Баян-Өлгий аймгийн эмч нар хахуулиар эрүүл хүнийг хэлгүй, дүлий болгож, группэд хамруулсан ноцтой хэрэг илэрчээ

Aдмин / Орон нутаг

АТГ, ЦЕГ-ынхан 40 эмчид эрүүгийн хэрэг үүсгэн, 500 гаруй иргэнийг шалгаж байна

Баян-Өлгий аймгийн иргэд халамж үйлчилгээ хүртдэгээрээ улсдаа тэргүүлдэг. Тус аймагт “эрүүл, саруул” хүн ховор. Тэр тусмаа төрөлхийн хэлгүй, дүлий, хөгжлийн бэрхшээлтэй, хүнд өвчтэй, сэтгэцийн эдгэрэшгүй өвчтэй иргэн хэдэн мянгаараа бүртгэлтэй байдаг ажээ. Мөн хагас болон бүтэн өнчин хүүхэд хэдэн мянгаараа бий.

Татвар төлөгчдийн мөнгөний тодорхой хувь нь нийгмийн халамжийн санд ордог. Тэгвэл тэр мөнгөний ихэнх хувийг Баян-Өлгий аймгийнхан авдаг юм байна. Үнэхээр халамж авахаас өөр аргагүй нөхцөл байдалд Баян-Өлгий аймгийнхан амьдарч байна уу. Эсвэл хуурамч бичиг баримт бүрдүүлэн улсад онц их хэмжээний хохирол учруулж эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байна уу гэдэг нь тодорхойгүй байсан. Тэгвэл хууль хяналтын байгууллагад Баян-Өлгий аймгийн зарим иргэнээс санал гомдол удаа дараалан ирэх болжээ. Тэд гурван асуудлыг баримттайгаар Цагдаагийн ерөнхий газар, АТГ-т хүргүүлсэн байна.

Тодруулбал, нэгдүгээрт, улсын бүртгэл мэдээллийн төвд Монгол Улсын иргэн гэсэн бүртгэлтэй мөртлөө Казакстан Улсад давхар иргэншилтэй, Монголоос өндөр настны тэтгэвэр, Казакстанаас мөн л тэтгэмж авдаг хүн олон байдаг. Хоёрдугаарт, аймгийн төвийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга мэргэжилтнүүдтэй хуйвалдаж, эрүүл саруул хүнээс хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдалттай хэмээн тогтоож, иргэдийн хэлж заншсанаар групп буюу тахир дутуугийн тэтгэмж олгож байна. Эмч нар бүр сүүлдээ группэд оруулж өгсөн хүмүүсээ дарамталж, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ашиглах болсон. Гуравдугаарт, Улсаас халамж авахын тулд ач, зээ нарыг нь өндөр настай аав, ээжээрээ овоглож байна. Үүнийг шалгаж өгнө үү” гэсэн гомдол ирүүлжээ.

Гэрийн хаягаар нь очиж шалгахад төрөлхийн дүлий, хэлгүй гэх оноштой хэд хэдэн иргэн цоо эрүүл байжээ

Дээрх гомдлын дагуу АТГ, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсэг гарч, Баян-Өлгий аймагт ажиллаад иржээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодорхой мэдээлэл авсан юм. Тэрбээр “Баян-Өлгий аймагт ажлын хэсэг гарч, өргөн цар хүрээтэй хэрэг шалгалтын ажил хийгдлээ. Бид Ниймгийн даатгалын газраас олгож байгаа халамжийн асуудлыг нягталж шалгаж үзлээ.

Хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас олгодог тэтгэмжийг хэрхэн олгож ирснийг он, сар, өдөр, тушаал шийдвэртэй нь шалгаж үзлээ. Бичиг баримт бүрдүүлэлтийн хувьд ямар нэгэн алдаа дутагдал алга. Эмч нарын үзлэг хийгдэж, аймгийн эрүүл мэндийн төвийн даргаар ахлуулсан эмч нар хуралдаж шийдвэр гаргаж, түүнийг нь баталгаалжуулж олгосон байна лээ. Тэгэхээр нь төрөлхийн дүлий гэсэн оноштойгоор тэтгэмж авч байгаа арав гаруй хүний гэрийн хаягаар нь очиж уулзлаа. Зүв зүгээр эрүүл саруул хүн хэд хэд байж таарсан.

Дараа нь эмчийн дүгнэлтээр хэлгүй гэсэн оноштойгоор халамжийн мөнгө сар бүр авч байгаа хүмүүсийн нэрсийг гаргаж, оршин сууж байгаа хаягаар нь очиж мөн л уулзсан. Хэлгүй болоод 30 жил болж байгаа гэсэн хүн чинь өөдөөс ярьж байх жишээтэй. Хэрэг ингэж л илэрч эхэлсэн. 420 гаруй иргэнд оношлогоо хийхэд 268 иргэн буюу 68 хувь нь эрүүл саруул мөртлөө хуурамч бичиг баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр улсаас мөнгө авч байсан нь тогтоогдсон. Ингээд Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга, Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэднийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон гэх үндэслэлээр шалгаж байна. Мөн тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байна” гэв.

