Шаргалхан биш саарал гунигтай намар өнгөрлөө дөө
Намар болохоор гуниг төрдөг. Байгалийн жамын энэ гуниг нэг бодлын сайхан байж. Навчис шаргалтаж ганц нэгээрээ унаад л. Хадлан тариагаа авч, мал сүрэг таргалаад, алим жимс багсайсан мөн ч сайхан улирал даа. Оюутан, сурагчид төв суурин газраа одсон болохоор гэр, хот ханхайж чимээгүйтээд жаахан гунигтай л даа. Үхэр мал бэлчээртээ оройтож, саран тэргэл шөнө хурааж явахад тэрэн шиг амгалан сайхан зүйлгүй. Монголын намрын ийм сайхан зүйлүүд өнөө сэтгэл дотроос ч сарнин оджээ. Намрын тэнгэрийн намуухан дулаахан, навчсын зөөлөн газардах шаргал гуниг бүх юм одоо сааралтсан юм шиг санагдах нь энэ л цагийн аяс биз ээ.
Шаргал сайхан бүхнийг одоо бодвоос жаргал гэж ойлговоос зохилтой байж. Одоо гэтэл бүх зүйл саарал. Утаа униарын эсрэг улсын Засгийн газраасаа өгсүүлээд Улаанбаатарын удирдлагууд хүртэл тэмцдэг баатрууд болж түүхий нүүрс нийслэлд оруулахгүй гэлээ. Хоёр зуун хорин мянган өрх гэр хороололд аж төрдөг. Нэг айл дунджаар дөрвөөс таван ам бүлтэй гэвэл найман зуу, есөн зуу мянган хүн болно. Хамгийн гунигтай нь өдий тооны иргэдийг хөлдөөд үх гэж байгаа юм шиг шийдвэр бол тэр түүхий нүүрс хот руу оруулахгүй байх шүү дээ. За, тэгтэл түүхий нүүрснээс аюултай нэг юм гарч ирлээ. Нөгөө жигтэйхэн их мөнгө төгрөгөөр хийгээд байсан шахмал түлш ёстой жинхэнэ гай болов оо. Энэ намрын шаргал гунигийг жинхэнэ сааралтуулсан зүйл энэ болсон. Хэчнээн ч хүн эрүүл мэнд, амь насаараа хохиров доо.
Үүгээр монголчуудын гуниг төгсгөл болсоон гэвэл сэтгэлд магадгүй амар амгалан байх сан. Гэтэл, хүний амьдрал зовлонгоор мөнхөд амьсгалдаг орчил санжээ. Саарал утааг дагасан саарал гунигаа мартагнаж амжаагүй байтал “Саарал жагсаалт” гэх аймшигт мангас гарч ирэв. Энэ намрын эхний гуниг энэ биеийг сульдаасан гуниг байв. Энхрий хайртаасаа салсан хүн ч гиюүрэн гуньдаг тийм л хувь бодьхон гуниг байв. Удаахь уйтгар гуниг Улаанбаатарын утаа болоод угаар, агаар дутсан гуниг байв. Гутгаар гуниг минь улс Монголоо алдсан мэт уушги зүрх сугалсан тийм л хүнд гуниг байв. Энэ намрын гунигийг би шаргалхан гэж бодож байсан чинь эдүгээ саарлаас саарал болоод цээж хөндүүрлүүлээд байна аа.


































.png)



























Сэтгэгдэл
АААgqklupi [178.158.65.160] 2021-11-16 21:11:26
https://bit.ly/gtom-ua-2021-seriyal
АААlnvdece [178.158.70.35] 2021-11-02 06:13:11
Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:08:03
ZAP [202.131.228.66] 2019-12-12 10:08:03
Өвгөн [49.0.212.187] 2019-11-01 04:45:02
Энэ бичгийн утга "Муугий нь дуудаж, Гуугий нь малтах" юм байхдаа, гэхдээ "Муу хүн сонжооч, Мухар үхэр сэжээч" гэж бий, уул нь орчлонгийн налгар намрыг хэн гуай нь ч хаахгүй дээ ...
ренчин [103.194.176.117] 2019-11-01 04:08:00
олны сэтгэл зүйг өөрчлөх гэсэн захиалгат бичлэг увайгүй улс төрөө болио. Өмнөхөөсөө сайжирсаныг илжигч ойлгож байхад битгий илжигнээс дор царайлцгаа.
