Ц.Тэнгис: Хиймэл оюун ухааныг үйлдвэржилтэд нэвтрүүлснээр эдийн засгийн өндөр үр өгөөжтэй  

Д.Тулга / Энтертайнмент

БСШУСЯ-наас жил бүр бүтээлч, шинэлэг санаа дэвшүүлсэн бөгөөд эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох боломж бүхий 10 залуу судлаачийн төслийг дэмжиж, тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгодог болоод хэдэн жил өнгөрчээ. Шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалт, судлаачдаа дэмжих ажлыг төр олон жилээр орхигдуулж ирсэн ч цаашид анхаарч нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай хэмээн төр засгийн зүгээс үзэж тэтгэлэг олгож эхэлсэнд олон эрдэмтэн баяртай байгаа юм. Манай сайт энэ жил тэтгэлэг хүртсэн арван залуу эрдэмтэдтэй цувралаар ярилцаж, бүтээл шинэ санааг нь олон нийтэд хүргэхийг зорьсон юм. Ингээд эхний зочноороо ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш Ц.Тэнгисийг урьж ярилцлаа. Тэрбээр “Хиймэл оюун ухаанд суурилсан дроны хөгжүүлэлт” гэсэн судалгааны ажлаараа тэтгэлэг хүртжээ.

-Сайн байна уу. Хиймэл оюун ухаанд суурилсан дрон хийх судалгааны ажлыг тань сонирхохоор ирлээ. Бидэнд судалгааныхаа талаар ярихгүй юу?

-Би 2018 онд докторын зэргээ дөрвөн сэнстэй дрон буюу бидний өдөр тутам маш их хэрэглэдэг болоод байгаа нисдэг тэргийг шинэ аргаар удирдах, хоёр камертай буюу нүдний тусламжтай өөрөө тэнцвэрээ олдог дроны чиглэлээр хамгаалсан. Ингээд энэ ажлаа цаашид хөгжүүлэхийн тулд энэ дроноо хиймэл оюун ухаантай болгох шаардлага байгаа юм байна гэж олж харсан. Хиймэл оюун ухааны чиглэлээр судалгааны ажлууд маш эрчимтэй явагдаад эхэлсэн. Би сүүлийн жил гаруй дроныг хиймэл оюун ухаанаар хэрхэн хөгжүүлж болох вэ гэсэн судалгааг хийгээд явж байна. Судалгаа дөнгөж эхний шатандаа яваа. Интернетээр судалгаа хийгээд үзэж байхад 2030 он гэхэд хиймэл оюун ухааныг түшиглэсэн үйлдвэрлэлийн автоматжуулалтын системтэй, өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаанаар удирдагддаг үйлдвэрийн чиглэлийн орнууд эдийн засгийн хөгжил нь хоёр дахин өссөн байна гэсэн судалгаа гаргаж тавьсан байдаг.

-Ирээдүйд хиймэл оюун ухаант роботууд үйлдвэрийн ажилтнууд болно гэсэн үг үү?

-Хүмүүс улайран судлаад байгаагийн цаад санаа нь хиймэл оюун ухаанд суурилсан роботын чиглэл цаашид маш их үр өгөөжөө өгнө. Цаана нь бидний мэддэгээр аюултай дайн зэвсэг гэх мэт хиймэл оюун ухаан суурилсан роботууд үүсэх магадлал өндөр ч гэсэн зөв хэрэглээ талаасаа эдийн засагт үр өгөөж өндөртэй. Хиймэл оюун ухаанаас гарч байгаа сүүлийн үеийн үр дүнгүүд бол хүнээс илүү давсан үр дүнтэй байна.

-Дроныг хиймэл оюун ухаанаар удирдана гэхээр яг яана гэсэн үг вэ?

-Дөрвөн сэнстэй энэ дроны хувьд нэлээд төвөгтэй системд ордог. Огторгуйд гурван хэмжээст хөдөлгөөн хийдэг загвар. Энэ загварыг хиймэл оюун ухаанаар сургаад огторгуйд тэнцвэрээ олдог байлгах чиглэлээр судалгаа хийж байна. Эхлээд нэг сэнстэйгээр хиймэл оюун ухаанаар сургасан. Өөр дээр нь тодорхой жин нэмсэн ч жингээ тооцоод миний хүссэн газар очиж чадаж байгаа. Батерей нь суусан ч миний батарей сууж байна гэдгээ хиймэл оюун ухаанаараа мэдээд миний хүссэн газар эргээд ирдэг. Үүнийг дөрвөн сэнстэй төвөгтэй систем дээр хиймэл оюун ухаанаа хөгжүүлээд сурчихвал дараа нь ямар нэгэн үйлдвэрийн системд, жишээ нь ундааны савлагааны системийг хиймэл оюун ухаанаар сургачихвал сурсан аргаараа тохируулаад хүний оролцоогүй хийгээд байх боломжтой юм.