Эмчид авлига өгсөн иргэн Ж: Эмч “Чи хэлгүй болмоор байна уу, эсвэл дүлий болох юм уу. Насан туршдаа улсаас мөнгө авдаг болгох гээд байна” гэж хэлсэн

Эрүүл мөртлөө, улсад их хэмжээний хохирол учруулж, халамжид хамрагдсан иргэдээс мөрдөн байцаалт авч эхэлжээ. Тэд нэг л зүйлийг хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нарт мэдүүлжээ. Манай омгийн ахлагч өвгөнд “Ойр тойрны хамаатан садан хүмүүсийг халамжинд хамруулж өгч болно. Харин надад ахиухан мөнгө өгөөрэй. Дараа нь ямар нэгэн хэл ам болоод байхааргүй хүмүүс хэрэгтэй” гэж хэлсэн байдаг.

Тэгээд л намайг тэр эмчтэй уулз гэж хэлсэн. Би очиж уулзсан” гэсэн утга бүхий зүйлсийг ярьдаг байжээ. Иргэн Ж “Бид эмч нарт хоёр сая төгрөгийн авлига өгсөн. Эмч надтай уулзаад “Ямар нэгэн хэл ам гаргаж, хүн амьтанд энэ талаараа хэлээд байв. Чамайг эмч нарт үзүүлсэн болгоод, бүх үзлэг оношлогоо хурлын шийдвэр зэргийг бид зохицуулна. Харин чи хэлгүй болмоор байна уу, дүлий болох юм уу. Чамайг насан туршдаа улсаас сар бүр мөнгө авдаг болгох гээд байна. Надад харин мөнгөө даруйхан өгнө шүү.

Гэрийнхэндээ ч битгий хэлээрэй. Харин дараа нь ямар нэгэн байдлаар тус хүргэж байхгүй бол халамжаас шууд хасчихна шүү” гэж хэлсэн. Би дүлий болмоор байна гэж хариулсан. Эрүүл мэндийн даатгалын дэвтэр, өмнө нь эмнэлэгт үзүүлж байсан өвчтний түүх буюу эмчид үзүүлсэн дэвтрээ өгсөн. Тэгээд л хоёр сарын дараа гэхэд халамжаас сар бүр мөнгө авдаг болсон. Миний хувьд 280 мянган төгрөг сард авдаг байсан. Цагдаа нар ирээд намайг дүлий биш гэдгийг мэдчихсэн” хэмээн мэдүүлжээ.

Иргэн Б: “УИХ, орон нутгийн сонгуульд манай хүний нэрийг дугуйлна шүү” гэж эмч хэлсэн

Харин иргэн Б “Би хэлгүй болсон гэж эмчтэй хуйвалдаад группын мөнгө авч эхэлсэн. Ажилгүй надад сар бүр тогтмол мөнгө орж ирээд байх сайхан байсан. Манай эхнэр олон хүүхэдтэй гээд тэтгэвэр авдаг. Хүүхдүүд сар бүр 100 мянган төгрөг авдаг. Би халамжийн мөнгө авдаг. Хоёр хүүхдээ аавынхаа нэр дээр шилжүүлчихсэн байсан. Аав нас барснаас хойш хоёр хүүхдэд сар бүр өнчин хүүхдэд олгодог тэтгэмж орж ирдэг болсон. 18 нас хүртэл нь авах юм билээ. Манай сарын орлого 1.2 сая орчим төгрөг болдог. Энэ мөнгөөрөө амьдралаа болгож өдий хүрч байна.

Эмч нар өөрийн итгэлтэй хүмүүсээ сэтгэцийн өвчтэй, өөрийгөө авч явж чаддаггүй, орондоо шээж, баадаг гэсэн онош зохиогоод группэд оруулдаг юм билээ. Тэр хүнд нь улсаас сар бүр 480 мянган төгрөг, эхнэрт нь улирал тутамд асаргааны зардал гээд 60 мянган төгрөг олгодог. Тэр мөнгийг нь хувааж авсан тохиолдол ч гарсан байна лээ. Намайг группэд оруулж өгсөн эмч “УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа тэр хүнийг дэмжээрэй” гэж эртнээс хэлсэн. Би ч үгэнд нь ороод тэр хүнийг нь дугуйлсан. Одоо УИХ-ын гишүүн болсон” гэх утга бүхий мэдүүлэг өгчээ.

Хохирогч А: Эмч авлига нэхэж байгааг ХЭҮК-т хэлчихсэн чинь намайг группээс хасчихсан

Эрүүл хүнийг хэлгүй, дүлий хөдөлмөрийн чадваргүй, сэтгэцийн өвчтэй болгож байгаа хор уршгаас болж яг халамжид хамрагдах ёстой иргэд хохирч байгаа нь эндээс тодорхой харагдаж байна. Эмч нарын бусдаас авлига авдаг үйлдэл хэрээс хэтэрч, өвчтэй иргэдийн группийн хугацааг дахин сунгахгүй хясан боогдуулж байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байна. Хохирогч “Эмч нар надаас мөнгө нэхсэн. Тэр мөнгийг нь өгч чадахгүй гэж хэлчихсэн. Тэгсэн групп тогтоохгүй болж, хугацааг сунгаагүй шийдвэр гаргачихсан. Үнээс болж шаардлагатай эм тариагаа авч чадахгүй хэцүүхэн байдалд амьдарч байгаа гэдгээ илэрхийлжээ.

