Б.Сайнбаяр: Хуурамч шатахуун хэрэглэж машин техникээ эвдүүлсэн иргэдийн гомдол тоо томшгүй боллоо

Л.Батцэнгэл / Эдийн засаг

Хуурамч түлш, шатахууны улмаас учирсан хор хохирлын талаар Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоотой хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ. Нефтийн нэмэлт бүтээгдэхүүн болох керосин, нафта зэрэг химийн бодисууд ямар нэг татваргүйгээр хилээр орж ирдэг. Энэ нь хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгдэх гол шалтгаан болоод буйг Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр ярилаа. Б.Сайнбаяр “Монголын шатахуун хэрэглэгчдийн холбоо 2018 оноос хойш хуурамч шатахуун буюу химийн бодисыг борлуулж байгаа талаар олон нийтэд мэдээлсээр байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ч хандсан. 2018 оны арванхоёрдугаар сарын 10-нд 201 тоот захирамж гарч холбогдох төрийн байгууллагууд шатахууны асуудлаар ажлын хэсэг байгуулж шалгахаар болсон. Гэтэл бүтэн жилийн хугацаа өнгөрөхөд шалгалтын үр дүнгийн талаар Ерөнхий сайдын амнаас гарсангүй. Энэ асуудалд Засгийн газраас арга хэмжээ авч чадахгүй нь ийнхүү тодорхой болсон тул бид тэмцлийн арга хэмжээ зохион байгуулах болно” гэлээ.

Мөн тэрбээр “Керосин гэх бодисын манай улсын жилийн хэрэглээ гурван мянган тонн. 2012 оноос хойш Монгол Улсын хилээр нэг сая 200 мянган тонн керосин орж ирсэн байна. Үүгээр дизелийн түлш хийж, зах зээлд нийлүүлж байна” гэлээ. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тооцоо судалгаагаар Монголд таван машин тутмын нэг нь нефтийн нэмэлт бүтээгдэхүүн буюу хуурамч шатахуунаар явж байгаа аж. Хуурамч шатахууны уршгаар жилд 50-60 тэрбум төгрөгийн бодит хохирол учирдаг гэж тооцсон байна. Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хуурамч шатахууны асуудлаар Сангийн яаманд хандахаар болжээ. Тэдний үзэж байгаагаар хуурамч шатахууныг цэгцлэх ганц арга нь нефтийн нэмэлт бодисонд онцгой албан татвар тогтоох ёстой аж. Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяртай ярилцлаа.
-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамны гаргасан албан бичигт “Хуурамч шатахууны үйлдвэрлэлийг зогсооно” гэж мэдэгдэл гаргаж байсан даа?
-Манай холбооны зүгээс шатахуун түгээх газруудаас дээж авч 4-5 лабораторид шинжилгээ хийлгээд шаардлага хангахгүй, машин техникт эвдрэл хохирол болзошгүй гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтээ олон нийтэд танилцуултал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Хуурамч шатахуун гэж байхгүй. Монгол Улсад орж ирж байгаа бүх л шатахуун октан дээшлүүлдэг” хэмээн мэдэгдсэн. Монгол Улсын стандартад “Нефтийн бүтээгдэхүүн импортлогч нь октан дээшлүүлэгч, нэмэлт бүтээгдээхүүн хольж, нэмж болохгүй” гэсэн заалтыг үгүйсгэсэн мэдэгдэл хийсэн.

-Аж ахуйн нэгжүүд хуурамч шатахуун борлуулдгаа хүлээн зөвшөөрдөггүй шүү дээ?

