ФОТО: Сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сорьж байна

М.Амаржаргал / Спорт

Үндэсний их баяр наадам ёслол төгөлдөр үргэлжилж байна. Энэ жилийн Улсын их баяр наадмын үндэсний сурын харваанд давхардсан тоогоор 1088 харваач оролцжээ. Эндээс оноогоороо шалгарсан 540 харваач одоо цэц мэргэнээ сорьж байгаагийн 104 нь шинэ залуу харваач аж.

Эрэгтэй харваанд 360, эмэгтэйд 180 харваач өрсөлдөж байна. Эдгээр 540 харваачдын дотор гадаадын хоёр иргэн байгаа нь энэ спорт гаднынхны сонирхлыг ихээхэн татаж байгаагийн илрэл юм. Харваачдын хамгийн ахмад нь 78 настай бол хамгийн залуу нь гурван настай. Энэ сарын 7-оос эхлэн Урианхай болон Буриад сурын харваа эхэлсэн билээ.

БАЯР НААДМЫН СУРЫН ХАРВААНД:

  • Дархан мэргэн-3
  • Даяар дурсагдах мэргэн-2
  • Даян мэргэн-6
  • Улсын мэргэн-17
  • Хүндэт мэргэн-4
  • Гоц харваач-11
  • Гарамгай харваач-13
  • Спортын мастер, аймгийн мэргэн-186
  • Спортын мастер-100
  • Спортын дэд мастер-71 оролцож байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ М.АМАРЖАРГАЛ

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

Сэтгэгдэл

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:39:50

ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:39:50

2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.