Энэ талаар А хэмээх иргэн бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Би өмнө нь арав гаруй жил хөдөлмөрийн чадвараа алдсантай холбоотойгоор группээс мөнгө авдаг байсан. Гэтэл өнгөрсөн жил аймгийн эмч намайг группээ сунгуулах гээд очих үед мөнгө нэхсэн. Үүнийг нь Хүний эрхийн үндэсний коммист мэдэгдчихсэн юм. Гэтэл намайг хэл ам хийлээ гээд групп сунгаж өгөөгүй. Надад “Чи хэлдэг газраа хэлж, явдаг газраа яв. Чамайг группээс хасчихсан. Чи эрүүл хүн юм билээ” гэж хэлсэн. Сар бүр мөнгө авахаараа өвчин намдаах эм авч уудаг байсан. Тэр тасалдснаас болж өдөр ирэх бүр биеийн байдал хүндэрч байна. Хэрэв та бүхэнд нэрээ, өвчнөө хэлчихвэл намайг таниад, бүр ч ихээр гадуурхах байх” гэв.

Эмч нарын иргэдээс авсан авлигын хэмжээг тогтоож байна

АТГ, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаагчид 500 гаруй иргэнээс мэдүүлэг авч, эмч нарт авлига өгсөн гэдгийг нь баримттайгаар тогтоожээ. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн эмч нар эрүүл хүмүүсийг эмч нарын хурлаар оруулж, халамжид хамруулаад дундаас нь ашиг хүртдэг байжээ. Мөрдөн байцаагч нар хэн хэнээс хэдэн төгрөг хэрхэн авсан бэ гэдгийг нарийвчлан тогтоох ажиллагаа хийж байгаа гэнэ. Эмч нарын авлига авсан мөнгөний хэмжээ эхнээсээ тодорхой болж эхэлсэн гэдгийг эх сурвалж онцолж байлаа. Баян-Өлгий аймгийн ихэнх эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаагаас болж иргэдэд хүндрэл учраад байгаа гэнэ.

Өөрөөр хэлбэл, хэрэг нь таслагдаж шүүхээр шийдэгдвэл Баян-Өлгий аймаг тэр чигтээ эмчгүй болох аюул нүүрлээд байгаа ажээ. Гэмт хэргийн бүлэглэлийг 2020 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон нэгэн эрхэм удирдан зохион байгуулж байсан байж болзошгүй нөхцөл байдал бий болоод байгаа ажээ. Тэр УИХ-ын гишүүн хэн бэ гэдгийг болон түүнтэй холбоотой ноцтой баримтыг уншигч та бүхэнд удахгүй хүргэх болно.

Үргэлжлэл бий

“Ergelt.mn” сайтын Эрэн сурвалжлах нэгдэл


Сэтгэгдэл

lqihmtswly [218.76.158.27] 2021-03-30 05:14:46

Мэдээ.МН <a href="http://www.gpt6eyyd4o7v304a976w5k9k4ct3360ks.org/">alqihmtswly</a> lqihmtswly http://www.gpt6eyyd4o7v304a976w5k9k4ct3360ks.org/ [url=http://www.gpt6eyyd4o7v304a976w5k9k4ct3360ks.org/]ulqihmtswly[/url]

ewiltjtdpz [113.72.123.183] 2021-03-21 07:05:35

Мэдээ.МН [url=http://www.geug56ltot1ph6z1g8924mh1996x2h43s.org/]uewiltjtdpz[/url] <a href="http://www.geug56ltot1ph6z1g8924mh1996x2h43s.org/">aewiltjtdpz</a> ewiltjtdpz http://www.geug56ltot1ph6z1g8924mh1996x2h43s.org/

xoknklcohh [113.236.1.70] 2021-03-15 13:29:26

Мэдээ.МН <a href="http://www.g61c2o9e572f4524hxdrho8u6ow9e3z4s.org/">axoknklcohh</a> xoknklcohh http://www.g61c2o9e572f4524hxdrho8u6ow9e3z4s.org/ [url=http://www.g61c2o9e572f4524hxdrho8u6ow9e3z4s.org/]uxoknklcohh[/url]

hyxltldwb [221.202.168.254] 2021-03-15 06:11:56

Мэдээ.МН hyxltldwb http://www.gdi2bhg3fvfe8mege57d88053761076hs.org/ <a href="http://www.gdi2bhg3fvfe8mege57d88053761076hs.org/">ahyxltldwb</a> [url=http://www.gdi2bhg3fvfe8mege57d88053761076hs.org/]uhyxltldwb[/url]

lhfstjtsc [222.138.224.174] 2021-02-23 14:39:29

Мэдээ.МН [url=http://www.gf9h75m253gh87dm8tyc710r9f4lxo67s.org/]ulhfstjtsc[/url] <a href="http://www.gf9h75m253gh87dm8tyc710r9f4lxo67s.org/">alhfstjtsc</a> lhfstjtsc http://www.gf9h75m253gh87dm8tyc710r9f4lxo67s.org/

