Ц.Оюун-Эрдэнэ: Монгол жолооч нар хил дээр амиа алдахад ойрхон байна

Aдмин / Хууль

Дотоодод халдвар тархсантай холбогдуулан Алтанбулаг боомтоор нэвтрэх хөдөлгөөнийг арваннэгдүгээр сарын 16-наас нэгдүгээр сарын 18-ныг хүртэл зогсоосон. Үүнээс үүдэн ачаа тээвэрт явсан жолооч нар хил нэвтэрч, Монгол руу орж ирэх боломжгүй болж ОХУ-д гацаад байна. Энэ талаар тус боомтод гацсан жолооч Ц.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.

-Олон жолооч ОХУ-д гацаад, Монгол руугаа нэвтэрч чадахгүй нэг сар болж байгаа гэж сонслоо. Одоо та бүхний нөхцөл байдал ямар байна?

-ОХУ-ын Буриад улсын Хиагт хотод ачаа тээвэрлэж ирээд Монгол руугаа буцаж чадахгүй гацаад бараг нэг сар болж байна. Арваннэгдүгээр сарын 16-нд ирээд, ачаагаа хүлээлгэж өгч амжаагүй, дарааллаа хүлээж байтал Алтанбулаг боомтыг хаачихсан. Одоо Хиагт хотод 20 гаруй Монгол жолоочоос гадна ОХУ, Беларусийн жолооч нар бас байна. Тун удахгүй шинэ он гарах гэж байтал бид гэртээ очиж чадахгүй, хэзээ очих нь тодорхойгүй хугацаагаар ОХУ-д гацаад тун хүнд нөхцөл байдалд хүрлээ. Хоол хүнс, түлш эхнээсээ дуусч, зарим жолоочийн бие муудаж эхлээд байна. Тухайлбал, 47 настай нэг жолоочийн бие өвдөж, түргэн дуудаж үзүүлтэл “Даралт нь хэлбэлзсэн, бие нь таагүй байна. Хэвтрийн дэглэм сахь” гэсэн. Оросын халдварын тархалт өндөр, өөр орны хүн байтугай өөрийн улсын иргэнээ хэвтүүлэх зай эмнэлэгт нь байхгүй болсон. Энэ жолоочийг хүлээж авахгүй, эмчлэхгүй гэсэн. Тиймээс машиндаа хэвтрийн дэглэм сахиж, бид хоол хүнс дөхүүлж өгч байгаа. Эхнээсээ энд гацсан жолооч нар амиа алдахад тун ойрхон байхад бидэнтэй хэн ч холбогдоогүй. Огт тоохгүй байна. Монгол руу хэзээ нэвтрүүлэх талаар ямар ч газраас нэг ч албан тушаалтан хариу өгсөнгүй. Яах учраа олохгүй байна.

-Алтанбулаг боомтоос та бүхэнд ямар нэгэн хариу өгөөгүй юу. Хүн ирж уулзаагүй гэж үү?

-Бид нарыг хэзээ дотогш нэвтрүүлэх, Монгол руу буцаах талаар ямар ч мэдээлэл өгөөгүй. Хэн ч холбогдоогүй. ОХУ-ын Гаалийн газар “Манай хилийн боомтууд байнга ажиллаж байгаа. Харин Монгол Улс хилээ хаагаад оруулахгүй гэснээс өөр ямар нэгэн хариу өгөхгүй байна” гэсэн мэдээлэл өгсөн. Улсын онцгой комисс нь хилийн цаана гацсан жолооч нарынхаа талаар хэвлэлээр ганц ч удаа ярьсангүй. Биднийг хэзээ хилээр нэвтрүүлэх бол гэж чих тавин хүлээж байхад ямар ч хариу алга. Хэн ч бидэнтэй холбогдсонгүй. Энд гацсаныг мэдээгүй мэт таг чиг. Хоол хүнсгүй, түлшгүй, байрлах газаргүйгээс Монгол жолооч нар чинь хил дээр хөлдөж үхлээ. Зарим жолоочийн бие муудсан энд эмнэлэг нь хүлээж авахгүй, биднийг тоохгүй байна. Одоо бид яах ёстой, хаана хандах ёстой учраа олохгүй тун хэцүүхэн байна.

-Сарын хугацаанд машиндаа байрласан юм уу?

-Маскаа зүүгээд, гараа ариутгаад, дэлгүүрээс ойр зуурын хүнс авч, тус тусын машиндаа хоол хийж идэж байна. Хиагт хотод өдөртөө -25-27 градус, шөнөдөө -30 градус хүртэл хүйтэрч байна.Тиймээс машиндаа хоносноос буудалд байрлъя гэтэл “Монгол Улсад халдвар тархчихсан” гэсэн шалтгаанаар биднийг хүлээж аваагүй. Уг нь коронавирусын шинжилгээ өгөхөд халдвар илрээгүй юм. Өдрийн 24 цаг байнга машинаа асааж, унтраахад өдөрт 200 мянган төгрөгийг түлшиндээ зарцуулаад, ачсан ачааныхаа мөнгийг урьдчилж зээлж аваад дууслаа. Сар шахам хугацаанд өдрийн 200 мянган төгрөгийг зөвхөн түлшиндээ зарцуулсаар цааш олон хоног бид тэсэх боломжгүй боллоо. Мөн халдварын тархалт их гээд энэ хотын дэлгүүр, цайны газар нь ихэнхдээ хаалттай байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Б.ДОЛЖИНЖАВ


Сэтгэгдэл

Irgen [31.45.4.218] 2020-12-15 22:47:21

Tuilshral ba amidral deer yaj tuilshrahiig botitoor haruulj bn. Enenees øørøør haruulah bolomj bol barag bhgui. Mundag yuma Zaluu min teseerei. , udirdlagaa sain shaard. Darga nar hoorondoo hel negtei.

