"Уудам Монгол эдүкэйшн" сургуульд нийлүүлсэн хоолны дээжээс гэдэсний бүлгийн нян илэрчээ

М.Амаржаргал / Эрүүл мэнд

Энэ сарын 11-ний өдөр "Уудам Монгол эдүкэйшн" сургуулийн сурагчид хоолны хордлогын шинж тэмдгээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн. Тус сургуулийн сурагчдын үдийн хоолыг Чингэлтэй дүүргийн “Рааш Булаг” ХХК-ны Фаунд Таун ресторанаас бэлтгэн нийлүүлж байсан бөгөөд тухайн өдрийн хоолны дээж болоод эд зүйлсийн гадаргуугийн арчдас, ундны ус, нийтийн хоол, хоол амтлагч, хүнсний ногоо, сав баглаа боодол зэрэг нийт 42 дээжинд шинжилгээ хийжээ.

Шинжилгээгээр эд зүйлсийн гадаргуугийн арчдасны 76 хувьд гэдэсний бүлгийн нян “Enterobacter” spp, нийтийн хоолны 33,3 хувьд Citrobacter spp тус тус илэрсэн талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Дээрх бичил биетэнгүүд нь байгальд өргөн тархсан, хөрс, цэнгэг ус, хүн, амьтан, шувуу, загасны гэдсэнд амьдардаг ба хоол хүнсний бүтээгдэхүүнд үржих чадвартай, дархлаа суларсан хүнд өвчин үүсгэх магадлалтай учир жирэмсэн эхчүүд болон цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй бүлэгт хамаарна. Гэдэсний бүлгийн нянгаар бохирлогдсон хоол хүнс нь хүний бие организмд ходоод гэдэсний хямрал буюу бөөлжих, гүйлгэж суулгах, бусад эмнэл зүйн шинж тэмдгүүдийг үзүүлж болно.

Иймд үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, худалдан борлуулагч иргэд, аж ахуйн нэгжүүд нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах, түүхий эд бүтээгдэхүүнийг зөв сонгох, болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь тавьж ангилах, ажилчдын хувийн ариун цэврийг чанд сахих. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгт ажилчдыг хамруулах, эрүүл ахуйн зохистой дадлыг баримтлах, тоног төхөөрөмж багаж хэрэгслийг тогтмол цэвэрлэх, ариутгах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд удаан байлгахгүй байх, үйлдвэрлэлийн үе шат болгондоо дотоод хяналтыг тавьж, стандарт шаардлагыг хангаж ажиллахыг үүрэг болгожээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000