-Дэлхий дахинд хиймэл оюун ухааныг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн жишээ, кэйс юу байна вэ?

-Хиймэл оюун ухаанаар дүрсийн боловсруулалт, хүний дуу танихыг гайхалтай хийж байна. Хамгийн өргөн хэрэглэдэг машины дугаар хайлтын систем нь дүрсийн боловсруулалт хийж байсан бол хиймэл оюун ухаанаар ажиллаад ирэхэд 100 хувь таньж чадаж байна. Бидний утсанд ч гэсэн тодорхой хэмжээний хиймэл оюун ухаан байгаа. Эзэн нь тийм дугаар луу залга гэхэд дууг нь таниад автоматаар залгагдаж байна. Машин гэхэд эзэн нь суугаад “ас” гэхэд хоолойг нь таниад машин нь асч байх жишээтэй. Одоо алхдаг роботууд орж ирж байна. Барилга дээр тоосго өрдөг роботууд орж эхэлж байна. Ингээд аж үйлдвэрийн системд хиймэл оюун ухаан нэвтэрч эхэлж байгаа ч хангалттай биш байна. Үйлдвэржилтэд нэвтэрвэл хүний ажил хөнгөвчлөх, осол аваараас сэргийлэх гээд давуу тал маш их.

-Тантай адил хиймэл оюун ухаанаар судалгаа хийдэг эрдэмтэн байгаа юу?

-Манай ШУТИС-ийн Мэдээлэл холбооны сургуульд програмын чиглэлээр хиймэл оюун ухааны хичээл ордог. Электроникт бол одоогоор хиймэл оюун ухааны чиглэлээр хичээл ороогүй боловч онолын чиглэлээр хичээл ордог. МУИС дээр хиймэл оюун ухааны чиглэлээр ажилладаг хэд хэдэн багш байдаг. Монголдоо бол бид хиймэл оюун ухааныг хөгжүүлэх зорилго тавиад ажиллаж л байна. Манай улс аж үйлдвэр тааруухан хөгжсөн ч гэсэн бид бусдаас хоцрохгүйгээр хийсэн судалгаа, туршилтаа эндээ, дотооддоо нутагшуулаад байж чаддаг болох хэрэгтэй байгаа юм.

-Ингэж нутагшуулахын тулд яах ёстой юм бэ. Манай шинжлэх ухааны хөгжил дэвшил орчин үетэйгээ хөл нийлүүлж явж чадаж байна уу?

-Жижиг электроникийн чиглэлд манайх маш хурдацтай хөгжиж байна. Гэхдээ үйлдвэрлэлийн автоматжуулалт маш удаан явагдаж байна. Бид уг нь газар нутаг томтой, үйлдвэрийн автоматжуулалтыг хөгжүүлэх боломж байна. Боловсон хүчин байна. Харин тодорхой хэмжээний санхүүжилт бидэнд дутагдаж байна. Судалгаа хийх орчин бүрдүүлэх шаардлага байна. Багш нар боловсон хүчнүүд бэлтгэгдээд, гадаадаас маш олон хүүхдүүд суралцаад ирж байна. Тиймээс цаашид үйлдвэрлэлийн автоматжуулалт хөгжүүлэх шаардлага Монголд байна. Санхүүжилтийн хувьд дэмжээд өгвөл манай боловсон хүчин, багш эрдэмтэд ажиллахад бэлэн л байна.

-Автоматжуулалттай үйлдвэр Монголд байна уу?

-АПУ гэх мэт компаниудад жижиг жижиг автоматжуулалт байгаа. Томоохон автоматжуулалт бас л дутуу байгаа юм. Гаднаас орж ирж бэлэн угсрагддаг. Монголчууд өөрсдөө юм хийгээд цаашаа хөгжүүлж явах боломж бидэнд байгаад байна. Компаниуд болон их дээд сургуулиуд хоорондын уялдаа холбоо сул байгаа нь харагддаг. Үүнийг төр нь, Засгийн газар нь анхаараад хоорондоо уялдаа холбоотой ажиллаж чадвар манай улс орон хөгжих боломж маш их байна. Дор бүрнээ нэг юм хийгээд байдаг. Хэн нь юу хийгээд, ямар шинэ содон зүйл хийгээд байгаа нь мэдэгдэхгүй. Түүнийг нь олж ч хардаггүй. Багш эрдэмтэд бид ч бүтээлээ муу сурталчилдаг ч юм уу тал бүрт сул тал байна.

-Тэтгэлэгт авсан арван сая төгрөг хэр их нэмэр болж байна. Шинжлэх ухааны туршилт хийдэг эрдэмтдийн хувьд маш их хэмжээний зарлага гаргадаг гэж сонссон?

