Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам өндөрлөлөө

Д.Тулга / Спорт

Улаанбаатар хотын 19 байршилд Монголын хүүхдийн спортын VIII наадам тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 6-ны өдрүүдэд болж, өндөрлөлөө.

Наадмын шигшээ шатанд 21 аймаг, есөн дүүргийн нийт 6120 тамирчин 31 спортын төрлөөр өрсөлдсөн юм. Наадамд оролцсон 30 багаас нийлбэр дүнгээр Хан-Уул дүүргийн баг 36 алт, 27 мөнгө, 26 хүрэл медальтайгаар тэргүүлсэн бол Сүхбаатар (66 медаль), Чингэлтэй (59 медаль) дүүргийн баг удааллаа. Тэгвэл аймгуудаас Орхон аймгийн баг 15 алт, 15 мөнгө, 55 хүрэл медальтай тэргүүлж, дүүргүүдээс Хан-Уул дүүргийн баг 89 медальтай тэргүүллээ.

Тус наадмын урьдчилсан шатанд 30 багийн 9-17 насны 15000 гаруй тамирчин хамрагдсан ба энэ наадмын хамгийн олон медалийг Хан-Уул дүүргээс усанд сэлэлтийн төрөлд өрсөлдсөн Э.Эрхэс (10 медаль) хүртжээ.
Тэрбээр Монголын усан сэлэлтийн спортын хамгийн залуу ОУХМ, 2024 оны залуучуудын Ази АШТ-ий мөнгөн медальт, Малайз улсад болсон олон улсын тэмцээнээс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан, усанд сэлэлтийн насанд хүрэгчдийн долоон дээд амжилтыг эзэмшигч, МХС-ын 7-р наадмаас хамгийн олон буюу 13 алтан медаль хүртсэн билээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000