1 [202.55.191.194] 2020-12-15 12:46:07

Адилхан л амьдралын төлөө зүтгэж яваа хүн, хүний хань , хүүхдийн эцэг . худал ярьж хулгай хийгээгүй, Монголчууд чинь /цөөн хэд нь / яасан ч муухай болоо вэ /

Zochin [202.55.191.130] 2020-12-15 06:50:13

Бас 1 жрлррч нь өрөө хэсч, бар хэсч яваад хил хаалгаа биз дээ!

иргэн [66.181.190.247] 2020-12-15 01:59:45

Бараг сарын өмнөөс 11 сарын 18 наас л хил хаана гэж анхааруулаад байхад дураараа цаашаа явсан нөхдүүд бна..Захиалагч нь бүрэн хариуцаж УОК- той ярьж хөөцөлдөх хэрэгтэй байх

Судлаад арга хэмжээ аваач ээ [64.119.26.99] 2020-12-14 14:03:41

Энэ жолооч нар хил хаалаа гээд хэд хонож байхад хаана явсан юм бол??? Үнэхээр 6 хоногийн хугацаанд орж ирж чадахааргүй байсан бол яаралтай арга хэмжээ авмаар байгаа юм аа. Харин том толгойлоод цаашаа явсан бол одоо яая гэхэв дээ

Зочин [103.26.194.245] 2020-12-14 13:10:46

За за хурдан вакзинаа гарга гэдэг үүрэг өгөe

Зочин [192.82.77.150] 2020-12-14 11:50:23

Гацсан иргэдээ авах тодорхой тэсдээ

Zochin [192.82.68.47] 2020-12-14 07:24:31

16 наас хил хаасан штээ Эртхэн ажлаа зохицуулахгүй яасын

Зочин [64.119.17.184] 2020-12-15 00:30:02

Europe-s irj bgaa baraa 14-21 honogt irdeg. Ali hediin zamdaa garsan bsan mashiinuud ingeed zogsoj bga

Зочин [202.55.188.42] 2020-12-14 07:00:21

1-gee uhtel tur huleej bai, ene chin mongol shuu dee

zochin [5.173.1.127] 2020-12-14 11:59:39

arail dendyy hunleg bus yabdal gargah umaa,ed cini hyn bizdee,hileer testni sorog bol shuud oruulah heregtei bizdee,obliin huitend oorsdoo tanar daaraad yzdee,tord baigaa ulsuud azilaa zohion baiguulah dyrgyi,hynii toloo setgelgyi,hyiten cebdeg uls baih um,hurgan darga nar haanaas mongo saahuu gehiin orond oorsdoo orond ni zoloochiin orond ochood yzdee,yahaaraa adgyysnaas doloon dor hynee haydag niigem be

Зочин [172.58.139.119] 2020-12-14 05:50:19

Chinii amidral hend heregtei yum be? Mongoliin Tord uu chamd uu ehleed bod uhaan chini hurehgui bol zail

Зочин [64.53.213.82] 2020-12-15 21:43:28

Toriin toloo amidraad baigaa yum shig aashlahaa boli!

Зочин [172.58.139.119] 2020-12-15 21:42:04

Tiishd hun bur hicheeh zasgiin shiidveriig dagaj mordoh heregteishd

Зочин [223.104.39.30] 2020-12-14 22:15:57

debil mal

Зочин [66.181.189.55] 2020-12-14 06:02:26

Тэнэг үхэр монгол

зочин [66.181.161.102] 2020-12-14 04:21:38

ХИЛ ХААНА ГЭЖ УРЬДЧИЛЖ МЭДЭГДЭЖ БАЙГААД ХААСАН, ӨӨРСДӨӨ ТӨР ЗАСГИЙН ШИЙДВЭРИЙГ ҮЛ ТООМСОРЛОЖ ЯВСАН ЖОЛООЧ НАР ШҮҮ, БУЦААЛ ИРЭХЭД ОРУУЛАХГҮЙ ЯАДАГ ЮМ БЭ ГЭЭД ЯРЬЦГААЖ БАЙСАН ХҮМҮҮС ДЭЭ. ХҮН БҮХНИЙ АЯЫГ ХАРАХ ХЭЦҮҮ ДЭЭ

Зочин [202.126.89.186] 2020-12-15 00:39:00

Та зөв хариултөгч байна. Төр, үасаг нь өөрсдийг нь хамгаалаад шийдвэр гаргачихаад байхад үл тоож байгаад ийм байдалд хүрч байна. Энэ цар тахал биднийг их вманд сургаж байна.