-Боловсролын яамнаас өгсөн арван сая төгрөг маш их нэмэр болж байна. Нэг батарей л гэхэд 200-300 мянга байдаг. Хиймэл оюун ухаан сургаж байх явцад батарей дуусна. Тэжээлийн блок гээд үнэтэй төхөөрөмж байдаг. Тийм учраас тэтгэлэг авсандаа баяртай байгаа. Гадаадын судалгаанд улсаас нь дэмждэг мөнгөтэй харьцуулахад бага мөнгө л дөө. Гэхдээ бид голохгүй. Бэлэн судалгааны дрон авъя гэхэд дор хаяж 10-12 сая төгрөгийн үнэтэй. Тийм учраас бид дроноо өөрсдөө гар аргаар төмөр тайраад хийдэг. Тиймээс тодорхой зардлууд бага гэсэн үг. Бид туршилт хийж байгаа учраас дроны сэнс маш олон удаа хугарна, унана. Тэр бүрд сэнс худалдаж авдаг гэсэн үг.

-Та хэдэн жил багшилж байна вэ?

-Би 2001 онд магистраа төгсөөд тэр цагаас хойш 19 дэх жилдээ ШУТИС гэдэг сургуульд багшлаад явж байна. Робоконы багийн гишүүнээс эхлээд робот хийгээд эхэлсэн. Тэрнээс хойш робот чиглэлээр дагнасан. Одоо өөрийнхөө сурсан зүйлсээ оюутнууддаа бас заагаад л явж байна.


Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:57

ZAP [202.131.228.66] 2019-12-12 08:59:57

Зочин [202.55.191.205] 2019-07-03 09:11:49

Хамгийн их эрэлттэй зүйлийн талаар мундаг судалгаа хийж байгаа юм байна Амжилт хүсье.

Бодит нөхцөлөө үнэл, тэгээд юу хийж чадахаа тодорхойл. [202.131.228.118] 2019-07-03 01:22:30

Лаазалсан дрон бол харайхан "хиймэл оюун"-ыг бий болгочихгүй. Үүнээс цааш маш олон зүйлд ХҮРЧ БАЙЖ жинхэнэ утгаараа "хиймэл оюун ухаан" болно. Гэтэл тэр нь маш ҮНЭТЭЙ, технологийн БААЗ шаардсан, НУУЦ технологид тулгуурласан байдаг. Тэгээд ч хэдэн арван ба түүнээс дээш тооны өндөр зэрэглэлийн БОЛОВСОН ХҮЧИН шаарддаг. Энэ бүхэн нь Монголд БАЙДАГГҮЙ. Үүнийг л хэлээд байгаа юм.

Зочин [103.10.22.85] 2019-07-02 23:29:52

Хиймэл оюун ухаан гэдэг бол хүн төрөлхтөн өөрөа өөрөө буй болгосон аюул. Хиймэл оюун ухаан цаашдаа хүнийг оюун санааны хувьд амьтан шинжтэй ,биеийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй болгоно

Зочин [47.218.229.54] 2019-07-02 11:52:25

Амжилт хүсье. Наад хүмүүс чинь дэмий юм амныхаа зоргоор чалчиж л байг.

peeee [103.229.123.224] 2019-07-02 04:56:30

bazarvaani damdinchoijoo min. utsaa ch buren ashiglaj chadahgui baihad bas yun hiimel oyun uhaan be? mongol robot hiideg bolchoo yu daa. boolt baitguia hadaas ch hiij chadahgui baigaa ard tumen hediidee hiimel oyun uhaan buteechihvee? nobel shaah vii dee uher mongoloos hiimel oyun uhaan butlee gevel

Зочин [202.126.89.135] 2019-07-02 03:28:23

Чадах уу

Зочин [58.178.73.232] 2019-07-02 03:13:05

HUTS. terniihee bool bolood suujih uu

Монголчуудын хязгаар, бодит боломж [202.131.228.118] 2019-07-02 02:36:09

Монголд бол "хиймэл оюун ухаан"-ы бизнес хөгжихгүй. Учир нь манай шинжлэх ухаан болон бизнесийн хөгжил далайц байхгүй, хөрөнгө мөнгө байхгүй, хүний хангалттай нөөц байхгүй. Иймд хиймэл оюун ухааны бүтээгдэхүүнийг гаднаас оруулж ирнэ, эсхүл "хиймэл оюун ухаан"-ы эрдэмтэд гадаадад явж ажиллахаас өөр аргагүй. Сайндаа л хиймэл оюун ухаанд ордог эд ангийг үйлдвэрлэж болох юм, тэгээд л болно. Эрх биш манай эрдэмтэд үүнийгээ ойлгож байгаа байлгүй дээ.

Зочин [202.9.42.161] 2019-07-02 02:18:57

Эхлээд машин техникс айдаггуй болчоод хиймэл оюун ухаан ярина шуу мояачуудаа


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.