Т.Даваадалай: “Ил Сонг” ХХК хуурамч бичиг баримт бүрдүүлж, нэмэлт санхүүжилт авсан

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 10 га талбайд, хотын төвөөс 15 км зайд 2007 айлын орон сууцны хорооллыг барьж буй. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын “Ил Сонг” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Сүмбэр цамхаг” ХХК ажиллаж байгаа аж.
Гэвч төслийн санхүүжилттэй холбоотой маргаан гарч, “Сүмбэр цамхаг” ХХК-аас Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа гомдол ирүүлжээ. Гомдолд “Ил Сонг” ХХК нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн олгоогүй, залилангийн шинжтэй ажиллагаа явуулж байна” гэж дурдсан байна.
Үүнтэй холбогдуулан өчигдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан газар дээр нь ажиллажээ.
НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “2007 айлын орон сууцны хорооллыг хамтран барьж буй хоёр компанийн хооронд байгуулсан гэрээг шалгахад, ерөнхий гүйцэтгэгч “Ил Сонг” ХХК нь туслан гүйцэтгэгч “Сүмбэр цамхаг” ХХК-д гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн нь баримтаар нотлогдсон.
Гэвч шалгалтын явцад “Ил Сонг” ХХК-ийн үйл ажиллагаанд хэд хэдэн зөрчил илэрсэн. Тухайлбал, тус компани нь анх НЗДТГ-тай байгуулсан гэрээнд “29 нэр төрлийн тоног төхөөрөмж (24 нь Солонгос, 5 нь Монгол)” ашиглана гэж заасан ч бодит байдал дээр нэг ч солонгос тоног төхөөрөмж ашиглаагүй, тендерийн шаардлагад нийцээгүй техник ашиглаж байна.
Мөн тус компани 21 монгол, 8 солонгос нийт 29 ажилтантайгаар ажиллана гэж гэрээ байгуулсан боловч төслийн талбай дээр монгол ажилтан байгаагүй, зөвхөн долоон солонгос ажилтан ажиллаж байсныг шалгалтаар илрүүлсэн. Харин компанийн зүгээс 7 монгол, 12 солонгос ажилтан байгаа гэж тайлбарласан. Үргэлжлүүлэн шалгана.
Мөн хийгээгүй ажлаа хийсэн мэтээр бичиг баримт бүрдүүлж, нэмэлт санхүүжилт авсан зэрэг зөрчил илэрсэн. Эдгээр зөрчлийг нэг бүрчлэн шалгаж, ажлын дүгнэлтийг нийслэлийн Засаг даргад танилцуулан дараагийн арга хэмжээг авна” гэв.
Сэтгэгдэл
ЗОЧИН [202.126.88.141] 2025-10-20 10:47:35
СОЛОНГОСУУДТАЙ НИЙЛЖ ХУЛГАЙ ХИЙДЭГ БОЛСОН ОДОО НӨГӨӨ ХУЛГАЙЧУУД НЬ ДИЙЛДЭХЭЭ БОЛИЛОО МОНГОЛ КОМПАНИАРАА ХИЙЛГЭХЭД ЯАДГИЙН БЭ
Зочин [202.9.41.66] 2025-10-20 10:41:15
Ногоон автобусны луйварчин Солонгосууд л байна
Иргэн [203.23.199.221] 2025-10-20 09:35:41
Гадны хөрөнгө оруулагч, ажил гүйцэтгэгчийг хурган дарга дарамтлах эрхгүй. Шүүхийн асуудал. Манайхан цаг хугацаандаа ажлаа бүрэн хийдэггүй хамтран ажиллахад хэцүү хүмүүс дээ.
orshin suugch [202.9.40.174] 2025-10-20 09:19:58
uchiraa olood xurdan barixgui bol ulsiin xorongo vneguiden shvv xariutslagiig ni guitsetgegch xariutsagch xxk taluudad ni xuuliin daguu xariutsuulaad niislel demjeed ajilval xugtsaandaa ashiglaltand orox noxtsol bvrden shvv de