Таны амь насны төлөө төрийн хийх юманд хязгаар бий

Aдмин / Нүүр

Хөл хорионы өдрүүд үргэлжилж байна. Дэлхийг сандаргасан ковидын халдварыг дотооддоо алдчихлаа. Одоо дэлхийн улс орнууд цар тахлын үед яаж байна, яг тэр замаар алхахаас өөр арга бидэнд үлдээгүй. Цэнхэр гаригийн номтой эрдэмтэй бүхэн “Дэлхийн түүх коронагийн өмнө ба дараа гэсэн үечлэлд хуваагдана, хүн төрөлхтний назгай амьдралыг энэ удаагийн цар тахал огцом өөрчилнө” гэж ярьж хэлээд эхэллээ. Тийм ч байх.

Тахлын үед улс орнуудын төр засаг нэг л үүрэгтэй ажиллаж байна. Наад захын жишээ гэхэд л Европын орнууд байна. Хөгшин Европын төр баригчид тахлын үед эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, яаж амьдрах талын чиг зөвлөгөөг иргэддээ өгөөд багагүй хугацаа өнгөрчихлөө. Хоорондын зайгаа барь, маскаа зүү, гэр, оффистоо байнгын ариутгал хий, тэгээд ажлаа хий, аж төр гэсэн зөвлөгөө л өгч байгаа. Ганц Европ ч биш дэлхий даяараа төр засгууд ийм л үүрэгтэй ажиллаж байна. Тахлын үеийн төр засгийн үүрэг ерөөсөө л энэ. Үлдсэн нь иргэний буюу таны үүрэг. Маскаа зүүх нь, хоорондын зайгаа барих нь, оффис, гэртээ байнгын ариутгал цэвэрлэгээ хийх нь зөвхөн таны үүрэг. Таны маскийг зүүлгэх гээд араас чинь гүйх нь төрийн үүрэг биш л дээ.

Хоорондын зайгаа бариарай, тэгэхгүй бол вирусийн халдвар авах эрсдэл чинь нэмэгдэнэ шүү гээд байхад л тас тэврэлдэж оочерлоод байгаа тохиолдолд төр засгийг буруутгах аргагүй. Мэдээж иргэдийг биесээ тэврэн юунд ч юм дугаарлаж зогсохыг төр харсан тохиолдолд шаардлага тавиад ном дүрмээр нь дугаарлуулах л байх. Тэгвэл тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа төрийн албан хаагчид өөр хоорондоо салхи орох ч зайгүй шахцалдан дугаарлаж зогсоо иргэдийг хараагүй тохиолдолд яах вэ? Шуудхан хэлэхэд, энэ тохиолдолд төр ямар ч буруугүй. Шахалдан барин дугаарлаж оочерлосныхоо балгаар вирусийн халдвар авсан бол төрийн биш, тухайн иргэний л хохь болоод хоцорно. Хатуу ч гэсэн үнэн нь энэ.

Товчхондоо ухаалаг, ёс зүйтэй, жинхэнэ иргэн байсан тохиолдолд л эрүүл саруул, энх тунх амьдрахаас аргагүйд хүрснийг цар тахал бидэнд сургаж байна. Өөрийнх нь бүтээсэн өнөөдөр хэн нэгнээс хамаатай юм шиг сэтгэж, хэцүү хатуу аж төрж яваад нь өрөөл бусад буруутай юм шиг, гэгээлэг зүйлийг ч сөргөөр хүлээж авч сөрж л байвал бахтай кайфтай орших юм шиг санаж амьдарсаар ирсэн том гэм бидэнд бий. Өөрөөсөө алдаа гэм хайхаас урьтаж бусдаас өө сэв хайж аж төрж яваагаа энгийн л үнэн гэж эндүүрчихсэн алхаж яваа олон хүнд ковид сануулга өгч байна. Корона бидэнд “Та өөрөө хариуцлагатай, та өөрөө ухаалаг, та өөрөө ёс зүйтэй, та өөрөө хариуцлагатай байж тахлыг мэнд давна гээд тов тодорхой тод чангаар хэлээд өгчихлөө. Хэн нэгэн л миний өмнөөс үүрэг хүлээх ёстой, тэр намайг тэгж дэмжих ёстой, энэ намайг ингэж эвийлэх учиртай гэсэн үзлээсээ яг одоо салахгүй бол амьдрах аргагүй шүү гэчихлээ.

Учир ойлгох хэсэг “Зөв иргэн, зөв хүн байхыг яс маханд тултал ойлгуулж мэдрүүлж байгаа нь коронагийн маш том давуу тал” гэж олзуурхаж суугаа нь цаанаа ийм учиртай. Тэгэхээр коронагийн үед тахалд нэрвэгдчихгүйхэн шиг амьдрах цор ганц шалтгаан нь бид өөрсдөө болж таарч байна. Зарим газрын бие засах өрөөнд ороход “Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг” гэсэн бичиг хадаатай байдаг даа. Уг нь тэр өгүүлбэр ариун цэврийн өрөө төдийхөнд өлгөх бичиг биш л дээ, амьдралдаа мөрдөх ёстой энгийн хэрнээ гарцаагүй дүрэм юм.