Зочин [64.119.17.184] 2020-12-15 00:31:36

Europe-s 14-21 honogt irdeg. Manai baraa zamdaa garaad dundaa yawj bhad hil haasan. Dahiad 7 honog yawj bgaad irehed hil haasan. Medeellee sudalj baij bicih heregtei

Төмөр өвгөн [192.82.71.151] 2020-12-14 04:09:44

Жолооч нар дуртайдаа өөрийн юмаа ачаад гадаадад гарчихсан биш юм байгаа биз дээ? Тэр хөлслөөд ачаагаа хүргүүлж байгаа албан юмуу хувь хүн жолооч нарын бүх асуудлыг хариуцах ёстой биш юм уу? Аман яриагаар хол амба явахгүй болсон цаг шүү. Иргэдээ тоо толгойг нь тоолож хариуцаж байгаа төрийн ажилтан, хил гаалыхан дээш нь мэдээ өгч байгаа шүү дээ, Гарсан орсон хүнийхээ төлөө санаа зовж болдгүй юм уу? Төрийн доод шатны , анхан шатны ажилтнуудын мэдлэг, сэтгэл, санаачлага арга байхгүй дутаж байна. Иймд л байнга шалгалт авч зааж сургаж байх хэрэгтэй шүү. Хяагтад хог дээр хаягдсан хүмүүсээ даруйхан арга хэмжээ аваачээ. Заавал сайд дарга нар нь, эсвэл ерөнхий сайд нь эвсэл ерөнхийлөгч нь заавар өгч байж ажилаа хийх ёстой юм бол уу?

Зочин [172.58.139.119] 2020-12-14 05:59:48

Durgui baihad ni achaalaad shahaad gargasan yum uu tegvel buruu shuu!

эх оронч [202.179.30.30] 2020-12-14 04:07:18

Хүний газар аюулд өрсөн 20 байтугай 1 иргэнээ аварч хамгаалах нь тусгаар тогтносон орны олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг. Хүний эрхийн комисс юу хийж байна аа.

Зочин [172.58.139.119] 2020-12-14 05:50:58

Bitgii suliar chi

Zochin [66.181.161.62] 2020-12-14 03:52:27

20-гаран хүнээ аваачээ эд нар чинь хүн шүү дээ олон хүн биш бна оруулаад тусгаарлаад байлга л даа хүний нутагт үнэхээр хэцүү ш дээ

Зочин [172.58.139.119] 2020-12-14 05:52:19

Huts bid nar ter huvia bodson lalaruudaas haldvar avah estoi yu tee buu dongos!

зочин [203.91.115.45] 2020-12-14 02:59:09

дахиад ха 1 газар эрдэнт хүний амь үргэдвэл Ө.сайд хүржадаас нэхэх ёстой шү монголчууда тэр жолооч нараас юм гарах гээд сэрэмжлүүлээд бна шү анхаар.

Irgen [64.119.27.137] 2020-12-14 02:52:47

Tor xasag iimerhuu asuudal deer shuurhai ajillah hergteishdee irgediin msani ami nas shuu dee.

Зочин [172.58.139.119] 2020-12-14 05:53:34

Tor zasag chinii erhelj tunidag aav eej chini bish bitgii soliorood bai malaa!

Зочин [202.9.40.159] 2020-12-14 02:52:13

Яаанаааааа энэ муруй нүүртэй сдааааа чи яах гээд бн. Хэдэн хүний аминд хүрч байж шорон луугаа явах гэсэн хүүрүүд вэ?

Иргэн [202.126.88.148] 2020-12-14 02:38:03

Жолооч нар хурдан арга хэмжээ авч өгөөчээ, эрчүүд тулдаа л тэсэж өдий хүрчээ. оруулж ирээчээ. Архангайгаас ирсэн хүнийг хүлээлгэж байгаад товчоон дээр алсан шүү. Өөрчилж болохгүй хууль дүрэм гэж ямар юм байдгийн өөрчлөөд оруулаарай.

Зочин [172.58.139.119] 2020-12-14 05:55:03

Hen alsiin oorsdoo uhuulee bizdee lalaruudaa?

zochin [220.195.67.235] 2020-12-14 02:36:36

Ene teneguud irgenee bodson shiidver gargaj chadahgui, hii l surjigneh yum..Ene shatar said gedeg hun ene ajiliig hiih chadvargui bhad, ooroo husleerei.ajilaa ogooch. Olin hunii haraal ideed

Зочин [202.9.46.5] 2020-12-14 02:33:43

хурдан тэр вакцинаа гаргаад дэлхийн улс орнууд коронавирусгүй болоосой.

zochin [192.82.65.29] 2020-12-14 02:28:11

туйлшрахаараа хадуурдаг морь шиг болох юмаа нэгэнт л гэрээ хийгээд явуулж байгаа бол Алтанбулаг руугаа оруулж ачаа тээврийг авах хэрэгтэй юм бишүү


34 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
34 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.