгол улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх агаарын хөлгүүдийг өндөр чанартай шатахуунаар хангах үйл ажиллагаа явуулдаг юм.
Соёлын дэд сайд асан М.Батбаяр “Хүннү” хотын захирагчаар томилогдож, 422 сая төгрөгөөр тавилга авахаар тендер зарлажээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж…
Трамп: Би Орост ямар их дарамт шахалт үзүүлэхийг та нар төсөөлөх ч үгүй
О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард түмэн, УИХ, УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлалт гуйх ёстой
УИХ-ын дарга асан М.Энхболдын хөрөг зургийг Төрийн ордонд байрлууллаа
Оросын тал Ялалтын баяраар гал зогсоохоо мэдэгджээ
Б.Пүрэвдорж: Монголын ард түмний илгээсэн дулаан хувцастай улаан армийн цэргүүд дайны хувь заяаг бүрэн эргүүлж чадсан
Метро барих гүйцэтгэгчийн I шатны тендерт долоон улсын 27 компани материалаа ирүүлжээ
Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жиованни Винченцо Инфантино Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Ц.Анандбазарт баяр хүргэж, мэндчилгээ ирүүлжээ
Х.Нямбаатар: Хүннү хотод нүүрс биш, газрын гүний дулаан ашиглах боломж бүрдэнэ