-Ашиг орлогоо бодох нь бизнесийн нүцгэн үнэн. Хаа байсан Ангарскаас зөөж байхын оронд хаяанд байгаа Багахангайгаас авах нь буруу биш. Гэхдээ чанар стандарт, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага гэж бий. 54 улсад салбартай 1989 оноос эхлэн Эрдэнэтийн зэсийн баяжмалыг авсан, “Голомт” банкинд хувь эзэмшигч асан үндэстэн дамнасан Швейцарьт бүртгэлтэй “Трафигура”-гийн охин компани болох “Трансгайд” хуурамч шатахуун үйлдвэрлэдэг. Юугаар үйлдвэрлэдэг гэж үү. Энэ компани Монгол Улсад хуурамч шатахуун үйлдвэрлэхийн өмнө Н.Алтанхуягийн Засгийн газар нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг татваргүй болгох хууль гаргасан. Нефтийн хомсдолд нөлөө үзүүлэх хэмжээний биш нэмэлт бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулах хууль гаргасан нь хардлага дагуулдаг. Татварын орчин таатай болонгуут үйлдвэрээ байгуулаад хаалттай бүс болгочихсон.
-Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг “Трафигура” компанийг хэн оруулж ирсэн вэ?
-Хөгжиж гэж буй орнуудын зах зээлийг “агнадаг” асар том компани. Дэлхий дээгүүр эргэлдэн сул дорой олз омгоо эрж явдаг гэхэд болно. Энэ компанийг орж ирэхэд, татваргүй орчин бүрдүүлэхэд экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөлөө, дэмжлэг орсон гэх мэдээлэл бий.
-Хуурамч шатахууныг яаж зогсоох вэ?
-Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам “Хуурамч шатахууныг бүрдүүлэгч түүхий эдийг татвартай болгоё” гэсэн байр суурь илэрхийлээд Сангийн яам руу хүсэлт явуулдаг. Сангийн яам болохоор “Хуурамч шатахууныг хяналт шалгалтын аргаар зогсооно” гэсэн байр суурь илэрхийлдэг юм. Ер нь хуурамч шатахууныг бүгд хүлээн зөвшөөрдөг ч зогсоохгүй гэсэн далд санаа эрх баригчдаас цухалзаад байх юм.
-Татвар авах хэрэгтэй биз дээ?
-Хуурамч шатахуун үйлдвэрлэдэг нөхдүүд хөрөнгө мөнгөө Монгол Улсад оруулсан гэх байх. Ойлгож байна. Тэгэхээр зогсоохын тулд уран нарийн арга хэрэглэх хэрэгтэй л дээ. Торгууль тавь, татвараа нэм, холбоо сүлжээг нь илчлэх хэрэгтэй.

-Та бүхэн цаашид яах вэ?
-Төр засаг яст мэлхийн хурдаар яваа ч ямартай ч нефть боловсруулах үйлдвэрээ барина гэдгээ амлаад шаваа тавьчихлаа. Үүнийг дэмжиж байгаа. Нефть боловсруулах үйлдвэрийг гацааж мэдэх хуурамч шатахууныг нэн даруй зогсоохгүй бол хуурамч шатахуунаас болоод машин тэргээ эвдүүлсэн иргэдийн гомдол тоо томшгүй боллоо.

Top of Form

Bottom of Form

Top of Form

Bottom of Form


Сэтгэгдэл

АААvyymfhh [178.158.70.35] 2021-11-02 06:40:14

Некероване кохання 14 серія <a href="https://bit.ly/2ZNemN0">Некероване кохання 14 серія</a> yunb ddnznz Смотреть онлайн сериал Некероване кохання / Любовь без тормозов 14 серия Некероване кохання / Любовь без тормозов: 1,2,3,4,5,6,7,8,9,10,11,12,13,14,15,16 СЕРИЯ (украина)

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:03

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:06:03

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:42:51

ZAP [134.122.22.13] 2020-03-29 15:42:50

Зочин [202.179.31.78] 2020-01-23 04:06:40

Энэ хүн их л зөв юм удаа дараа мэдэгдээд мэдээлээд байх юм.Цаана нь маш том бүлэглэл,эрх мэдэлтэн байгаа учир ерөөсөө мөрөөр нь арга хэмжээ авдаг газар тоож үздэг хүн гэж алга байх шиг байх юм.Энэ чинь үнэн бол Монголчууд бид бүгд л хохирч байгаа шүү дээ.Холбогдох газар нь шалгаж арга хэмжээ аваач дээ.