Үргэлжлэлийг ӨДРИЙН СОНИН ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН


Сэтгэгдэл

Zochin [150.129.142.241] 2020-12-08 21:46:30

Hvnee bodohgvi tor baihad ard irged n iim baihaas yaahav dee. Ugaas munhag bailgah geed l belen mungu taraagaad bgaa biz dee. Ternii orond surguuli tsetserlegee saijruulaad hvnee hugjuulbel ayaandaa l bolovsroltoi uhamsartai bolood irne

Үчин [203.91.115.48] 2020-12-08 17:42:24

Хөшиж үхснээс Хөлөлж үхсэн нв лээр

Зочин [192.82.74.117] 2020-12-08 16:54:34

Хүрэлсүх огцор

Зочин [192.82.72.246] 2020-12-08 16:04:02

Хүн ч бас яахав бүтээсэн баялагагүй дамын наймаа хийдэг компаний талөө төр яахаараа түмний мөнгийг зарах ёстой гэж.

Зочин [203.91.115.54] 2020-12-08 15:43:53

Үнэндээ бид яг л энэ төр засгын төлөө амьдарч байгаа юм шиг л амьдарч байна Уг нь хувь хүн өөриинхөө амьдралын төлөө л ажиллаж хөдөлмөрлөж амьдарч байгаа Гэтэл короно гараад хөл хориотогтоогоод 15хонох төдиид л бид хэцүүдлээ манай кампани дампуурлаа өлсөж үхэх гэж байна төр засаг харж үзэхгүй байна гээд эхэлсэн Түүнииг нь телевиз сонин хэвлэлүүд дэвэргээд хүмүүсиин сэтгэл санаагаар тоглоод л.Гэтэл төр засаг байгаа чадлаараа л туслаж харин ч сайн ажилласны хүчинд 10сар короногүй амьдарлаа БИД ӨӨРСДӨӨ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЖ АМЬДАРЧ СУРМААР БАЙНА ГАНЦ САР ТЭСЭХГҮЙ БАЙВАЛ ӨМНӨ НЬ ДЭНДҮҮ ХАРИУЦЛАГГҮЙ АМЬДАРЧ БАЙСАН ГЭСЭН ҮГ

Зочин [66.181.161.117] 2020-12-08 17:53:47

Яг зөв бичжээ

Zochin [122.201.24.172] 2020-12-08 15:03:35

Mongoliin butan ch ih dee

Иргэн. [64.119.21.244] 2020-12-08 13:00:41

Яг үнэнийг бичжээ. Үүнийг бүгд унших хэрэгтэй бна даа.

зочин [59.153.115.16] 2020-12-08 11:39:17

Зөвхөн ярьдаг хүн өрөнхийлөгч болвол ямар байдгийг бид үзээд өнгөрсөн.Ярьдаг хүн иддэг болохоороо аймаар шүү.Юун Ганбаатар,Доржханд

Зочин [103.10.21.53] 2020-12-08 11:27:39

АМЬД ХҮН АРГАТАЙ гэж.. Иргэн бүр өөрийнхөө амь нас эрүүл мэндийн төлөө байцгаая Өдрөөс өдөрт нэмэгдсээр л ....ХӨЛ ХОРИОГ СУЛРУУЛВАЛ илүү ихээр нэмэгдэнэ ....ВАКЦИНТАЙ золготол тэсэх л хэрэгтэй ...Хөрөнгө мөнгө ихтэй тэрбумтнууд ААН үүд АРД ИРГЭДДЭЭ ТУСЛААЧ ээ ...ДҮҮРГЭЭ ХОРООГОО ХУВИАРЛАЖ АВААД ИРГЭДДЭЭ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭЭЧ ээ

Зочин [66.181.169.162] 2020-12-08 11:03:49

Ер нь бол үнэн гэтэл манай төр хэтэрхий тогоо шанаганд оролцдог. Энэ нь мөнгө идэх гэсэн л нэг арга шүү дээ. Хуулиа гаргалаа төсөвөө баталлаа тэрний дагуу л явах ёстой бүгд. УИХ гишүүд би гишүүн юм чинь маск зүүхгүй ч юм уу хорио цээр тогтоосон байхад чөлөөтэй явах машин барихдаа архи уусан байх гэх мэт асуудал байхгүй зөвхөн хуулийн дор л амьдрах ёстой. Бүгд тэгш эрхтэй байх ёстой.