HkpOI [213.139.229.5] 2021-01-11 05:10:47

Medicine prescribing information. Long-Term Effects. <a href="https://viagra4u.top">order generic viagra without insurance</a> in USA. Actual what you want to know about meds. Get information now. <a href=http://en.nextool.cn/index.php?g=&m=article&a=index&id=79&cid=4>All news about medicine.</a> <a href=https://dienmaysonganh.com/san-pham/may-vat-ly-tam-vat-nghe-vat-dau-vat-san-day-inox-36-40-lit.html>Actual what you want to know about drug.</a> <a href=http://www.kalerhaat.com/product/------------------------------------------/1265>Best trends of meds.</a> 9db314e

dobsonz [5.188.211.22] 2020-10-19 03:57:03

L0lS4M http://pills2sale.com/ levitra nizagara

zochin [66.181.161.72] 2020-10-11 10:00:37

өвчтэй бна гээд мөнгө өгөөд байхаар эрүүл байж хөдөлмөр эрхлэх хүн байхгүй болоод байгааг төр засаг нь анхааралдаа авмаар юмаа эрүүл байж ажил хийгээд явж байгаа хүнд 5 жил болоод урамшуулал өгдөг бололдоо тэгвэл ажил хийх хүнтэй болно тэгэхгүй бол группын мөнгө аваад зүгээр суух сонирхолтой хүмүүс Монголоор нэг бнаа

tumur [103.140.10.203] 2020-10-10 19:21:51

naad davarsan golognuudiinxee tsusiig ursgax xeregtei negdsen tom shalgalt oruulj xatuu changa yal ogox xeregtei zolbin sanaatai golognuudiig zalxaan tseerluulex xeregtei muusainPIZDAnuud

Зочин [202.21.109.77] 2020-10-10 06:04:51

mongoliig tsolmoj bgaan bnaa

зочин [202.179.25.54] 2020-10-09 14:19:59

Даварсан хасаг дарагдадгүй Дамардсан хасаг сэхдэггүй гэж үгтэйдээ эдэнд шуурхай арга хэмжээ авахгүй бол давраж байгаа юм байна даа.

Zochin [122.201.24.201] 2020-10-09 09:55:22

Yum uguhgui bol hudluhgui emch nar zundu bna shde huwiinha yumand ajillaj bga aytai ehod haruulay gehr 20000 gedeg emch nar zundu bna shu huduu oron nutagt jhan hynalt shalgalt hj emch nariig bas tsegtsleh heregtei

mik [202.21.98.174] 2020-10-09 09:32:39

Ер нь бүх аймагь сумыг шалгах хэрэгтэйдээ, миний мэдэхийн 1 танил маань эв эрүүл,бас барилддаг мөртлөө группын мөнгө авдаг.

Eh oronch [203.91.115.38] 2020-10-09 09:32:13

Улсаас шинээр ажлын байр бий болгох ямарч алхам хийхгүй байна. Хүмүүс ядуу байна. Тиймээс ийм арга хэрэглээд мөнгө олж байгаа байлгүү.Иргэдээ тогтмол орлоготой болгоё.

Зочин [202.179.27.234] 2020-10-09 09:11:04

Сүхбаатар, Дорнодыг бас шалга

Зочин [43.228.129.131] 2020-10-09 09:08:08

Монгол улсад хууль гэж байгаа юм бол эмч иргэн бүгдий нь яллаж шорон руу нь явуулах ёстой, ер нь тэнд хяналт шалгалт хийдэг бүтэц бий болгох эсвэл цагдаагийн газарт нь Монгол хүн ажиллуулж хянуулж байх хэрэгтэй юм байна.

зочин [202.180.220.172] 2020-10-09 08:57:25

Зах зухаас нь хэлж шалгасан нь л Баян-Өлгий аймаг болохоос биш МОНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР бүхэлдээ ийм л байгаа. Эмч гэдэг цагтаа цагаан нөмрөгтэй баатрууд нэрэндээ тохирсон үүргээ ухамсарласан сайхан хүмүүс байлаа, одоо бол хэдий хэр шаналгаа зовиуртай байна тэр хэрээрээ их мөнгө л гэж харна, багш нар бол нэрэлхэхээ ч мэдэхгүй. Үйлдэл эс үйлдлээрээ БҮГД МӨНГӨ НЭХДЭГ. Ичихгүй ачаалал их гэж цалин нэмүүлэх гэж багш эмч хоёр л жагсаж тэмцдэг.

Иргэн [59.153.85.66] 2020-10-09 08:11:42

Сэлэнгэ аймагт ч бас эрүүл хүмүүс группд орчихсон. Жилд 1 удаа эмнэлэгт хэвтэх ёстой гээд амралтанд амарч байгаа юм шиг хэвтэж, жинхэнэ өвчтэй хүнд эмнэлгийн ор олддоггүй.

Зочин [202.55.188.35] 2020-10-11 16:44:28

Doodoh hund: saya tugrug ch arai unetei bainaa, minii tanil 1 sariinhaa gruppiig uguud sariin 300000 gruppt orson. Tegeed jil bolgon emchdee 1 sariinhaa gruppiig uguud komissiin hurlaar orj sunguuldag, ev eruul sav saruul hun.