11111 [203.91.112.66] 2020-01-23 03:23:00

энэ нөхөр сонгууль дөхөөд ирэхээр л хуурамч шатахуун гээд л гараад ирэх юм. бусад жил яасан нам гүм

ЗОЧИН [202.131.233.190] 2020-01-23 02:56:20

НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮН ОРУУЛЖ ИРДГИЙГ Л ТАС ХОРИГЛОЧИХ, ТЭР ЧИНЬ ТЭР ЧИГЭЭРЭЭ АУУРАМЧ ШАТАХУУНИЙ ЭХ ҮҮСВЭР Ш ДЭЭ, ЭНД БҮХ ИМПОРТЛОГЧ КОМПАНУУД ОРОЛЦДОГ Ш ДЭЭ, ТҮҮНИЙГ ОРУУЛЖ ИРЭХИЙГ БҮРМӨСӨН ХОРИГЛО.

Зочин [64.119.20.62] 2020-01-23 00:38:03

ШАТАХУУНЫ БҮХ КОМПАНИУД ХУУРАМЧ БОДИС ХОЛЬДОГ. ДОР ДОРОО ӨӨР ӨӨРСДИЙН АРГАТАЙ. ЭЗЭД НЬ ДЭЭР СУУЖ БАЙГАА БОЛООД Л ТАТВАР ТОГТООХГҮЙ БАЙНА. ХУУРАМЧ ШАТАХУУНМХӨДӨӨ ОРОН НУТГУУДАД БҮР ИХ БОЛСОН. ТЭНД ХЯНАЛТ БАЙХГҮЙ.

Зочин [64.119.21.99] 2020-01-22 16:04:54

Хуурамч шатахуун зардаг ШТС-уудыг зарлаачээ. Тэгээд л болоо шүү дээ!!!

зочин [66.181.177.53] 2020-01-22 12:04:20

Яамдын сайд нар бугд мэргэжлийн биш. Ажлаа мэддэггуй. Орос засгий газраа мэргэлийн хумуусээр бурдууж бна.Манайх улс терийн томилгоо нэртэй мэргэжлийн бус бох ,тамирчан, урлаг гээд....

Зочин. [66.181.161.81] 2020-01-22 09:17:21

Наад нийслэлийн МХГ дарга нэртэй Л Эрдэнэчулуун гэдэг чинь октан гэдэ үгийг ойлгохгүй УБДСийг жил өнжин байж төгсмөр аядсан эмээ юм .Энэ нөхөр хүний бичиж өгсөнийг уншихаас цааш боловсролгүй хүн яагаад нийслэлийн МХГ ын дарга гээд байшаад байдштйг ойлшлхгүй юм.Ми овогтны д үр сад шүү дээ.

Зочин [59.153.85.136] 2020-01-22 07:45:04

хулгай байгааг мэддэг татвар авдаггүй Сангийн яам

Зочин [103.111.68.3] 2020-01-22 06:29:48

ЭНЭ УЛСАД ТӨР ГЭЖ БАЙНА УУ? 4 ЖИЛ БОЛГОН ШИНЭ ХУЛГАЙЧ СОНГООД 30 ЖИЛ БОЛЛОО. ОДОО БОЛОО ЮМ БИШ ҮҮ? ХААНТАЙ БОЛЬЁО ....ШИ, НАЗАРБАЙ, ПУТИНЫГ ХАР ГАНЦ ӨДӨР ЗГ-ыг ӨӨРЧИЛЖ 1-2 ДОЛОО ХОНОГТ ҮНДСЭН ХУУЛИА САЙЖРУУЛЖ БАЙНА.

Зочин [192.82.77.10] 2020-01-22 05:59:36

Энэ Элбэгдоржийн Монголд учруулж байгаа балаг барагдахгүй юм . Хаа нэгтэйгээс дахиад л гарч ирэх юм байна л даа. Хариуцлага тооцдог газар байна уу.

Зочин [203.217.139.225] 2020-01-22 05:47:20

Orosiin 100 klonk oruulaa

44 [203.91.112.66] 2020-01-23 03:27:29

оросын колонко л гэх юм орсоос авлаа гэж бодъё 5 жилийн дараа орос үнээ нэмээд л шууд үнэ тогтоогоод зарахад хараад болсон улс юу ч хийж чадахгүй хэлсэн үнээр нь л авна ш дэ


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.