Зочин [59.153.114.144] 2019-11-01 04:02:23
худлаа солиорхоо л боьчих тэнэг юм уу даачи чинь бүх юм ахан байна
Зочин [202.126.88.146] 2019-11-01 02:49:34
Гэрэл хороололд амьдардаг өчнөөн л найз нөхөдтэйгээ утааны талаар ярьлаа. Бүгд л ам сайтай, илчлэг, утаа багатайг нь ярьж байна. Надад бол өмнөх жилүүдийн тэр аймаар өтгөн хар, саарал утаа алга болсон нь илт л мэдэгдэж байна, алсын бараа харагдаад л, гэр хороолол доторхи гэрэлтүүлэг харин хүйтэнд сайхан харагддаг юм байна. Энэ сэтгүүлч бол хөлсний л өөрийгөө үнэлсэн хүн байна гэж харагдлаа.
Зочин [202.179.27.100] 2019-11-01 02:40:51
Шахмал тулшний утаа нь бур их хортой толгой овтгож хоолой бачууруулж Байна гэж гэр хорооллын гудамжаар алхсан иргэд хэлж байна одоохоодоо айлууд одор нь мод тулээд шонодоо цахилгаан халаагуур залгаад утаагуй сайхан бацна овол эхлэхээр эрэ шахмал тулшний утаанд хотоороо хордоно гэдэг аюул байна энэ асуудлаас яаж сэргийлэх вэ
Jjjj [202.126.88.216] 2019-11-01 02:34:10
Hotiin gerelnuud haragdaad saihan namar bolj ongorloo.
Баяр [122.201.26.172] 2019-11-01 02:25:09
Иргэн Батцэнгэл Та өөрөө жинхэнэ утгаараа "СААРАЛ" хүн байна. Саарал хүн зөвхөн саарлыг л олж харна, түүнээс саарал л харагдана. Бодвол залуу хүн байлгүй дээ. Арай дөнгүүрхэн шиг зүйл олж хараад бичиж ,нийтлэж байхыг зөвлөе. Тэгвэл өнгө чинь солгдоно доо хө. Өвгөн ах нь.
зочин [66.181.180.251] 2019-11-01 02:22:36
Угаартаж үхэхыг зогсоох хэрэгтэй,нөгөө талаар түүхий нүүрс түлээд утаа угаараас болж өвчин эмгэгт баригдаж үхэж бгаа ,ингээд бодоход хоёулаа хордуулж алаад байх шигээ,мөн саарал жагсаалтанд монголын ард түмэнд хамаарах асуудал бишээ,энэ бол байдаг л зүйл,хүссэн юм хүзүүгээр татна гэдэг энэ шүү дээ,манай төрийн ордоны сармагчингуудын хийж бүтээсэн ажил ни энэ саарал жагсаалт шүү дээ
irgen [202.5.205.2] 2019-11-01 02:17:28
саарал жагсаалт бол улс төржилт, улс төрчдөд хариуцлага тооцох ёстой, түүнээс утаа бол багассан шүү, хүн бүр л харж байгаа байх , бичих юмаа олж бич д ээ энэ хүн
зочин [202.21.99.42] 2019-11-01 02:00:35
Namar namaraar uhaan hairladag yum setguulch mini chi manandchihaya
хх [202.55.191.205] 2019-11-01 01:48:33
тэгээд түүхий нүүрснийхээ утаагаар амьсгалаад үхэж үрэгдээд өвчлөөд байж байх байжээ багахан шиг улс төрж Батцэнгэлээ ийм болохоор чинь та нарыг муулаад байгаа юм манангийн дуу хоолой
Зочин [172.58.221.1] 2019-11-01 01:44:32
Намрын улирал хамгийн сайхан гэж монголчууд үздэг юм шүү дээ. Юун гутранги юм. Муу бүхэн төгсгөлтэй хө.
Л.Батцэнгэл [66.181.161.88] 2019-11-01 01:35:33
Сда мөнгөний төлөө ийм юм ч бичиж байх гэж.
Зочин [129.78.56.193] 2019-11-01 02:10:32
Yag unen
Зочин [66.181.161.7] 2019-11-01 01:08:21
Тэгвэл түүхий нүүрсээ түлээд угаартаад үхэцгээ сөнөх нь дөхсөн монголчууд нэгийгээ юм хийхээр дандаа буруу талаас нь хардаг энэ байдлаа өөрчлөхгүй бол хятадын боол болцгоонодоо та нар нэгдэж чададгүй үхэрүүд
Зочин [139.5.217.227] 2019-11-01 01:06:38
"Саарал жагсаалтанд орсон намар" шндэг зохиолын дуу хэрэгтэй юм байна
Зочин [202.126.89.3] 2019-11-01 01:02:51
Манай Баянхошуу урьдынхтай харьцуулахад утаагүй болчихжээ. Гэхдээ жаахан харъя.
Лаларын сайтад [175.192.225.164] 2019-11-01 01:00:33
Нүүрс түлсэн угаарандаа амьдарсаар байгаад дассан, дархлаа суусан хөлсний муу бичээч