. [192.82.69.18] 2020-12-08 10:18:49

балайралгүй ямар улиралд юу бичжаагаа нягтал хар өвлийн хүйтэнд бөөнд нь гадаа зогсоохоор тэврэлдхээс яаадгийн гадаа хүйтэнд хэдэн мин зогсоод үздээ

Зочин [192.82.70.131] 2020-12-08 11:09:15

Тэнэг хүүр

Иргэн [192.82.69.86] 2020-12-08 09:59:42

Муу ч сайн ч төр засагтай байсан нь дээр шүүдээ, төр засагггүй болгох гээд байгаа энэ их мэдэмхийрэгч, удирдлагагүй эмх замбараагүй байдлыг уриалан дуудагчдыг анхааран ойлгох хэрэгтэй шүү ард түмэн минь, замбараагүй байдлын золиос болж байгаа ард түмэн дэлхийгээр өдрөөс өдөрт нэмэгдэж байна шүүү

ЗОЧИН [202.126.90.4] 2020-12-08 09:53:34

ДОРЖХАНД, ГАНБААТАР 2-ЫГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЖ СОНГОЁ ДОО МАНАН Ч ТҮЙ МАЙЛ ЮМ БАЙНА МАНАН АРИЛАХ НЬ БИТГИЙ ХЭЛ УЛАМ ХАРАНХУЙЛААД БАЙНА. ХҮҮКИЙН СААД НАР АЖЛАА ХИЙХГҮЙ МӨНГӨ Л ШААХ АРГАА ХАЙГААД БАЙХ ЮМ ХҮҮК СДА Ч ЮМ ХЭЛЭХГҮЙ ЮМ БОДВОЛ ЗӨВШӨӨРЧ БАЙГАА ЮМ БАЙГАА БИЗ. НЭГ И Х БУУ СЭЛЭМ АГССАН ХИЙ ХАШГАРСАН ГАР БАЙХ ЮМ ТЭРНИЙ ОРОНД НААД СААДУУДАА ЗАГНА. АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭ ӨӨРӨӨ ХЯНАЛТ ТАВЬ. ХОТЫН ДАРГА ГЭЖ НЭГ ХОЙЛОГ НӨХРИЙГ ХАЛААЧ МАНГАР БАЦААНУУДЫГ ИНГЭЖ ЭРХЛҮҮЛЭХ ШААРЛАГА БАЙГАА ЮМ УУ

Зочин [66.181.161.77] 2020-12-08 09:43:44

Хүрэлсүхбаатар бол : шууд л ...” байхгүй - мөнгө байхгүй , байвал өгөлгүй яахав - байхгүй “ гээд ил цагаан хэлчихсэн .... сүржигнээгүй , шударга сайхан ....

Уучлаарай [202.9.40.53] 2020-12-08 18:50:20

Дарга нараасаа хэтрэхгүй мөнгө дууссан гэдгийг л хэлсэн дээ .

Зочин [66.181.161.77] 2020-12-08 09:35:42

За манай нам ( МАн) - засаг хэлүүлж байна даа , “ ... одоо манай ЗГ- ээс юм битгий горьд - болоо , биднээс илүү гарахгүй нь ээ ...” гэж ... уг нь иргэн Цэцэгмаагийн Баасансүрэн өөрөө хэлэн байсан ч зөв - ингэж хэлснийхээ төлөө хангалттай шан ч авах ёстой , ард иргэд ч санаа авах ёстой ...!

Zochin [202.126.89.77] 2020-12-08 09:31:29

Uhaan muutai murtluu mungund shunasan chutguruudeer turiin albiig burduulsnees uls oron ard irged barits aldaj baina. Hariutslatai turtei baisan bol ingej sandrahgui baih bailaa.Turiin alban haagch aldaa gargaval tur hariutsna ch geh shig gemt heregtniig uugshuulj yvahiin orond aldaa gargasan l bol ter dariud ni hariutslaga tootsoj turiin albanaas zailuulj shine huneer selbeed yvah ystoi baisan ym.EMY nii Narangerel Amarjargal naraas avahuulaad bugd luuvarchinguud gedgiig notloh barimt baigaa ch huuliar hamgaalagdsan tembuunuud.

irgen [103.212.118.35] 2020-12-08 09:09:06

Sain baina.Baaskad bayarlalaa.Teneg ard tymend tor ni yg heleheer mushgnad zarim setgyylchid devergeed ulam tenegtyyleed bainaa.

амиа бод бусад нь над хамаагй [202.126.89.123] 2020-12-08 09:09:05

Ер нь амиа бодож амьдрах цаг өөр бусад нь надад хамаагүй би л халдвар авахгүй бол ер нь бусад нь ямар ч хамаагүй найз нөхөд хамаатан садан ер өөрийгөө хар амиа бодож амьдрах цаг үе эхэлж байна


21 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
21 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.