Зочин [66.181.185.61] 2020-10-09 09:29:25

Улаанбаатарт ч ялгаагүй.Сая төг-өөр группд оруулж өгдөг шүү дээ

Зочин [66.181.161.97] 2020-10-09 08:09:22

Бараг бүгд ингэж мөнгө олдог юм ерөн баян өлгийг сайна шалгах чухөл шүү тэхүй бол болхой байсан аймаг нэг монгол хүн үзүүлэх болхоор хөөж туудаг хөөгдсөн монголийн оронд нэг казаа байх жишээтэй дээр нь баян өлгийн цэргийн ангид казаах хүн авдгүй тэгтэл улаан баатрийн цэргийн ангид казаак цэрэг маш их байх жишээтэй энэ бол еөрөн аюуул бол х магдлтай ......нусалмаан шашинтэй ард иргэд...

зочин [202.21.109.53] 2020-10-09 08:05:13

ямар муухай хүн чанаргүй эх орон ард түмнээ хайрладаггүй амин хувиа хичээсэн өөдгүй дотуур муу санаатай шуналтай өчүүхэн хар амиа хоохойлсон дотортой бүдүүлэг харанхуй за за хэлэх муу муухай үг ч гоёдмоор хэлгүй дүлий болж тоглогсод тэдний танил тал эмч нар вээ энэ дэлхийгээс зайлцгаа

иргэн [103.9.90.130] 2020-10-09 08:02:02

БаянӨлгий гэлтгүй ер нь халамжийн мөгийг шалгах хэрэгтэй

zochin [73.111.180.213] 2020-10-09 05:56:20

xuuly durmeer anydarch chadaxgyi bol zailtsgaa

Засссс ... бух аймагт л ийм байгаа ш дээ [212.96.87.190] 2020-10-09 04:53:41

Бух аймагт, бас хотод ч ийм л байгаа ш дээ 2015 онд СХД-т нэг эмч авгай группэд гаргаад цуг банк руу яваад группын монгийг нь 1 жилээр зээл авахуулаад 500 мянган тогрогийг шууд тоолж авч байхыг нь нудээрээ харсан л юм даа

zochin [66.181.161.61] 2020-10-09 03:48:19

BUX AIMAGIIH XALAMJIIG ZOGSOOGOD EXHEES DAXIAD SHALGABAL XALAMJ GRUP ABDAG XUMUUSIH BARAG TAL N XASAGDAJ MAGADGUI L UYM BN DAA

Зочин [172.58.203.99] 2020-10-09 02:24:24

Хэлийг нь огтлоод хаячихдаг юм болов уу гэж бодлоо шүү. Эртхэн мэдсэн очиж авилгал өгдөг байж. Тоогүй.

Зочин [103.10.21.44] 2020-10-09 01:21:53

Баян-Өлгийд очдог бүх халамжийг нэн даруй, яг одоо шууд зогсоо. Бараг бүгд Хасагстан руу явцгаана. Учир нь тэд бараг бүгд давхар иргэншилтэй. Магадгүй, цаанаас Хасагстанаас тусгай даалгавартай ажилладаг ч байж магадгүй. Бидний татварын мөнгө яагаад гадаадын иргэдэд зарцуулагдах ёстой гэж? Их хуралд байгаа этгээдийг барьж хорь. БӨ-д дахиж сонгууль явуулах хэрэггүй.

Дүгнэлт [173.244.210.78] 2020-10-09 01:08:25

Ер нь хавтгайдаа тийм, Улаанбаатар хотод ч групп сунгана гэж мөнгө авч л байдаг. Гагцхүү ажилгүйдэл ядууралтай холбоотой. Баян-Өлгий уул уурхай бараг байхгүй, төсваөс өөр орлогогүй шахуу ажилгүйдэл ядуурал ихтэй учир тэр хэмжээгээр худал үнэн халамж авсан хүмүүс их байдаг.

Зочин [202.55.188.88] 2020-10-09 15:57:12

Hotod ch gesen adilhan. Minii tanidag hun lav eruul saruul baij gruppiin mungu avdag. Jild 1 emchdee tom hahuul ugch emch nariin hurlaar orood l sunguulaad baidgiim bilee

зочин [202.179.21.209] 2020-10-09 00:44:30

Монгол тэр чигтээ авлигад идэгдсэн.Бичээд байвал их юм гарна. Баян-Өлгийд үйл ажиллагаа явуулах тусгайнхан хурандааны дамжаа болоод мөн ч их удаж байна

Зочин [103.57.93.145] 2020-10-08 23:10:52

Өлгийд Хүчний байгууллагын ажилтнууд албан газрын дарга нарыг Монгол хүн болгоо. Бодлогоор урианхай иргэдээ дэмжиж боловсролтой болгоод удирдах ажил хийлгэх шаардлагатай. 2013 ондХААН банк халамжийн ажилтнууд бас олуул бүлэглэн залилан хийж улсыг хохироосон. Өлгийд ажил хөөцөлдвөхөд хэзээ ч бүтдэггүй. Том мэдэлтэй хүн очволдайлах зулгуйдах 2-ыг өмнөөс нь ичиж үхтэлээ үзэх болно. Онцгой анхаарал хандуулахшаардлагатай аймаг шүү.

Улс орон сүйрэх том дохио [66.181.184.246] 2020-10-08 22:32:21

Улс төрчдийн сонгуульд ялах гэж улс орныг ийм болгосон бөлгөө.

Д [66.181.184.246] 2020-10-08 22:29:46

Халамжийн бодлого дампуураад удаж байгаа. Эрүүгийн хэрэг. Халамжийн бодлого нэлээдгүй иргэдийг оюуны хомсдолд оруулж байгаа. Зүгээр мөнгө авч буй залуучууд, иргэд ажиллах шаардлаггүй, ямарч зорилгогүй амьдарч байна. Хүүхдийн тоогоор улсаас мөнгө авдаг. Тэр мөнгөөрөө архи авч амьдардаг гэр бүл жил ирэх тусам олширч байх шиг. Улс төрөө зогсоохгүй бол ардчилалын нэрээр нийгмийг өөрчилж төрийн хулгайч, дээрэмчин, алуурчид олширч байна. Монгол Улсад цэргийн дэглэм хэрэгтэй болж байна

Зочин [202.9.40.57] 2020-10-08 22:14:54

Казак оюутнуудын ихэнх нь хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхтэй, эсвэл бүтэн өнчин гэсэн тодорхойлолтоор Төрийн сангийн Буцалтгүй тусламжаар үнэгүй сурдаг. Үүнийг ч гэсэн шалгах хэрэгтэй.

Зочин [103.10.21.44] 2020-10-09 01:23:13

Үнэн шүү. Хасаг оюутан бүр ингэж сурдаг. Нэг л сэжигтэй байсан юм аа.

Irgen [64.119.25.141] 2020-10-08 22:12:54

Ялзрал,ялзрал,ялзрал

Зочин [103.212.117.23] 2020-10-08 21:36:08

Hasaguudiiig albadan gargayaa

зулаа [203.98.76.100] 2020-10-08 20:39:21

хасагуудыг төрийн өндөр, төрийн тусгай албанаас зайлуул, тү-д болно, хувийн хэвшилд ажиллаж болно.

Зочин [202.9.46.30] 2020-10-08 20:31:08

өө хөөрхий

Зоч [66.181.161.56] 2020-10-08 20:12:30

Урьд хожид дуулдаагүй том хэрэг байна. Жинхэнэ харь хүмүүс л ийм хэрэг сэднэ шүү!! Монгол төр алс нь монголчуудынхаа эсрэг босох дайсныг өөгшүүлээд байгаа юм биш үү!! Улс дотрох улс бий болчихсон юм бишүү!! Аль соц-нийгмийн үед л хүн итгэмээргүй хачин этгээд хэргүүд казахуудаас сонсогдоод байдаг байсан...

Зочин [202.9.46.162] 2020-10-09 09:57:18

Урьд нь бас нд ийн мөнгө ихээр хулгайлсан хэрэг энэ аймагт гарч л байсан ш дээ

888 [202.179.21.212] 2020-10-08 20:12:10

Бүх аймагт,энийг шалгамаар байна.

zochin [73.111.180.213] 2020-10-08 19:46:20

yaxaaraa bidnii ogson tatvaryg xasaguud xudlaa avch ideciig xaraad suukh uu xutsvaa

Зочин [188.108.133.188] 2020-10-08 19:44:41

bukh darga tsergiig ni mongol huneer soliochee.

зочин [103.10.22.105] 2020-10-08 19:43:48

зарим казах хүмүүс монголд төрж өсөөгүй мэт хоноцийн сэтгэлээр хандаж байгаа нь хэн бүхэнд ил тодорхой байдаг. баянөлгийн газар нутаг уул ус казах нэр устай болсон үүнийг монголын төр нэн даруй хуучин уугуул нэрээр нь нэрлэж хойч үедээ мэдүүлэх шаардлагатай. ер нь казахууд Богдоос нутаглах газар нутаг гуйн зөвшөөрсөний үндсэн дээр цагаачлан ирэгсэд түүний үр сад гэдгийг монгол ,казах бүхэнд хэлж мэдүүлж байх нь алс ирээдүйд аливаа хэрэг будлианаас сэрэмжлэнэ.1990 ээд онд казахстан руу нүүгсэд их онцгүй сэтгэгдэл үлдээгээд явсан баримт хэвлэл мэдээлэлээр гарч байсан.

Зочин [202.55.188.34] 2020-10-08 21:08:51

zasag zahirgaag n mgl huneer tavih heregtei

Zochin [66.181.161.31] 2020-10-08 19:42:12

Ene bol buh aimagt bdag shuudee sayhan gehed uushgaa tairuulaag 10garui jil bolj bn geed ywj chadahgui bhad grufed odoo boltol oruulaagui bosoj suuj bn suuj chadahgui hund ogdog gedeg bolowch awah estoi zarim hund er uilchildeggui yagaad gewel hahuulgui uchir. Getel ger buld 2. 3 hun bol zondoo. Nadig bas grufd oroh sanal tawij l bsan tegj burhani omno nugel hiigeef yah we gesn. Hol gar buten baij yagaad hodolmorlodoggui bna. Halamj ih uchraas nasaaraa ajil hiihgui 40 garch ywah humuus zondoo.

Зочин [192.82.67.19] 2020-10-08 19:13:34

Залгуулаад Нийгмиин даатгал ба халамжийн тэтгэвэрийг сайн шалга шал худлаа тогтоож улсыг хохироодог

Зочин [103.212.119.202] 2020-10-08 19:00:47

Дүлий хүнийг нь жинхэнэ дүлхий,хэлгүй хүнийг нь жинхэнэ хэлгүй болгочооч

Zochin [122.201.22.140] 2020-10-08 18:42:59

МИНИЙ ТАЛИЙЧ ДҮҮ ЗҮРХНИЙ ТӨРЛӨХИЙН ХҮНД ЭМГЭГТЭЙ БАЙСАН ЭМЧ НАР БАЙСГЭЭД ГРУПП СУНГАХ ГЭЭД БӨӨН ШИНЖИЛГЭЭ НЭХЭЭСТЭЙ ТЭГЭЭД Ч ТЭР ХҮҮХЭД ЯМАР ГЭНЭТ ЗҮГЭЭР БОЛОХГҮЙГЭЭС ХОЙШ ТЭГЖ ЗОВСООР БАЙГААД ТЭР ХҮҮХЭД БУРХАН БОЛСОН ТЭР ҮEД Л ЛАВ БАЯНӨЛГИЙН ЭМЧ НАР ТИЙМ Ч АМАРХАН ГРУПП ТОГТООДОГГҮЙ Л БАЙСАН ДАА

Зочин [202.9.40.138] 2020-10-08 18:39:19

Өөх идээд өөриймсдөггүй хүүрнүүд байх юмаа

хог гэж [202.126.89.56] 2020-10-08 17:59:36

пиздаа Монголоор ярьж чадахгүй муу лаларын хасагууд арай л байна даа. тэгчээд энэ тэндхийн новшийн сайт, форум дээр Монголыг муулна. зайлаасай муу лаларууд, Миний Монголын хамаг өөдтэй халамжийг авна. Төр засгаас минь. Цаг цагаараа байдаггүй шүү хасагуудаа.

Зочин [202.9.46.141] 2020-10-12 00:19:36

Улсаач олигтой хөгжүүлж чадахгүй байж .

Зочин [202.9.46.141] 2020-10-12 00:17:14

хүүхдэээ төрүүлэх гэж бүх монголчууд эх баригч эмч гээд сувилагч гээл бүгдэд нь мөнгө өгдөг биздээ . энийгэээ эхлээд болиулчихаач мэс засалд ороход хүртэл бүх эмч нар т нь мөнгө өгдөг биздэээ ийм хогийн эмч нартаа газар хөгжихгүй ээээ эмчийн хүн чанар гэж байна монголд монголын бараг хүүхдийн эх барих эмч нар мөнгө авдаг биздээ мэсийнхэч бас ганцхан баянөлгий бишшүүү үхэр монголчуудааа энэ бүгдийгээ эхлээд засаач үхэр монголчуудаа

Зочин [103.229.121.66] 2020-10-08 17:38:17

МУУСАЙН ХАСАГУУД МОНГОЛЫГ МӨЛЖИЖ Л БАЙВАЛ СЭТГЭЛ НЬ ХАНАХААР ХҮН МУУТАЙ МАЛНУУД МОНГОЛЫГ МААНЬ ХООСРУУЛЖ Л САНАА НЬ АМАРНА.

Zochi [192.82.74.170] 2020-10-08 17:32:06

Халамжийн ихэнх мөнгө Баянөлгийд очдог гээд байгаа юм бишүү үлдсэн нь хэдэг аймаг хот билээ тэгээд бодохоор даварсан л баыхгүй юу

Зочин [202.21.109.52] 2020-10-08 17:26:42

mongol darga tavia

зочин [202.21.110.234] 2020-10-08 17:25:11

Аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмч нар хүнд суртал талд номер 1 гэж байсан энийг таслан зогсоох хэрэгтэй байна.

Ksa [202.126.90.64] 2020-10-08 16:57:57

Цэргийн ангид хурандаа нар хий орон тоон дээр цалин бодуулж хусдаг гэсэн далд яриа байдаг юм билээ.

Zochin [202.55.188.42] 2020-10-08 16:48:58

Er nl khalamjod.oruuldag. emch.nariig. khot. Oron nutagiig .bugdiig. saon.shalgaarai. eruul.zub zugeef. Hkun.khalamj. abakh. Nl zendee.gedeg. shuu.shalga hsalha shaldlga

SS [66.181.168.8] 2020-10-08 16:48:56

Oo manai aimagt ch gesen yag l ijilkhen bna. Angiinhan maani ch yalgaagui yum yaridag. Buh aimag iim shdee

Zochin [109.89.151.254] 2020-10-08 16:22:38

Gants Bayan- olgiid ch bish baix aa! End tendgyi baix shalgax xeregtei medleggyi baij avilgald durtai emch nar ix bii.Jinxene grouped baix estoi xyniig grouped oruulax gej yamar ix chiregdel boldog gej sanana.

Зочин [66.181.161.42] 2020-10-08 16:01:10

Энэ казаах гээд байгай хүмүүс иймэл хачан юм хийсэн байгаа юм эмч сургууль цагдаа поркоор шүүх гэх мэт зөндөө зөрчил баян өлгийд их байгаа шүү одоо шалгах цаг нь болсон шүү

Зочин [202.179.25.158] 2020-10-08 15:56:57

Jenhene groupt oroh hun orj chadahgui hotod ch adil emch bol jenhene yalzarsan humuus shuu

зочин [202.21.98.174] 2020-10-08 15:52:16

Монгол хэл мэдэхгүй, ярихгүй, сурахгүй. Ардчилал, хүний эрх, шашин шүтлэг, цөөнхи гэдгээр халхавч хийх, дандаа улсаас авах, Монгол улсыг хохироох, хувьдаа завших гэсэн сэтгэлгээтэй ийм хүмүүс Монгол улсад хэрэгтэй юу?

Иргэн [103.80.210.251] 2020-10-08 15:50:35

Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Өсерхан гэгч нь тэтгэврийн насны хүн Аймгийн засаг даргын орлогч Ш.Хаблийн хүргэн ах нь болхоор тэтгэвэрт нь гаргахгүй хамгаалад байна.Нийгмийн даатгалын ерөнхий газар анхааралдаа авч хурдхан тэтгэвэрт нь гаргаачээ. Ажил хийдэг боловсон хүчин олон байна.

Иргэн [202.126.92.99] 2020-10-08 15:38:17

Ийм учраас л аймаг сумдын Засаг дарга нарыг Ерөнхий сайд шууд томилдог болох цаг нь болсон шүү, Хэтэрхий их ардчилал хор уршиг ихтэй байна, Ардчилал гарч ирсний дараа хүний эрх ярьж халамж хавтгайрч эхэлсэн , Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх үүргээ мэддэг нэг ч хүн Монголд алга, энэ талаар ярьдаг сурталчилдаг байгууллага ч алгаа

Туршлагаас судалж үзвэл. [202.131.225.53] 2020-10-08 15:31:46

Ийм хэрэг өргөнөөр үйлдэх нь Баян-Өлгийгийн онцлого. Бусад аймгуудад ийм хэрэг нийтлэг гардаггүй.

Зочин [202.55.188.90] 2020-10-08 15:10:45

НД-н сангийн хөрөнгийн хамгийн багадаа 30 орчим хувь нь ийм худлаа баримтаар бүрдүүлсэн цоо эрүүл этгээдүүдэд халамж болж очиж байгаа.

Зочин [24.237.158.8] 2020-10-08 15:08:58

Энэ зөвхөн нэг аймаг биш шүү. Тэр чигтээ ийм байгаа.

ЗОЧИН [202.126.89.191] 2020-10-08 14:52:45

ЭНЭ АСУУДЛЫГ БҮХ АЙМАГТ ШАЛГАЖ ҮЗЭХ ХЭРЭГТЭЙ ЭМЧ НАР ГЭЖ ХӨДӨӨНИЙ ХҮНЭЭС ХОНЬ НЭХСЭН ХҮМҮҮС БОЛСОН ШҮҮ

Зочин [203.91.115.48] 2020-10-08 14:48:35

Ter chigeeree l Tim Baigaa da

Иргэн [193.176.211.65] 2020-10-08 14:41:16

Баян-Өлгийн УИХ сонгууль хүчингүй юм байна гэж ойлголоо.

irgen [66.181.191.62] 2020-10-08 14:40:54

saya hudulmuriin baatar boldog emch uygaa hardag bna aa icheed naad baatariinhaa nerees tatgalz es tegvel ta uuruu ene byzar hergiin tolgoid baij gej oilgono shuu

Zochin [202.9.46.76] 2020-10-08 14:37:09

ганц Баянөлгий биш байхаа. Ер бол энэ хавтгайрсан халамжийн бодлогоо болих хэрэгтэй.

Зараа [182.160.37.39] 2020-10-08 14:35:02

Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэдэг. Бүх аймаг, сумдын эмнэлгийн магадлагаагаар халамж авагч нарыг бүгдийг шалгавал зохилтой.

Зочин [66.181.180.13] 2020-10-08 14:24:48

ийм л бн даа.төр засаг минь. анх ирэхдээ 100н булгааар л лобидсон гээ биз дээ? одоо хамаг төсөвийг залгиж бн

Зочин [202.9.46.156] 2020-10-08 14:24:04

Тархины тураалууд

Zochin [139.5.216.129] 2020-10-08 14:22:43

Halamjaa zogsoo. Zoriltod hundee ug. Alban tushaal uuriin hunee hamruulsan horoonii ajiltan halamjiin ajiltniig shuud ajlaas ni hal

иргэн [103.212.116.161] 2020-10-08 14:17:39

Энэ арай хэтэрсэн завхарсан, юм болжээ. Эмч нар нь ийм хэрэг хийгээд байхаар яах юм болж байнаа. Холбогдсон бүх эмч нарт хатуу цээрлэл хүлээ. Өнөө зовсон эмч нарын буруугаас болж саажилттай болсон гэх мэт хөгжлийн бэрхшээлтэй, аваарт осолд оргосодыг группт оруулалгүй оронд нь танил талаа оруулдаг байх нь. Хатуу цээрлүүлээд ард иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй.

Зочин [103.212.119.37] 2020-10-08 14:16:52

Хавтгайдаа юм биш үү.Аямгийн даргын нь сольж монгол хүн болго.


82 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
82 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.