“COVID 19”-өөр өвчилсөн Турк улсын иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа
Монгол Улсад коронавирусийн халдварын 41 тохиолдол өнөөдөр бүртгэгдлээ. Үүнтэй зэрэгцэн эмчлүүлж байгаа иргэдээс эдгэрч эмнэлгээс гарч байгаа юм.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Коронавирусийн халдвараар өвчилсөн Турк улсын иргэн эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа. Ингэснээр дараагийн буюу гэрийн хяналтад шилжиж байна. Энэ иргэн 33 хоног эмчлүүлээд эдгэрлээ. ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэд эдгэрч гарлаа" гэлээ.
Коронавирусийн халдварын хамгийн анхны тохиолдол болох Франц улсын иргэн бүрэн эдгэрч, эх орон руугаа өнгөрсөн бямба гаригт буцсан.
Батлагдсан 41 тохиолдлоос 13 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Харин үлдсэн 28 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

























































П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг
Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллароор бууруулав
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Эрчим хүчний ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон тул ажил хаялтаа цуцаллаа
Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томиллоо
“ТОП-100” аж ахуйн нэгжийн нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор барих санаачилгыг хотын дарга дэмжжээ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо